Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа. Улсын маань урдаа барьдаг, эдийн засагчдын нэгэн тэрбээр эдүгээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөхийн албыг хашдаг. Түүхийн хоёр өөр цаг хугацаанд улс орныхоо сан хөмрөг, хэтийн төлвийг тольдон байдаг түүнтэй өнөөгийн эдийн засгийн хямралын эгзэгтэй мөчид халуун яриа өрнүүлсэн юм.
-Дэлхийн эдийн засагчийн хувьд та энэгийн хямрал Монголд хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчид санал бодлоо уралдуулж байна. Туршлагатай эдийн
хүү хямралын үр дагаврыг хэрхэн харж байна вэ?
-Энэ талаар дэлхийн болон манай эдийн засагчид их бичиж, ярьж байна. Сая томоохон форум боллоо. Үүнийг хоёр талтай авч үзэж байгаа. Нэг талаасаа Монгол Улс жижиг орон, дэлхийн банкуудын том сүлжээнд ороогүй учраас шууд тусах тусгал нь бага байх гэж зарим эдийн засагчид үзсэн. Үүнийг буруутгах аргагүй. Гэхдээ хоёр хөршөөс гадна дэлхийн бусад хөрөнгө оруулагчид, уул уурхай, ашигт малтмалын нөөц энэ бүхэнтэй холбоод үзэхэд хямрал Монголд ямар нэг хэмжээгээр гарцаагүй тусна. Ингэж бодож манайхан бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бэлтгэл хийлээ ч бараг л оройтож дээ.
-Яагаад оройтсон гэж?
-Хэрвээ бид өнгөрсөн дөрвөн жилд ашигт малтмалаа ашиглах талаар хуулиа баталж, гэрээ хэлэлцээрээ хийгээд, зарим нэг^орд газраа эдийн засгийнэргэятад оруулсан байсан бол өнөөдөр асуудал өөрөөр яригдаж, хямралын нөлөө арай өөр байдлаар тусах байсан. Харамсалтай нь энэ алтан боломжийг бид алдлаа. Гэхдээ оройтсон ч гэсэн үүнээс гарах маш зөв гарцыг олж харах хэрэгтэй. Хамгийн түрүүнд банкуудаа хамгаалах бодлогыг зөв бодож боловсруулах нь чухал. Энэ талаар Засгийн газар, УИХ анхаарах ёстой.
-Яг тийм. Энэ талаар таны санаа бодол ямар байна, нэлээд эгзэгтэй үе ирлээ. Одоо яах ёстой вэ?
-Банкуудыг олон талаас нь ярьж, шүүмжилж, гадаадын хэвлэлд хүртэл дампуурсан барьсан гэж бичихболлоо. Өнөөдөртөө манай банкууд арай ч тийм хэмжээнд хүрчихээгүй байх.Тэгэхдээ ер нь сулрахыг үгүйсгэх аргагүй.
-Яагаад?
-Өнөөдөр болж байгаа үйл явц бэлхнээ харуулж байна. Ер нь өөрөө өөрийгөө авч явах хэмжээнд байх, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хаагдаж байгаа зэргийг харахад төрийн зүгээс болон Төв банкны арилжааны банкуудаа хамгаалах зөв бодлогоор хамгаалах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр нийгмийн хамгааллын чанартай арга хэмжээг орхигдуулж огт болохгүй. Зардал хэмнэнэ ч гэдэг юм уу, тэтгэвэр тэтгэмжийг багасгах зэрэгт анхаарч урьдынх шиг цүл пал биш гэхэд төрөөс баримтлах бодлого цаашид хэвээрээ үргэлжлэх ёстой. Тэгэхгүй бол бодит эдийн засгаар дамжаад нийгмийн бусад салбарт нөлөөлөх, улмаар эдийн засгийн хямрал нь нийгмийн чанартай хямрал руу шилжин орохыг үгүйсгэх аргагүй. Манайх шиг ядуурал ихтэй оронд нийгмийн халамжийг ямар хэлбэрээр авах вэ гэдэг нэг асуудал, шууд мөнгө тараагаад эхлэх нь зөв үү, буруу юу.
-Та 1.5 саяыг хэлж байна уу. Энэ зөв үү?
-Тийм, шууд мөнгө тараах арга ер нь зөв бодлого биш л дээ. Түүнийг амалж байх үе нэг өөр, одоогийн нөхцөл байдал бас өөр болчихлоо. Ямартай ч ард түмний rap дээр сая таван зууг зүгээр аваачаад тавина гэдэг ямар ч боломжгүй асуудал. Урьдын боломж хэвээрээ ч байлаа гэсэн ухаалаг бодлого биш шүү дээ. Гэхдээ засаг төр айл бүр, хүн болгонд тийм мөнгө аваачиж өгнө гэж арай ч тэгээгүй байх гэж бодож байна. Янз бүрийн хэлбэрээр, тойруу замаар байж болно шүү дээ. Мөнгөө ядуу хэсэгтээ хүртээх асуудлыг хөндсөн болов уу гэж бодож байна.
-Үүнийг мөнгөн хэлбэрээр гар дээр тавина л гэж сонгогчдод ойлгуулсан?
-Тэр бүтэхгүй. Бүтнэ гэж хүлээгээд ч нэмэргүй. Сургалтын төлбөр, олон сууцны зээлийн хэлбэрээр өөр хэлбэр санаачилбал юу юм бэ гэхээс. Манай иргэд төртэйгээ адилхан их үрэлгэн шүү дээ. Угаасаа гэрийн төсөв, өрхийн төсөв, илүү зардлаа багасгах, хуримтлал бий болгоно гэсэн ойлголт байдаггүй. Малчид ч гэсэн энэ жил малаа борлуулаад машин мотоцикль аваад үрэн таран хийгээд л дуусдаг. Бэлэн мөнгө аваад зарим нь зөв зарцууллаа ч бараг тал хувь нь ирэх жил гэхэд байхгүй л суух вий. Тиймээс олгодог юмаа гэхэд дүрсийг нь хувиргасан хэлбэрээр олгож болох юм. Зөвхөн сая таван зуу биш, хүүхдийн мөнгө энэ тэр гээд аль нь ч гэсэн. Би rap дээр бэлэн мөнгө тавихыг буруу гэж үздэг.
-МАХН-ын сонгуулийн шоуг хэрэгжүүлэхээр хоёр том нам нийлээд хүчээр дайраад байгаа юм биш үү?
-Сонгуулийн шоу ч гэж би арай хэлмээргүй байна. Арай ч нэг нам сонгуульд ялахын тулд гаргасан эд биш. Уг нь боломж байсан, цаанаа тооцоо судалгаатай зүйл. Үүнийгээ бэлнээр өгөх үү, бэлэн бусаар өгөх үү гэдэг нь л асуудал болохоос иргэдэд хүртээж байгаа нь буруу биш, нийгмийн чухал арга хэмжээ л дээ.
-Энэ нь нийгмийн баялгийн тэгш хуваарилалт мөн үү?
-Тэгш хуваарилалт гэхээсээ тэгшитгэсэн хуваарилалт гэж ойлгогдохоор байгаа юм. Нийгмийн халамжийн мөнгөн арга хэмжээг хамгийн түрүүнд нийгмийн эмзэг хэсэг рүү чиглүүлэх нь чухал. Энэ талаасаа дутуу бодсон юм уу. Ялангуяа өнөөдөр дэхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлж болохуйц байгаа энэ нөхцөлд бодох л асуудал. Өмнө нь эхлүүлсэн хүүхийн мөнгө ч, шинээр мэндэлсэн хүүхэд, амаржсан эхчүүдийн мөнгө ч ялгаагүй. Энэ бүхнийг одоогийн нөхцөлд яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Зэсийн үнэ буурчихлаа. Алтных одоохондоо гайгүй, ноолуурын үнэ ирэх жилээс буурах хандлага байна. Манайхны өнөөх мөнгө олж байхдаа хэтэрхий дэврүүн сэтгэлээр, баян цатгалан юм шиг загнаж байсан үе өнгөрлөө.
-Арилжааны банкинд үнэхээр хямрал нүүрлээгүй гэж үү?
-Арай ч нүүрлэчихээгүй байна. Би одоохондоо үүнтэй санал нийлэхгүй. Хямралаас сэргийлэх арга хэмжээг Монголбанкнаас, арилжааны банкаар дамжуулж, өөрийн салбарын бодлогоо хэрэгжүүлж байна. Гэхдээ цаашид байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга. Манайхан цаг их алдаж байна. Зэсийн өмнө буух уу, үгүй юу гэдгийг бид тооцоогүй мөнхийн юм шиг л дөрвөн жил дураараа загнасан шүү дээ. Ер нь хэзээ нэгэн цагт буух нь тодорхой. Одооноос ноолуурын үнэ буурна, тэгэхээр яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Аливаа тулгарах бэрхшээлд эрсдлийг урьдаасхардагхүн манайд дутаж байна. Амиа аргацаасан байдлаар биш, хямрал болоогүй ч байсан болно гээд бэлтгэлтэй байвал жинхэнэ хямралын өмнө Монгол өвдөг сөхрөхгүй давж чадна. Энэ дээр бид дандаа алдаж байгаа.
-С.Баярын Засгийн газар төсвийн зардлыг хумина гэж амласан. Хямралыг хааж чадах уу?
-Өнөөдөр бидэнд олдсон таатай агшин, тэр гэгээлэг сайхан нөхцлийг бид зөв ашиглаж чадсангүй. Дэндүү үрэлгэн, задгай, ямар ч бодлогогүй ашигласнаас болж бид хүнд байдалтай гарцаагүй нүүр тулахад хүрлээ. Энэ жил Атрын III аян гэж буянтай ажил зохиосны хүчинд тариа будаа, төмс ногоогоо ямар ч байсан гаднаас гуйх нь бага байна. Энэ бол харин хямралаас ямар нэг хэмжээгээр хаах нэг арга хэмжээ болж чадсан.
-Төрийн мөнгөний бодлогын талаар?
-Төрийн мөнгөний бодлогын хувьд мөнгө элбэг байхад ч, ховор үед ч чамбай, арвилан хэмнэх бодлого байнга явах ёстой. Хямрал болох нь гээд төсвөө танаж хасдаг нь буруу. Танаж хасахдаа ч гэсэн юуг танаж, үлдээхээ зөв тооцоолдог байх хэрэгтэй. Тухайлбал өнгөрсөн жил Атрын III аяны хүрээнд хөдөө аж ахуйн техникийг эрч шинэчлэх бодлого хэрэгжүүлж, зээл тусламж, хөнгөлөлт үзүүлж, үүний үр дүнд энэ жил 200 мянган тонн будаа хурааж, хэрэгцээнийхээ 80-аад хувийг хангах боломжтой болсон. Гэтэл энэ жилийн төсөвт үүнийг танаад, 20-30 хувь хүрэхтэй үгүйтэйг үлдээлээ. Миний бодлоор 2008 онд улс орныхоо хэрэгцээг бүрэн хангах энэ таатай эхлэлийг үргэлжлүүлэх ёстой.
-Тэгээд юуг танах ёстой гэж?
-Хасч танах юм зөндөө байна. Манай засаг захиргааны нэгжүүд Засгийн газраас эхлээд сум баг хүртэл дэндүү үрэлгэн бүтэцтэй. Миний л мэдэхийн жил болгоны төсвөөр л зарлагыг хянана, танана л гэдэг. 10 хүрэхтэй үгүйтэй хувийг л хасдаг. Социализмын үед ч ийм байсан, одоо ч хэвээрээ. Яамны дэд сайдуудыг сонгуулийн өмнө болино, хасна гэж байсан бол одоо бүр зарим яаманд хоёр дэд сайдтай болох тухай ярьж эхэллээ. Ямар ухгалаг бодлого гэж ийм байдаг юм бэ. Хэмнэлт гэдгийг ч сүүлийн арван хэдэн жилд үгийн сангаас бараг хасаж дээ. Арвилан хэмнэлт бол социализмын үеийн үг биш, зардлаа хэмнэх бодлого. 1000 хүнтэй ч, 5000 хүнтэй сумтай адил бүтэцтэй ийм алдааг засахаар зориглон хөдлөх хэрэгтэй. Жагсаал цуглаан хийхээр за болилоо гээд ухардаг төрийн бодлого байж болохгүй. Зориг дутаад байна. Зориг гэдэгтээ би нүдээ аниад дайрах биш, тооцоо судалгааны үндсэн дээр хийхийг хэлж байна.
-Харин ч ХХААХҮЯ-аас эхлээд заримыг нь нэгтгээд байгаа юм биш үү?
-Алсыг харсан бүтэц хийж чаддаггүйн л нэг жишээ. 1990 онд ийм бүтэцтэй байсан. Өнөөдрийг хүртэл тэр чигээрээ явсан бол орон нутагт энэ олон ченжээр дамжиж мах сүү, ноос ноолуурын үнэ самуурахгүй, өдийд бүх юм цэгцэрсэн байх байлаа. Гэтэл хэд дахин өөрчлөөд, ченжүүдийг дийлэхээ болиод одоо эргээд яг тэр байдалдаа очиж байна. Манайд уламжлал гэж байдаггүй. Засаг төр өөрчлөгдөхөөрөө түрүүчийнхийгээ үгүйсгээд, шинийг гаргаж ирдэг. Энэ бол хөгжлийн том “чөдөр” юм.
У.Оргилмаа