Бичлэгийн тоо 91
Д.ГАНБААТАР |
Энтеровирус-71 гар хөл, амны өвчин эхэлснээс үүдэн гар дээрээс худалдаа хийхийг зогсоох тухай захирамж гараад удаж байгаа. Гар дээрээс наймаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын Халдвар судлалын хяналтын ахлах байцаагч С.Отгонжаргалаас тодрууллаа. -ТҮЦ ажиллуулах, ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй байх шийдвэр хэрэгжихгүй л байх юм? -Энэ заалт хэвээрээ байгаа. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тавдугаар сарын 9-ний өдөр гарсан тушаалыг хэрэгжүүлж эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд иргэдийн гараас хүнсний зүйлийг заруулахгүй байх, мөн ТҮЦ-ийг ажиллуулахгүй байлгах талаар хяналт хийлээ. Гар дээрээс худалдаа эрхлэгч 214, 390 ТҮЦ-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Ер нь бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажлаа үргэлжлүүлж байгаа. -Зөрчил багасахгүй байгаа нь юутай холбоотой вэ? -Иргэдийн ухамсартай холбоотой. Хяналт шалгалтын үеэр зөрчил багасаад хэд хоносны дараа эргээд худалдаж эхэлдэг. Мэргэжлийн бус байцаагчид хүртэл бидэнтэй нэгдэж эдний эсрэг тэмцэж дийлэхгүй нь. Шалгах объект их хэдхэн байцаагч хүч хүрдэггүй юм. -Эдгээр хүмүүст цааш нь ямар арга хэмжээ авах вэ? -Зогсоох л хэрэгтэй. Бидний зүгээс тодорхой арга хэмжээ авч байгаа. Ингээд зөнд нь хаячихгүй шүү дээ. Ер нь Багахангай дүүрэгт өчигдрийн байдлаар л гэхэд дөрвөн орон сууцны подвал усанд автсан учир улсын байцаагч очиж усыг нь шавхуулж халдваргүйжүүлсэн. Баяр наадам дөхсөнтэй ![]() -Бүх дүүргүүдэд байцаагчид ажиллаж байгаа гэлээ. Тэгвэл танай үүдэнд тамхи, чихэр, кофе зараад сууж байгаа хоёр гурван хүн байна. Эдгээр хүмүүст яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? -Энэ хавийн ойр орчмыг Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналт хариуцдаг. Тэд л арга хэмжээ авах үүрэгтэй. Ер нь энэ худалдаа хийж буй хүмүүс дээр очоод шаардлага тавихаар урдаас элдэв үгээр хэлээд зарим нь зовлон тоочоод бөөн юм болдог. Харин иргэдэд хандаж хэлэхэд ил задгай худалдаагаар битгий үйлчлүүлж байгаач гэж л хүсмээр байна. Халдварт өвчин үүсэх гол нөхцөл эндээс гарч байгаа гэдгийг хүн бүр ухамсарлаж ойлгоосой гэдгийг дахин дахин захъя. -Улсын наадмын үеэр Төв цэнгэлдэхийн ойр орчмын арилжаа наймааг яаж зохицуулах вэ? -Энэ тухай Нийслэлийн захирагчийн ажлын албанаас Төв цэнгэлдэхийн аль аль хэсэгт ямар бараа бүтээгдэхүүн худалдах вэ гэдгийг тодорхой гаргаж өгдөг. Бид иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалт шинжилгээ хийнэ. |