Бичлэгийн тоо 91
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

Монголчуудын үндэсний бахархал болсон “Говь” хэсэгтээ сэхээ авахааргүйгээр уруудаж эхэллээ. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр хувьчлагдсанаасаа хойш чихэнд чимэгтэй нэг үг дуулгасангүй. Өнгөрсөн оны эцэст ашгийн уут нь алдагдлаар солигдож, бүр тэрбум гаруй төгрөгт хүрсэн. Энэ онд бас өөдөлсөнгүй. Эхний хагас жилийн тайлангаа алдагдалтай хэмээн дугуйлав. Уг нь жилээс жилд дампуурал зарлахаа шахаж байсан аварга үйлдвэр хувьчлагдахаасаа өмнө ашигтай ажилладаг байсан юмсан.

2007 оны арванхоёрдугаар сарын 7. “Говь” компанийн тендерийн ялагчаар Японы “Эйч эс секюристик”, “Тошисоокен Инвест” банк хамтарсан консорциум тодров. Хувьчлах доод үнийн 12.2 сая ам.долларыг тэд 13.850.000-д хүргэн худалдаж авсан түүхтэй. Үнэндээ ноос ноолуурын салбараас тэс хөндлөн гэж болохоор энэ комсорциум мөнгөөр “цохиж” ялагч болсонд энэ салбарт олон жил ажилласан хүмүүс харамсаж байсан юм. Гэхдээ ялагч хэн бэ гэдэг чухал биш. Дэлхийн зах зээлд Made in Mongolia шошготой “Говь”-ийн бүтээгдэхүүн өмнөхөөс илүү түгээсэй хэмээн бид хүсч байлаа.

Монгол Улсын нэрийн хуудас болсон хөнгөн үйлдвэрийн салбарт тэргүүлэгч “Говь” компани хэл амтай хувьчлагдсаныг санаж байгаа биз ээ. Хувьчлагдсанаас хойш хэд хэдэн шатны шүүх дамжсаны эцэст япончуудын мэдэлд очсон билээ. Шүүхээр заргалдах болсон шалтгаан нь тендер шалгаруулалтын явцад өрсөлдөгчийн нэг “Мон Ит кашмер” консорциум техникийн болон санхүүгийн санал өгөх хугацаанаасаа нэг минут хоцорсонтой холбоотой байв. Чухам энэ үед “Говь” эзгүйрч, хулгай нүүрлээд байлаа.

Шүүхийн зарга үйлдвэрийг эзэнгүйдүүлээд зогссонгүй “Говь”-ийн хэвийн үйл ажиллагаа бүхэлдээ алдагдах үндсийг тавьсан. Энэ үед ноолуурын улирал эхлээд байв. Гадаадын захилгат ажил эхэлж, үйлдвэрийн дамжлагууд ид ачаалалтай байдаг үе. Гэтэл захиалга байхгүйгээс ажилчид нь ээлжийн амралтаа авч, ихэнх дамжлагууд сул зогсолт хийж байлаа. Уг нь өдийд ноолуурын үйлдвэрийн гадаад гэрээ хэлцэл хийгдэж, 2008 оны төлөвлөгөө тодорхой болчихсон байх учиртай.

Хамгийн гол нь энэ үеэр Төрийн өмчийн хороо хяналт тавиагүй, гаргуунд нь хаячихсан. Үнэндээ энэ нь Монголын үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг хувьчлах явцад гаргасан төрийн байгууллагын алдаа байв. Түүнчлэн төр өмчөө худалдахдаа аварга үйлдвэрийг маань аваад явах менежментийн баг мөн, эсэхийг нарийн тооцох ёстой байсан. Түүнчлэн Японы консорциум тендерт өрсөлдөхдөө үйлдвэрийг хэрхэн өөд татах талаарх гол үзүүлэлт болох техникийн саналаар ялагдсаныг санаж байна уу.  Үүнийгээ ч одоо баталчихлаа.

“Говь” алдагдал хүлээх болсон шалтгааныг эзэд нь хоёр зүйлээр тайлбарласан. Бүтээгдэхүүнээ өөрийн өртгөөс хямд үнээр худалдах гэрээ хийсэн нь нэг алдаа байжээ. Мөн гэрээт бүтээгдэхүүнээ цаг хугацаандаа нийлүүлж чадаагүйгээс торгууль хүлээсэн хэмээн удирдлагууд нь тайлбарласан. Ийм алдаа гаргахад Монголын төр тодорхой хэмжээгээр буруутай. Тодруулбал, Төрийн өмчийн хороо хяналт тавьж чадаагүй. 

Дараа нь яасан бэ. Хувьд очоод бүр доройтсон. Тендерийн ялагч Японы “Эйч эс секюристик”, “Тошисоокен Инвест” банк хамтарсан консорциумын “нууц” хөрөнгө оруулагч нь “Таван богд”-ийн эзэн гэдгийг өдгөө хүмүүс мэднэ. Тэрбээр төрийн мэдлийн 73.43 хувийн хувьцааны 40 гаруй, ноён Савада 33.4 хувийг эзэмшиж байна. Үлдсэн 30-аад хувь нь 20-иад мянган хувьцаа эзэмшигчдэд бий.

Ялагчид “Говь”-ийг мэдэлдээ авсан даруйдаа шинээр гурван гадаад захирал томилов. Харин захирлууд угаасаа  суурь нь ганхчихсан үйлдвэрийг бүр донсолгож орхисон. Тэд сард хэдэн мянган еврогоор цалинжиж, тив алгасан “зугаалах” болсон нь хэрээс хэтэрсэн тансаглал байв. Ийнхүү хагас жил хиртэй ажилласан гадаадын менежментийн баг компанийг алдагдалд оруулсан, өндөр үнэтэй хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэргээр “Говь”-ийн ТУЗ захирлуудаа өөрчилж, ноолуурын салбарт олон жил ажилласан Ч.Түмэнбаярыг томилсон билээ. Гэвч шинэ захирал удалгүй халагджээ. Харин ТУЗ-ийн дарга нь  одоо  гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэнэ. Хэдийгээр “Говь” хувийн өмчид шилжсэн ч Компанийн тухай хуулийг ингэж зөрчиж болно гэж үү. Тус хуульд зааснаар ТУЗ-ийн дарга нь захирлаар ажиллах ёсгүй.

Түүнчлэн тус компанийн удирдлагуудын ойлгомжгүй байдлаас болж 30 орчим хувийн хувьцаа эзэмшдэг 20 гаруй мянган хүн хохирч эхэллээ. Үйлдвэр алдагдалтай ажилласан болохоор ногдол ашиг тараах тухай яриад ч хэрэггүй биз. Харин Компанийн тухай хуулиар хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах талаар заалт бий. Гэтэл компанийн ашиг, алдагдлаа  хувьцаа эзэмшигчдэдээ тайлагнасангүй. Үүнтэй холбоотойгоор Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” үнэт цаасны ханш байнга буурч, ногдол ашиг авах найдвар улам тасрах нь. Энэ байдлаараа монголчуудын мэдлээс тус компани тун удахгүй гарах шинжтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хөндсөөр байгаа “Говь” хувьцаат компанийн асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо мэдэж л баймаар.

Борлогдохгүй олон жил “гүрийсэн” үйлдвэрээ амжилттай хувьчиллаа хэмээн Төрийн өмчийн хороо баярлаж байсан юмсан. Монголчууд 2001 онд анх дэлхий дахинаа “Говь”-ийг аваарай хэмээн зар түгээсэн түүхтэй. Цахим мэдээллийг ашигласан Төрийн өмчийн хорооны сурталчилгаа дэлхийн олон оронд хүрч чадсан юм. Монголдоо тэргүүлэгч ноолуурын үйлдвэрийг сонирхсон хөрөнгө оруулагчдын тоо 100 хол даваад байлаа. Харамсалтай нь холын Америкт болсон террорист халдлага Монголын үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлалыг нураасан. 2003 онд болсон “Говь” компанийн хувьчлал бас л өчүүхэн алдаанаас болж хүчингүйд тооцогдож байлаа.

…”Говь”-ийг хувьчилж авсан Японы “Эйч эс секюристик”, “Тошисоокен Инвест” банк хамтарсан консорциум Төрийн өмчийн хороотой гэрээ хийж харилцан үүрэг хүлээсэн. Гэрээнд үүнийг тов тодорхой заасан. Харин тэр үед бид япончууд барьж өгсөн үйлдвэрээ өөд татаж,  техник технологийн шинэчлэл хийж, ажлын байр нэмэгдүүлж, монгол ноолуур дэлхийн BREND болох нь хэмээн итгэж, найдаж байлаа. Юутай ч “Говь” хэмээх үндэсний бахархал болсон үйлдвэрээ тартагт нь тулахаас өмнө хувьчилж авсан эздэд анх хийсэн гэрээгээ ахин нэг сануулахад оройтоогүй байна.  

 

“Говь”-ийн хувьцаа үнэгүйдэж эхэллээ 

Монголын хөрөнгийн бирж дээр “Говь” компанийн нэгж хувьцааны ханш улам бүр буурсаар байна. Ялангуяа энэ сард тус компанийн үнэт цаас эрэлт муутай байлаа. Долоо хоногт тун цөөхөн удаа арилжаанд оролцох болов. Хувьчлагдсанаас хойш алдагдалтай ажилласнаар  “Говь” үнэт цаас ийнхүү үнэгүйдэж эхлээд байгаа юм.

2007 оны аравдугаар сард буюу хувьчлагдахаас өмнө тус компанийн хувьцааны ханш огцом өссөн. Тодруулбал, 1000-2000 төгрөгөөс хэтэрдэггүй байсан үнэт цаас ширхэг нь гэнэт  8000 гаруйд хүрсэн удаатай. Чухам тэр үед солонгосчууд зориудаар үнийг нь хөөрөгдсөн гэх яриа гарч байлаа. Харин одоо тус компанийн өдөр тутамд арилжигдах хувьцааны ханш хэрхэн буурч байгааг биржийн арилжааны мэдээнээс авсан үнийн дүнгийн графикаас сонирхоорой.

"Говь"-ийн үнэт цаасны дундаж ханш

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/673564/021/trackback

gatuk

2008.10.25 22:37:29
*.147.104.29

eoh yana manai mgl arai denduu
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18537
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
» Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청