Бичлэгийн тоо 91

-Монголчууд хоёр жилийн өмнөөс хар тугалга, меламинтай сүүнээс хордож эхэлсэн бололтой-

Даяаршиж буй энэ цагт хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц орны биш, олон улсын амин чухал бодлого, эрхэм зорилгож болж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон байна. Тэгэхлээр хүнсний аюулгүй байдал гэдэг Нь тухайн улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг гэсэн үг. Тиймээс хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хаягамж, аюулгүй байдлын жил” болгон зарласан. Харамсалтай нь өнөөдөр энэхүү ажил нь төлөвлөснөөс муу байж, жирийн иргэд хортой байж магадгүй хүнсийг өргөн хэрэглэсээр байна. Хамгийн гол нь ТЕГ-аас гаргасан ажлын хэсгийн судалгаагаар манай улсад худалдаанд байгаа импортын бүтээгдэхүүний 10 хурэхгүй хувийг шинжилгээнд хамруулдаг. Улсын мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх төв лабораторийн шинжилгээгээр жимс, жимсгэний 55, хүнсний ногооны 40 орчим хувь нь хүнд металл, хор, нян судлалын үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон байна. Түүнчлэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс болж монголчууд маш ихээр хорт хавдар, тэжээлийн гаралтай өвчинд нэрвэгдэх болжээ.
Манай улсад импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт сул, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын нөхцөл маш муу байдаг хүнсний бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг алдагдуулдаг байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалдаг супермаркет, дэлгүүрийн 9.3, худалдааны төв, хүнсний захын 12,5, мухлаг, ТҮЦ-ийн 21,7 хувь ньзориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болохыг тогтоожээ. Хүн амын нийт өвчлөлийн дотор хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг хоёрдугаарт орж, элэг ходоодны хорт хавдрын тохиолдол 10 мянган хүнд ногдох үзүүяэятээр хамгийн их хувийг эзэлж, жилээс жилд уг өвчнөөр өвчлөх залуусын тоо нэмэгдсэн байна. Түүнчлэн ЭМЯ-наас жил бүр гаргадаг тайланд нийт халдварт өвчний 30 гаруй хувийг хоол хүнс, орчны бохирдол, ариун цэврийн шаардлага хангаагүйтэй холбоотой гэдэсний халдварт өвчин, хордлогот халдвар эзэлж байгааг онцолсон байх аж. Сүүлийн жилүүдэд манай улсад мэргэжлийн бус хүмүүс ихээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болсон нь бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боруулалтын горим алдагдах болж. Уг горимын зөрчдөгөөс хөгц, мөөгөнцөрийн бохирдолтой бүтээгдэхүүн худалдаалах нь ихэссэн байна. Тухайлбал УМХГ-ын ажлын хэсэг 97451 дээжийг судлахад 16455 буюу 17 хувь нь хүнсний түүхий эдийн, 463 дээжээс 9.6 хувь нь бохирдолтой гарчээ. Харин Хүнсний нян судлалын шинжилгээнд хамрагдсан 70926 дээжийн 9.6 хувь нь ямар нэгэн нянтай гарсан байна. Хүнсний химийн шинжилгээгээр дөрвөн хувь нь хордолттой гарсан бол хор судлалын шинжилгээгээр 10 хувь нь хүнд металлын бохирдолтой гарсан байх юм. Энэ бүхнээс гадна нэг зүйлийг онцлоход сүүлийн үед урд хөршид үйлдвэрлэсэн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс хүнд металл маш ихээр илрэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт тус улсад үйлдвэрлэсэн kit kat, snikers, “Maps” шоколадад хүнд металл ихээр илэрсэн нь олныг хирдхийлгээд байгаа. Мөн сүүлийн жилүүдэд монголчууд маш ихээр хэрэглэх болсон сүү, сүүн бүтээгдэхүүнүүд нь хүний бөөрийг чулуужуулж, хорт хавдрыг үүсгэдэг меламин хэмээх хорт бодис илрээд байгаа. Гэтэл монголчууд бид л анзаардаггүй болохоос хятадад үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүнээс хоёр жилийн өмнө 2006 онд хүнд металл илэрч байсан байк юм. Энэ нь 2003 онд манай улсад албан ёсны худалдаагаа эхлүүлж, үйлдвэрээ нээж хоёр төрлийн сүү, дөрвөн төрлийн тараг үйлдвэрлэж эхэлсэн “Семпре” ХХК. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүнээс 2006 оны арванхоёрдугаар сард дээж авч шинжилгээ хийхэд сүүнд хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даруй 7.4 дахин их, тарганд хар тугалга дөрөв дахин их буюу кадми 1.6 дахин их байсан аж. Сүүнд хар тугалгын агууламж их байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Харин тарганд хар тугалга, кадмийн агууламж их байгаа нь энэхүү бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэсэн хүний биеийн дархлааг сулруулж, хорт хавдрыг үүсгэх шалтгаан болдог байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ил задгай гудамжинд худалдаалж байгаа 110 төрлийн жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнээс дээжлэн хими, хор, нян судлалын шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүн, жимсний хлорт органик пестицид зөвшөөрөгдөх хэмжээнээсээ 15.4 дахин их. 21.6 хувь нь хөгц, мөөгөнцөртэй гэсэн дүгнэлт гарсан байна. Пестицид, нитратын агууламж жимс, жимсгэнэ хүнсний бүтээгдэхүүнд их байгаа нь хүнийг архаг хордлогод оруулж, хавдар үүсгэх хүчин зүйл болдог ажээ. Ташрамд дурдахад монгол-чуудад хоол хүнсний шим тэжээлийн талаар тогтсон узэл баримтлал байдгүй юм байна. Мөн хүн амын эмзэг бүлэг, эх хүүхдийн дунд хоол тэжээлтэй холбоотой архаг өвчлөл ихээр нэмэгдэх болж, сүүлийн жилүүдэд. /ялангуяа зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, хоол боловсруулх болон бусад эрхтэний хорт хавдар зэрэг өвчин/ Бага насны хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй уураг, илчлэг дутагдал зэрэг эмгэгт илүү өртөх болжсон байна. Тухайлбал тав хүртэлх насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь өсөлт нь хоцрогдсон, найман хүүхэд тутмын нэг нь тураалтай. 32.1 хувь нь сульдаатай, 43.6 хувь нь төмөр дутагдалтай, 14 хувь нь цус багадалтаар өвчилсөн болохыг нь ЭМЯ-наас гаргасан судалгаа харуулж байна.

Х.Ганаа

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/785577/982/trackback

xoorxon

2008.11.02 21:06:02
*.163.28.39

ee pizda yana daa

yunsan

2009.01.24 21:13:36
*.203.201.22

hujaagiin hor ideed bid ch urt naslahgui yum bna daa YADAA  Havdar geder vgiig helhees ch aidas hurej bna

yunsan

2009.01.24 21:44:46
*.203.201.22

hujaagiin hor ideed bid ch urt naslahgui yum bna daa YANA DAA 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
» Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청