Бичлэгийн тоо 91

Дорнод аймгийн сайн малчин Баянтүмэн сумын харгьяат Цогдэлгэрийн Жаргал гуайнд очлоо. Эднийх аймгийн төвийн тохилог орон сууцанд ороод тун ч удаагүй,” төвхнөж ядаж л байна даа” гэсээр угтлаа.
-Мянгат малчин маань хотын хүн болоо шив дээ гэвэл,
-Өө яах вэ, хөгшний бие жаахан чилээрхүү. Энэ өвөлдөө орон сууцанд өвөлжье юү гээд.. Миний энд тогтож сууна гэж юу байхав ээ. Хэдэн малаа эргэж тойрч, зааж зааварлаж явахгүй бол болохгүй шүү дээ гэх. Амралтын өдөр байсан болохоор тэр үү, эднийх хөл ихтэй, ач, зээ нь өмнө хойгуур нь гүйлдээд ёстой л энэ насны жаргалаа эдэлж сууна уу гэлтэй. Хэд хоногийн өмнө юм. Баянтүмэн сумын Засаг дарга Сумъяа надтай уулзан “Манай Жаргал гуайг сурвалжлаач. Аймагт төдийгүй улсад санаа болохоор сайхан ажил сэдээд ажил хэрэг болгоод эхэлчихсэн гэдэг юм. Авто засварын газарт цахилгааны мотор ороогч, Адуунчулууны уурхайд тэсэлгээчин, малтагч зэрэг ажил хийж явсан тэрээр 1967 онд ердийн ослоос бэртэж тахир дутуугийн групптэй нэгэн болжээ. Хоёр суга таягтай болсон ч хүний гар харж сэтгэлээр унаж зүгээр суусангүй. Өөрийнхөө хэрд таарч тохирохоор нь мод чулуу эвлүүлж сүүлдээ бүр алт, мөнгөний дарх хийх болов. Мөнгөөр товч хийхийг анх Дорнодод санаачилсан гэнэ билээ. Энэ үед нийгмийн амьдрал ороо бусгаа зүгээр суугчидтай эвлэрэхгүй байсан цаг.
-Хэцүүхэн цаг байлаа шүү дээ. Олон хүүхэдтэй бидний хувьд хоолгүй хонох өдөр хоног олон байсан. Ингээд 1995 онд юм. Зах зээл гээчийг судлахаар Бээжингээр дамжин цааш Дачин ордог юм.
-Тэндээс тэгээд ямар олзтой ирэв гэвэл
-Ерөөсөө л ямар нэгэн аж ахуй эрхлэх санаа сэдэж ирсэн дээ гэж ярих. Ирмэгцээ тэрээр айлаас 60 ширхэг өндөг худалдан авч өндгөө дарж тахиа болгох арга технологид суралцжээ.
-Өндгийг тахиа болгох хэцүү юу? гэвэл тэрээр,
-Тун гайгүй ээ. Пийшингийнхээ халуун, хүйтэн хэмийг сайн тохируулах хэрэгтэй. Тун ердийн арга. Гялгар уутанд ус хийхэд цэлцэгнэдэг шүү дээ. Тэр усан дээрээ өндгөө тавиад тодорхой хугацаанд байлгана. Тэгээд л ондөг маань тахиа болох нь тэр гэв. Эднийх 300 гаруй тахиатай болтлоо энэ аж ахуйг эрхэлжээ. Энэ зуур Жаргал гуай бодож л дээ. Дан ганц тахианы аж ахуй эрхлээд амьжиргаагаа залгуулна гэж үгүй юм байна, ерөөсөө хэдэн малтай больё гээд санаа шулуудсан гэдэг. Тэр үед хонь нэг дүнсэн тамхины үнэтэй байлаа шүү дээ. Тэгээд 50 хонь худалдаж авлаа. Эхний үед хэдэн малаа айлд тавилаа. Төл гэж авсангүй. Дараа нь сумандаа хамгийн анхны мянгат малчин болсон Дашдондогийн дээр 100 хонь аваачиж тавьсан нь хоёр жилийн дотор 360 болтлоо өсөв. Түүнд нь урамшсан Жаргал өөрөө малчин болохоор шийдэв. Ингээд олон жил мал малласан дүү хүү дээрээ тавьж очлоо. Асуулаа. Ах нь мал маллаж чадах болов уу гэсэн нь “Мал танд өөрөө заагаад өгнө оо” гэсэн нь урмын үг байсан.
Малчин болсон жилүүдэд ой тойнд үлдсэн нь хашаа хороо, худаг усны асуудлыг ян тан шийдэх. За энэ бүхнийг гүйцэлдүүлчихсэн байхад айх аюулгүй шүү дээ гээд инээж суув. Мал дагасан 12 жилийн дотор малчин хүнд тохиолдох зуд турхан, өвчин эмгэг гээд бүхий л бэрхшээлийн ард өвдөг сөхрөлгүй гарч чаджээ. Зарим үед малаа хоёр, гурван зуугаар нь ч булж байсан тохиолдол бий гэнэ. Мал өсөхөө хүрэхээр өсдөг л юм билээ. Би анх зургаан ямаа авдаг юм. Угаас залхуу амьтан болохоор тэр үү ямаанд тэгтлээ дуртай биш. Гэтэл нэг мэдэхнээ 600 болтлоо өсч үржлээ гэж тэрээр ярилаа.
Жаргал гуай малынхаа тоо толгойг хэлэхийг түвдсэнгүй. Ямартаа ч тэрээр улсын сайн малчны болзлыг их эрт хангасан дуулдсан. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол мянгат малчин бүр дөрөв, таваа байг гэхэд дор хаяад гог өрхийг малжуулж ядуурлаас гаргая л даа. Сум, аймаг, цаашлаад улсын хэмжээнд хичнээн мянгат малчин байгаа билээ. Ингэх бүрэн боломж байгааг би амьдралаараа баталсан, тооцоо судалгааг нь ч хийж үзсэн гээд таван жилийн дараа хэдэн малчныг малжуулж, хэдэн айлын амьдралыг өөд нь татах болоомж байгааг гаргаж ирж үзүүллээ.
Жаргал гуай өнгөрөгч наймдугаар сараас дөрвөн өрх айлд тус тусад нь 100, 100 эм хонь тасалж өгч гэрээ байгуулжээ. Тэр 100 хонь бол тухайн айлын үндсэн хөрөнгө. Эргэж буцааж авна гэсэн ойлголт байхгүй. Харин төлийг нь 50 хувь авахаар гэрээндээ тусгажээ. Тэр 50 хувь бол дараа дараагийн жилийн малжуулах айлын мал гэж ойлгож болно. Эднийх таван жилийн дараа 40 өрх айлыг малжуулна гэсэн тоцоог хийжээ. Энэ санааг гэнэтхэн нэг өдөр бодож боловсруулсангүй.
Жаргал гуайнд хэдэн жилийн өмнө зэргэлдээ Матад сумаас гурван хүүхдээ дагуулсан өрх толгойлсон нэгэн эмэгтэй ирж хаяа дэрлэжээ. Саалийн хэдэн үнээтэйгээ ирсэн гэх. Гэтэл өнгөрөгч долоон жил гаруйн хугацаанд Мөнхтөрийн гэх энэ айл 40 гаруй үхэр, 200 шахам хонь, хоёр азарга адуутай болжээ. Одоо биеийг нь даалгаад бүр тусгаар байлгах гэхлээр “Өөр айлын гадаа үнсээ асгахгүй” гээд дэргэдээс холддоггүй тухай Жаргал гуайн эхнэр Мөнгөнцэцэг эгч бидний ярианд оролцов.
Эднийх 8 хүүхэдтэй. Тэдний тав нь мал аж ахуй дээрээ ажиллаж байна. Тооцоог нь барихаас эхлээд малын эмч, арын алба бүгдийг тэд залгуулна. Жаргал гуайн хувьд мянга мянгаар тоологдох малтай ч үнэтэй тэрэг машин унаж цээж дэлдэж давхисангүй. Харин энэ хугацаанд мал аж ахуйдаа хөрөнгө оруулж иржээ. Миний хамгийн үнэтэй худалдаж авсан хөрөнгө гэвэл энэ хоёр өрөө байр шив дээ. Өөр гайхуулах юм үнэндээ алга. Болж өгвөл ганц нэг айлыг ядуурлаас гаргахсан, боломж нь нэгэнт байгаа хойно доо хэмээн санаашрав.
Хорголоо тоолсон баян олон л байдаг байх даа хэмээн яриа өдвөл, тэднийг дэргэдээ ганц ч болов айлын амьдралыг өөд нь татаач гэдэг санааг хэлэх гээд байгаа юм гэв. Тэрээр улсаас малжуулах нэртэй төсөл хэрэгжүүлж байгаач тэр нь олныг юугаа хамрахав дээ. Тэгээд ч төслийн болзол нь төлийг нь үлдээгээд малыг нь хугацаа нь болохоор дараагийн айлд шилжүүлдэг гэсэн. Хэд хэдэн айл дамжсан тэр малын төл сүүлдээ чанар чансаа ямар болох нь тодорхой шүү дээ гэнэ. Тэрээр улсын бодлого буруу яваад байгааг шүүмжлэлтэй хандахын сацуу улсын ажлаас бага болов хөнгөлөх санаа илүүтэй ярьж суусан. Тухайлбал тендер зарлаж худаг гаргахыг нэг их сайшаахгүй юм билээ. Түүнээс хэд дахин бага зардлаар хэд хичнээн худаг гаргаж болно гэдэг санааг тэр дэвшүүлж байлаа. Одоогийн практик бол улсын төсвөөс тэр суманд төчнөөн худаг гаргана гээд төсөвлөгдчихдөг. Тендерт ялсан гэх нэг компани хүрч ирээд хаа ч хамаагүй газарт тэр тоогоор нь худаг өрөмдөөд хаячихдаг амьдралын үнэнийг өгүүлэв.
Миний хамгийн ойрын туслагч маань хөгшин шүү дээ. Манай хөгшин хамгийн багаар бодоход жилд 40 хурга угждаг. Жилээр нь үржихэд олон төлөөр мал хийсэн хүн дээ. Манайх ихэр олонтой болохоор гарсан төл бүрийг мал болгоно гэдэг амаргүй гэж суув. Жаргал гуай 1995 оны тавдугаар сард мал дээр гарчээ. Хэдэн тахиагаа аваад анхны мянгатынхаа хаяанд буув. Манайхан юмыг дэгсдүүлэх дуртай хойно тахиан дээр гахай нэмээд хамаг бэлчээр талхаллаа гэсэн матаас сумын Засаг даргын чихэнд хүрэв. Хаанаас ямар айл ирээд хэл ам татлаад байгааг мэдэх санаатай Сумъяа дарга Жаргал гуайтай анх нэлээн ширүүхэн нүүр тулсан гэдэг. Жаргал гуай ч өөдөөс нь “Үндсэн хууль” -ийн заалт иш татаад гэдийчихэж. Одоо бол тэд “найзууд”. Засаг дарга саяхан “найз”-ыгаа урьж сумын төвийн ажилгүй залууст ном тавиулжээ.
Монгол орон мал аж ахуйн орон. Энэ салбарын хөгжлөөр манай улс урагшлах учиртай, бага гэж чамлалгүй юмыг багаас нь эхлэ гэж зааж сургана. Тэрээр анхны саравчаа барьчихаад энийг дүүртэл малтай болбол тун сайхан аа гэж бодож сууж. Гэтэл 12 жилийн дотор нэг бүү хэл нэг хэсэг саравч дүүрэн малтай болсон нь өөрийн нь хэлснээр ёстой л ажил нь гарт нь орсон хэрэг. Хаяа сайтай айл гэж байдаг. Жаргал гуайнх яг л тэгж санагдсан. Эднийхээс гарч явахад Жаргал гуайн шиг зөв санаатай нь хэд хичнээн бол оо гэж эрхгүй бодогдлоо. Нийгмээ дагаад хүний мөс чанар улам л мөлийгөөд байх шиг. Энэ мэт хүмүүсээ сэтгэлээрээ дэмжихсэн дээ.

Б.Туяа

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/947765/a5b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
» Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청