Бичлэгийн тоо 91

БААБАРЫН ЗАХИДАЛ

Уншсан 38694 vote 0 2008.07.14 11:56:49


Сонгуулийн ерөнхий хорооны дарга Баттулга болон Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Ардчилсан намын дарга Цахиагийн Элбэгдорж, Монгол ардын хувьсгалт намын дарга Санжийн Баяр нарт

Сонгууль болон сонгуулиас үүдсэн үймээн самуунаас болоод Монгол орны нийгэм улс төрийн байдал хүнд гацаанд орлоо. Нэг талаас Монгол Улсын иргэний хувьд, нөгөө талаас та бүхнийг сайн танихын хувьд, ялангуяа Монголын улс төрийн хамгийн нөлөөтэй хоёр намын даргатай аль алинтай нь хувийн маш сайн харилцаатайн хувьд та бүхэнд, та нараар дамжуулж Монголын нийт иргэдэд санал хүргүүлж энэхүү ил захидлыг бичиж байна. Ингэхдээ хэн нэгэнтэй урьдчилан зөвлөөгүй ба зөвхөн өөрийн хувийн бодол саналыг илэрхийлж байна.

Үүссэн нөхцөл байдлыг дүгнэх, шүүмжлэх, маргах, яллахаас өмнө улс орны байдлыг тогтворжуулах, дараагийн гарч ирэх бэрхшээлээс урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болчихоод байна. Хэн ялснаас үл хамаарч сонгуулийн үр дүнгээр төрийн удирдлага менежмент сүбьектээ сольдог тогтолцоотой хуультай улс. Эрх барьж байсан хүчин ялалт байгуулсан байлаа ч удирдлагыг төлөөлж буй хүмүүс солигдон шинээр сонгогдож томилогддог. Энэ явах ёстой процесс гацаанд орсноос болж нийгэм удирдлагагүй болон, дараагийн магадгүй илүү ширүүн үймээн самуун үүсэх нөхцөл бүрдэж байна. Хууль тогтоох институци, түүнээс томилогддог гүйцэтгэх институцийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нэгэнт дууссан, дараагийн төлөөлөл үүргээ гүйцэтгэж чадахгүй саатах нөхцөл бүрдээд байна. Энэ байдал удаан үргэлжилбэл эсвэл хууль бус дур зоргын засаглал үүсэх, эсвэл хэн ч үл засаглаж эмх замбараагүй байдал ноёлно. Төрийн шүүх болон гүйцэтгэх засаглал ердийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрэн бүрэн хүчгүйднэ.

Дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа өнөөгийн таагүй нөхцөл удирдлагагүй болсон манай орны хүчин мөхөсдсөн байдалд улам ташуур өгөх болно. Монголд хэн засагласнаас үл хамаарч шатахуун болон хүнсний үнэ улам нэмэгдэх ба оны эцсээр инфляци тэртэй тэргүй 50 хувиас давах болно. Эдийн засгийн энэ эмзэг байдал хэврэг болсон нийгмийн сэтгэхүйд хүчтэй үйлчлэн юунд ч хүрч болох юм. Төрийн машин хүчгүйдэхийн хэрээр түүнд төлөөлөн суугаа бие хүмүүс хариуцлагаас зугтах төдийгүй өөрснөө өдөөн турхирагч, асуудлыг улам хурцатгагч болон хувирна. Авилга хээл хахууль болон бусад бүх төрлийн гэмт хэрэг өдрийн цагаан гэгээнд ил тод гарч ирнэ. Өнөөгийн зарчмын том маргаан маргааш тун ч өчүүхэн шальгүй хэрэг болж хожим хаа хаанаа амаа барих дээрээ тулж болох юм. Тэр цагт асуудлыг зохицуулах, нааштайгаар эргүүлэх өртөг хэтэрхий өндөр болсон байж болох юм.

Сонгууль бүхний нүдэн дээр нуль будилаантай булхайтай болсон, үүнтэй маргах ч хүн үгүй биз. Гэхдээ нэр дэвшигчид болон сонгогч олон гэхээсээ сонгуулийн тогтолцоо хийгээд сонгуулийн хууль илүү маапаантай байсныг зөвшөөрөх хэрэгтэй. Сонгуулийн хууль зөрчөөгүй нэр дэвшигч бараг байгаагүй нь ерөөсөө хууль нь тодорхой бус, болох болохгүйн заагийг тогтоож өгсөн нь амьдралтай нийцэшгүй, авах арга хэмжээ нь ойлгомжгүй, хууль зөрчсөн эсэхийг хэдэн ч янзаар тайлбарлаж болохуйц байсантай холбоотой. Энэ байдал нь нэр дэвшигчид санаандгүйгээр хууль зөрчих энүүхэнд болж санаатайгаар зөрчих явдлыг хавтгайруулжээ. Одоо дүн гарсны дараа хуулиа эргээд яс барьвал бараг нэг ч хүн парламентэд орж чадахгүй. Энэ нь логикоор сонгуулийг дахин явуулахыг шаардаж байгаа юм.

Гэвч ийм бололцоо байхгүй. Сонгууль дахин явуулах гэж байгаа бол дор хаяж хоёр жил хэрэгтэй. Тэгээд ч одоо дахивал хуулиа сахьсан зөв сонгууль явах бололцоогүй. Учир нь тэртээ тэргүй тогтолцоо хийгээд хууль нь гажигтай, дараагийн шинэ хэрүүлийн  эхлэл болно. Шинэ сонгууль явуулахын тулд бидэнд шинэ тогтолцоо, шинэ хууль хэрэгтэй.

Ингэхээр саяхи сонгуулийн явцыг бус, гарсан дүн дээр нь нягтлан шалгалт явуулсан нь дээр. Нийт тойргийн 20 хувиас хэтрэхгүй буюу 5-6 тойрог дээр дахин тооллого хийх нь хамгийн оптимал боломжит арга. 76 суудлын 70 хувиас багагүйг нь сонгуулийн дүнгээр хүлээн зөвшөөрч тангараг өргүүлээд шинэ парламентийг ажилд нь оруулж улмаар Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлагатай. Гэхдээ дахин тооллого хийж буй тойргуудад эрс зөрчил гарах аваас гомдол гарсан дараагийн ноцтой тойргуудыг тоолно. Иймээс тангараг өргөж буй гишүүд дахин тооллогоор хасагдаж болохыгоо урьдчилан зөвшөөрөх ёстой. Онц ноцтой зөрчлүүд тооллогоор гарсаар байвал ийм маягаар бүх тойргийн саналыг ээлж дараалан дахин тоолж болох юм. Хэрэв дахин тооллогоор сонгуулийн дүнгийн харьцаанд өөрчлөлт гарвал Засгийн газрыг огцруулаад шинээр байгуулж болно.

Шинэ парламентийн энэ ондоо хийж дуусган батлах ажил бол сонгуулийн шинэ тогтолцоо ба түүнд тохирсон хууль юм. Сонгуулийн хороог зөвхөн шинэчлэх төдийгүй уул байгууллагатай холбоотой нарийвчилсан хууль гаргах хэрэгтэй. Сонгуулийн хороо нь зурвас үед улс орны хамгийн дээд эрх бүхий институци мөн.

Сонгуулийн дүн ба түүнээс улбаалж үүдсэн үймээн самуун нь шийдвэр гаргах үүрэгтэй дарга нарыг гүн цочролд оруулсан тул эс үйлдэх, үл дуугарах эсвэл хямрал руу улам татагдсан санал гаргах, эдгээр үйлдэл ба эс үйлдлээрээ улс орныг мухардалд оруулах тал руу түлхэж буй тул өчүүхэн миний бие энэ саналыг бие даан гаргаж зүрхлэв.

Эрхээ солилцож буй хоёр парламентийн гишүүд “хүчирхийллийн эсрэг” хамтарсан тунхаг гаргах хэрэгтэй санагдана. Мөн хуулийн байгууллагууд галдан шатаалт, дээрэм тонуул хийсэн болон санаатайгаар удирдсан хүмүүсийг илрүүлж хуульд заасны дагуу яаралтай цээрлүүлэх хэрэгтэй боловч үүнийг хувь хүний үзэл бодолтой огт холболгүйгээр зөвхөн цэвэр эрүүгийн үйлдэлд нь шийтгэх дээр анхаарах хэрэгтэй. Улс төрийн голлох хоёр намын дарга тус тус өөрийн намаас санкци эрхээ аваад биечлэн уулзаж улс орныхоо эрх ашгийн тулд тохиролцоонд хүрэх нь маш чухал асуудал юм. Ингэснээр ҮНДЭСНИЙ ЭВЛЭРЭЛ буй болгож чадна. Өнөөдөртөө Үндэсний эвлэрэл энэхүү улс төрийн хоёр намаас шууд хамааралтай.

Цаашид бидэнд цаг алга. Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь энэ ард түмний эв нэгдлийг хангаж байх үндсэн үүрэгтэй. Буй болсон хурцадмал нөхцөл байдлыг Ерөнхийлөгч буруугаар ашиглахгүй гэж найдаж байна. Улс орны өмнө сонгуулийн хорооны дарга ч, хоёр том намын дарга ч маш их хариуцлага хүлээж буй гэдгээ ухамсарлаж байгаа гэдэгт үнэнхүү итгэж энэ ил захидлыг бичив. Гол нь миний бие шийдвэр гаргах төвшингийнх биш, нөгөөтэйгүүр дээрх тулгамдсан бүх хэрэг явдалтай сонирхлын зөрчилгүй, хамааралгүй учир илүүтэй хөндлөнгийн этгээд тул асуудалд бодитой дүгнэлт өгч зөв гарц олохыг та бүхэнд уриалж байна..

Ёсолсон БААБАР

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/514951/03f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
» БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청