Бичлэгийн тоо 91

Ж.ХОРЛОО
Япон-Монголын боловсролын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүнийг Тацүо Койде гэдэг. Тэрбээр 2003 оноос эхлэн манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг судалсан агаад энэ хугацаанд 21 аймгийн бүх сумын сургуулиудтай танилцжээ. Түүнийг манай улсад ирээд байх үед нь Монголын боловсролын талаар ярилцлаа.
-Энэ удаа Монголд ямар зорилготой ирсэн бэ?
-Би “Монголын боловсролын түүх” судалгааны ажил хийж байна. Иймээс 1990 оноос хойш Монголын боловсрол ямар байсан талаар ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай ярилцлаа. Нөгөө талаар Япон-Монголын боловсролын хамтын ажиллагааны байгууллага Монголын багш нарыг Японд сургалтад хамруулж, туршлага судлуулдаг. Эл сургалтаа эргээд хэр ажил болж вэ гэдгийг харах гэж ирсэн юм. Мөн нийслэлийн Боловсролын газартай хамтарч Японоос сургуулиудад ширээ, сандал нийлүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд Монголд ирээд байна.
-Таны судалгааны ажил сонирхол татаж байна. Яагаад энэ сэдвийг сонгох болов?
-Анх 2005 оноос судалж эхэлсэн. Одоо бараг дуусах шатандаа явж байна. Би “Жайка”-гийн мэргэжилтнээр ажиллахаас өмнө улс орнууд социалист нийгмээс капитализм руу шилжихэд боловсролын төвшин нь яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг судалж байсан. Харин Монголын орчин өөрийн онцлогтой. Иймээс судалгаагаа үүнд зориулсан юм. Зөвхөн Япон биш өөр бусад орны мэргэжил нэгтнүүд маань ч Монголын боловсролын талаар тодорхой ойлголттой болоосой гэж хүсдэг.
-Манай боловсролын оноо бас алдаа нь юу байна вэ?
-Академик төвшин сайн ч түүнийгээ эргээд амьдрал дээр хэрэгжүүлэх нь муу байна. Хичээлдээ онц сурсан хүүхэд амьдрал дээр тийм ч сайн биш явах тохиолдол байдаг шүү дээ. Иймээс хүүхдийг зөв чиглүүлэх хэрэгтэй. Амьдрах ухаантай хүүхэд л санаачлагатай байдаг.
Єнөөдөр Токиогийн их сургууль төгссөн нийт оюутны 30-50 хувь нь л ажилтай болдог. Тэдний ихэнх нь хичээлдээ тийм ч сайн сурдаггүй хүүхдүүд. Гэхдээ тэд санаачлагатай. Харин хичээлдээ онц сурсан хүүхдүүд ажил дээр гараад даалгасан ажлыг сайн гүйцэтгэдэг ч тэдэнд санаачлага дутдаг. Тодруулбал, тэд зөвхөн үүрэг биелүүлж сурсан байдаг. Иймээс хүүхдийг санаачлагатай байлгах хэрэгтэй.
-Та манай боловсролын салбарт шинэ хүн биш. Єнөөдөр эргээд ирэхэд боловсролын салбарт өөрчлөлт гарч үү?
-Би 2003 оноос хойш Монголыг төлөөлөх болсон. Энэ хугацаанд гарсан өөрчлөлт байхгүй. Yнэнийг хэлэхэд урагшлаагүй байна.
-Яагаад урагшлаагүй гэж. Энэ хичээлийн жилд гэхэд ерөнхий боловсролын сургуулиуд зургаан настнуудыг хүлээн авч, 12 жилийн тогтолцоотой болсон шүү дээ?
-Би өмнөх асуултын тань хариултаа гүйцээчихээд, үүнд хариулъя. Орчин үед гадаад ахуй тал руу нь илүү анхаараад байх шиг. Японд ч, Монголд ч хот суурин газар хүүхэд илүү хөгжинө гэдэг. Хүүхдийг ингэж сургаж, хүмүүжүүлэхдээ байгаль, дэлхийтэй нь ойр бус материаллаг бааз руу нь илүүтэй анхаарч хөгжүүлдэг. Байгаль, дэлхий, монгол ахуйтай ойр хүмүүжүүлбэл боловсролын шинэчлэл хийгдэж байна гэж хэлнэ. Хүүхэд зөвхөн байшин дотор төдийгүй хүмүүстэй харилцаж чаддаг байх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Монголын нүүдэлч малчин өв уламжлал нь сайхан зан заншил, соёл. Иймээс хүүхдийн боловсролыг энэ өв уламжлал дээр тулгуурлан хөгжүүлж, нийгэмтэй харилцаж сургах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд амьдрах ухаанд суралцдаг. Сургуульд зөвхөн сурах бичиг судлах биш төрөл бүрийн салбарын хүмүүсийг урьж яриа, таниулга хийх хэрэгтэй. Yүндээ бага, дунд, ахлах анги гээд бүгдийг нь хамруулж, тэднийг хүнтэй харилцах урлагт суралцуулмаар байна. Сургууль бол амьдралын хамгийн эхний хаалга. Хүн бүр л хүүхдээ амьдралд хөлөө олох ёстой гэж сургаж, захидаг. Хүн математик, химийн ухааныг сайн мэдсэнээр онож болох ч байгаль, дэлхийтэйгээ харилцах харилцаагаа орхигдуулж болохгүй. Олон сургуулиар явахад багш нар нь зөвхөн заахын төлөө л зүтгэж байна. Хэдий энэ зөв ч гэсэн үүний хажуугаар хүн болгох тал руу нь анхаарал хандуулах хэрэгтэй. Миний энэ санааг БСШУЯ анхааралдаа авч байгаа ч хаанаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байх шиг санагддаг. Би сургуулиудаар явж байхдаа “хүүхдийн хүмүүжлийг нь орхигдуулж болохгүй. Yүнийг анхаараарай” гэж хэлдэг. Монгол Улс хүүхдүүдээ зургаан настайгаас нь суралцуулж эхэллээ. Энэ нь дэлхий нийтийн жишиг учраас зүйтэй. Гэхдээ сургуулийн босго анхлан алхаж байгаа зургаан настнууд өмнө нь цэцэрлэгт хамрагдалт хэр байсан, тэднийг сургах бэлтгэл сайн хангагдсан болов уу зэрэг талд асуудалтай байх шиг.
-Энэ настнуудыг хүлээж авч байгаа хичээлийн анхны жил учраас дутагдалтай зүйл бий л байх. Гэхдээ сайн тал ч байгаа болов уу?
-Yнэхээр сайн тал байгаа ч сөрөг тал нь илүү. Гэнэт зургаан настай хүүхэдтэй ажиллана гэдэг малчдын хүүхэд суралцдаг газар бол бүр ч хүндрэлтэй байх. Хот суурин газар ийм хүндрэл гайгүй болов уу. Энэ сургалтыг эхлүүлж байгаа нь зөв ч, сурах бичгийг нь сайн зохиох хэрэгтэй юм. Єнөөдрийн хувьд их, дээд сургуулийн багш нар зургаан настнуудад зориулсан сурах бичиг зохиож байна. Гэтэл энэ их, дээд сургуулийн багш нар зургаан настнуудын дунд нэг өдөр ч гэсэн орж ажилласан болов уу. Мэдээж зургаан настнуудын сэтгэхүйн онцлог, гадны орнуудын туршлага судалсныг үгүйсгэхгүй. Гол нь амьдрал дээр зургаан настнуудтай хэр ойр байж вэ гэдэг чухал. Хүүхдийг тоглоомын аргаар сургаж байна гээд хэдэн чихмэл тоглоом үзүүлэх нь сургалт биш. Тоглоомын арга зүй гэдэг бол их өөр. Ер нь багш багшлаад зогсохгүй судлаач байх ёстой. МУБИС дэргэдээ судлаач багш нарын сургалтын төв байгуулжээ. Энэ бол маш зөв алхам. Ер нь аль нэг орны туршлагыг судлаад өөрийн улсдаа шууд хуулбарлан нэвтрүүлнэ гэж байхгүй. Єөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, дайчлах хэрэгтэй.
-Та хүүхдүүдийг байгальтай нь ойр байлга гэж байна. Хөдөөгийн хүүхдүүд ингэж чадаж байна уу?
-Аймгийн төвийн сургуулийн хүүхдүүд хот суурин газрынхантай ижилхэн. Харин сум, багийн сургуулийн малчдын хүүхдүүд амьдрал ахуй, байгальтайгаа ойр шүү. Багш нар нь гэвч тэр орчноо ашигладаггүй юм билээ. Жишээлбэл, орон нутгийн сургуулиуд өөрийн гэсэн тодорхой хэмжээний малтай бас малчинтай. Тэр малчин нь өнөө хэдэн малаа хариулах гэж хүн, хүч дутагддаг гэдэг. Гэтэл сургуулийн сурагчид нь нэг удаа ч өнөөх мал сүргээ үзээгүй байдаг. Yүнд санаа зовдог. Хүүхдүүдийг сургахын зэрэгцээ мал сүргийг хариулуулж, амьдрал ахуйтай нь ойр байлгах хэрэгтэй биз дээ. Ер нь хүүхдүүдэд багаас нь мэргэжлийн чиг, баримжаа олгож эхлэх нь зөв гэж боддог. Мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гэдэг ялгаатай шүү дээ.
-Судалгааныхаа чиглэлээр ажиллахын зэрэгцээ хувийн дунд сургуулиудтай танилцсан гэсэн. Энэ сургуулиудын үйл ажиллагаа ямар байна?
-Хэд хэдэн сургуулиар орлоо. Бүгд л хоорондоо төстэй юм. Харин Т.Туяа захиралтай “Оюуны тулга” сургуулийн үйл ажиллагаа сонирхол татлаа. Сургалтын арга барил, сурагчдын мэдлэг чадвар бусад хувийн сургуулиудаас ялгарч байсан. Жирийн багш хүн хувийн сургууль байгуулаад хөл дээр нь босгоно гэдэг Монголын нийгэмд хэцүү болов уу гэж санагддаг.
-Монгол, япон хүүхдүүдийн хооронд сурах болоод хүмүүжил, хөгжлийн ялгаа байна уу?
-Бага ангид тэр бүр ялгаа анзаарагддаггүй. Дунд, ахлах ангиас япон хүүхдүүдийн ухаан санаа өөрчлөгддөг ч юм уу, харц нь уйтгартай болоод ирдэг. Гэтэл энэ ангиасаа монгол хүүхдүүдийн нүд нь гялалзаад, тэмүүлэлтэй болдог. Энэ нь танай орны соёлтой холбоотой байх. Нүүдэлчдийн соёлын чухал зүйл нь байгальтайгаа харилцах. Мөн монголчуудын хүн хүнтэйгээ харилцах ёс нь агуу. Иймээс л хүүхэд, залуучуудын нүд нь хүртэл гялтганаж, гялалзсан цовоо байдаг. Харин Японд өөр. Бидэнд бусадтайгаа харилцахад хүртэл дутагдал бий.
-Та бүх аймаг, сумаар явсан. Манай орны аль хэсэг сэтгэлийг тань их татсан бэ?
-Боловсролынхоо чиглэлээр 21 аймгаар явсан. Увс, Дорнод аймагт сургуулиудын сургалт, Хэнтий, Хөвсгөл аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн ажиллагаа сайн байсан. Хамгийн хайр татсан, сэтгэлд үлдсэн бас харамсмаар санагдсан сургууль бол Ємнөговь аймгийн Ханхонгор сумын Хөгжим бүжгийн сургуулийн сурагчид. Энэ сургуулийн сурагчид их авъяастай юм билээ. Даанч хөгжим бүжгээсээ бусад төрлийн хичээлдээ хүүхдүүд тааруу тул аль нэг их, дээд сургуульд суралцаж чаддаггүй гэж захирал нь хэлж байсан. Иймээс тэр авъяаслаг багачууд маань амьдралаараа хохирч байна гэсэн үг.
Байгаль, газар нутгийн хувьд гэвэл бүхэлдээ сайхан. Тэр, энэ гээд онцлоод байхааргүй. Элсэн тасархай, Мэнэнгийн шар тал, Отгонтэнгэр гээд.

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/817723/12a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
» Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청