Бичлэгийн тоо 91


БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийн ажил, амьд­рал хэцүүдэж байгаа гэх мэ­дээллийг веб сайтуудаар цацах болжээ. Мөн гадаадаас ирэх гэрээт ажилчдын тоог нэмэгдүүлж, хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг нутаг буцаах талаарх мэдээл­лийг БНСУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд тавь­сан аж. Тэнд бичсэнээр Со­лонгост амьдарч байгаа га­даа­дын иргэдийн 19.3 хувь нь "хар"-аар ажиллаж байгаа гэнэ. Иймээс хууль бусаар ажиллаж байгаа иргэдийн тоог энэ онд багтаан 20 мянгаар цөөлөх, ойрын таван жилд арав хүртэл хувиар бууруу­лах бодлого барьж байгаа аж.

Энэ шийдвэрийн дагуу үйлд­вэрийн эздэд гадаадын иргэ­дийг хууль бусаар ажиллуу­лахгүй байхыг сануулсан бичгийг метроны буудлууд, хот хоорондын автобусны терминолуудад нааж байгаа гэнэ. Мөн үйлдвэр төвлөрсөн дүүргүүдэд шалгалт хийх ажлыг Хууль зүйн яам, Хө­дөлмөрийн яамтай хамтран хийжээ.

Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн эздэд 20 сая хүртэл воны торгууль ног­дуулах, гурван жил өөр улсын хүн ажиллуулах эрхийг нь хасах тухай санамж бичигт дурдсан байна.

Ийн Солонгосын төрөөс явуулж байгаа бодлого хэ­рэгжиж, хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүс­чээ.  

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийн тоогоор манай улс хоёрт ордог аж. 

Солонгост байгаа мон­­­голчуудын талаар БНСУ-ын Суван паран (suwoni  paran) хо­тод ажил­лаж амь­дарч байгаа Х.Байгальмаатай холбог­дож тодрууллаа. 

-Та Солонгост хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Бид энд гэр бүлээрээ ирээд жил гаруй болж байна. Нутаг нэгтнүүдтэйгээ нийлж монгол хоол хийдэг зоогийн газар байгуулсан. Харин нө­хөр маань үйлдвэрт ажилла­даг юм. Бид хоёр одоогоор ажилгүй байна.

-Яагаад?

-Дэлхийн санхүүгийн хям­­ралаас болоод энэ хотод олонхи үйлдвэрүүд нь ажил­лахгүй байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч эрэлт байх­гүй учраас тэр. Иймээс ажилч­­даа цалингүй амрааж байгаа.

-Хэзээнээс ажлаа зог­соосон бэ. Ер нь таны амьдарч байгаа хотод мон­гол хүн олон байдаг уу?

-Энэ сараас үйлдвэрүүд ажиллахаа больсон. Монгол­чууд олон байгаа. Бид энд машины бүс, хавтан, хуван­цар, хөнжлийн үйлдвэрүүдэд ажилладаг. Өдөрт 12 цаг ажил­лаад сардаа 800-900 вон авдаг. Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ  өссөн нь амьдрахад хэцүү болоод байна. Хүний газарт хагас сар л ажилгүй байвал хэцүүддэг юм. Энд долларын ханш өсч байгаа. Нэг доллар 1400 орчим төгрөг болдог. Тиймээс гэрийнхэндээ ч мөн­гө явуулж чадахгүй болоод байна.

-Хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэдийг нутаг буцааж байгаа гэсэн үү?

-Сар орчмын өмнөөс ба­ривчилгаа эхэлсэн. Энгийн хувцастай цагдаа нар гудам­жинд таараад бичиг баримт шалгана. Бичиг баримтгүй бол шууд л гавлаад микроав­тобусанд ачаад явдаг юм. Тиймээс энд хараар ажиллаж байгаа монголчууд өдөрт гэрээсээ гарахаа больсон. Нутаг буцах гэхээр Монгол­доо их хэмжээний өр тавь­чихаад ирсэн байдаг. Бас гэрийнхнийх нь амьдрал хэ­цүү шүү дээ.

-Танай зоогийн газар хэр орлоготой вэ?

-Уг нь гайгүй байсан юм. Сүүлийн үед монголчууд бөө­нөө­рөө явахаа больжээ. Өдөр­төө дөнгөн данган 80 мянган төгрөгтэй тэнцэх вон­ы л орлого олдог.

Өчигдөр л гэхэд манай зоогийн газарт хоол идэж байсан гурван монгол хүнийг шалгаад, хоёрыг нь баривч­лаад явсан. Ер нь энд байгаа монголчуудын зарим нь ажил­гүй, зарим нь нуугдмал амьд­ралтай байна.

-Одоо тэгээд яая гэж бодож байна?

-Бид хоёр хэсэгтээ бүсээ чангалаад энд амьдарна даа. Монголд очиход өр л угтана шүү дээ. Бас тэнд ч амьдрал сайнгүй байгаа биз дээ. Хэсэг хугацааны дараа эдийн зас­гийн хямрал өнгөрөх байлгүй дээ гэв.



Б.Цэцэгдэлгэр

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1013346/704/trackback

01086873890

2009.01.01 00:40:26
*.135.62.37

SOLONGOST BGA BUH MONGOLCHUUDDAA BAYARIIN MEDN HURGEI MINII MONGOLIIN URS HUNII NUTAGT BIE BODOJ YABAH TSAG SHUU TA HED D GEJ HELHED MUNGU OLDON BIE OLDOHGUI SHUU GEj HELMEER BAINA BUH HUMUUST AZ 60 l HUSEI emoticon

Файл оруулах

☞★★★zul sar★★★☜

2010.07.16 12:27:31
*.172.173.25

araich xetruulchijee engiin xubtsastai tagdaa ybjiin gej bi l lab sonsoochgui uym bn baribchilgaa bx ni bgaal bx urid ni ch gesen enetei adilxan l bsan sht end 800-900000aar ajilj bgaa bol xoxi ni archaaguil amtan bn end bas amitan xun setgeleer ungasan archaagui amidad bas baixiimaa bas  ger buleeree bj bi gantsaaraa ard uldsen amidrlaach bolgool uuriiguuch bolgool munguuch xuraagaad  ybjill bn boljil bn er ni bi exnii xeden sar l xel medexgui gedegeeree 1100r ajilj bsan odoo 1400aas doosh tsalin abch uzeechgui texedchin nuxurteiguu bj uy genuu gants bie busgui xun bolood bxad archaagui amitan mo.d bgaa ger buliix ni sanaa zobj uxdeg baixdaa uy genuu dollar 1400 genuu soliorchixson uym kkkkkkkkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
» БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청