Бичлэгийн тоо 91

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газарт-

УИХ дээр Засгийн газраас оруулж ирсэн хямралын эсрэг төлөвлөгөө, түүнтэй уялдуулан тооцсон /?/ төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Энэ бол Монголын улс төр, эдийн засгийн түүхэнд тохиолдож буй хамгийн хариуцлагатай, онцгой цаг хугацаа мөн.

Төсвийн тодотголын талаар баримталж буй Засгийн Газрын байр суурийг бид зарчмын хувьд дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, зарлагыг нилээд хэмжээгээр хасах үндсэн дээр дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан төсвийн алдагдлыг зохистой түвшинд барих нь чухал болоод байгаа. Гэхдээ Засгийн Газраас оруулж ирж буй төслийн тодотголд хэд хэдэн анхаарах зүйл байна. Үүнд:

1.Урсгал зардлыг хэмнэх хүрээнд:
а/ цалинг 20 хувиар 1 жилийн хугацаагаар хасах /царцаах гэж Ерөнхий сайд томьёолсон/ нь эдийн засгийн хувьд оновчгүй бөгөөд хортой байна. /97,751,7 сая төгрөг/ Өндөр инфляцтай, валютын ханш тогтвортой бус, хүн амын худалдан  авах чадвар муудсан, эдийн засаг, бизнесийн идэвхжил эрс буурсан орчинд цалинг  танах нь байдлыг улам л муутгах хортой алхам.

в/ бараа үйлчилгээний зардал:
Тодотголын төсөлд 125,787,8 сая төгрөгөөр хасахаар тусгагджээ. Үүнийг 50 тэрбумаар нэмж 175,787,8 сая төгрөг болгох нөөц боломж байгаа. Хийх хэрэгтэй.

с/ хавтгайрсан халамжаас татгалзахын тулд бодит алхам хийцгээе. Нийгмийн халамжийн зардлаас 56,019,9 саяыг хэмнэхээр тодотголд тусгасан байна. Үүнийг  нэмж хэмнэх шаардлагатай. Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 50 хувиар хорогдуулж /албан ёсны статистикийн судалгаагаар ядуурлын түвшин 43 хувь байгаа/ залуу гэр бүлд олгох 17,500,0 сая төгрөгийг хэмнэхэд эндээс ойролцоогоор 87 тэрбум төгрөг хэмнэгдэнэ.

2. Хөрөнгийн зардлыг хэмнэх хүрээнд:
а/ хөрөнгийн зардлыг 144,844,2 сая төгрөгөөр хэмнэхээр тодотголд тусгасан байна. Үүнийг 100 тэрбумаар нэмж 244,844,2 сая төгрөг болгох, үүнийг нийт хөрөнгийн зардлаас  авилгалын өртөг болох 10 хувь /565,817,5 сая төгрөгийн 10 хувь нь 56 тэрбум / үлдсэн 44 тэрбумыг дахин хэмнэлт хийх замаар гаргах бүрэн боломжтой. Эдгээр хэмнэлтийг нэмбэл 50,0+87,0+100,0=237,0 тэрбум, үүнээсээ цалингийн хэмнэлт хийх гээд байгаа 98 тэрбумыг хасвал 139 тэрбум төгрөгийн нэмэлт хэмнэлт гарч байна. Энд бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн мэдэлд байгаа хөрөнгөнд нарийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гарч болох хэмнэлтийг оруулаагүй болно. Үнэхээр төсвийн тодотголыг засаглалын нөөц байршуулах, зарцуулах талаарх хариуцлагын тодотгол гэж үзээд хийвэл өнөөгийн нөхцөлд шаардлагатай нийт нөөцийг зохистой байршуулах, хэмнэх, үр ашгийг нь  дээшлүүлэх ихээхэн боломж байна.

3. Одоо нэмэх үйлдэлд орьё.
Энд бол боломж хязгаарлагдмал байгаа хэдий ч зөвхөн зарим нэг татвар хураамж, бусад боломжтой орлогыг тооцох бус бодит секторыг бодитойгоор дэмжих, санхүүжилтийн зөв арга замуудыг хэрэгжүүлэх, албан бус сектороос эдийн засгийн аргаар хөрөнгө босгох, зээл тусламж, бонд гэх мэт олон эх үүсвэрийг  зэрэг бодож харьцуулах нь зүйтэй.

Эдийн засгийн нийт идэвхжил, түүний дотор бизнесийн идэвхжлийг зөв бодлогоор, зөв санхүүжилтээр дэмжиж чадвал орлого нэмэгдэх, хөрөнгө оруулалт, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх боломж аяндаа үүсэх болно.

4. Үржүүлэх үйлдэл:
Энд бид баялгийг үржүүлэх, байгаа баялгийг үржүүлэх тооцоог хэлж байна. 2 толгойг энд яриагүй, хэдэн зуун мянган ажлын байр бий болгогч 40 гаруй мянган аж ахуйн нэгжийн тухай ярьж байна. Эднийг хир дэмжсэнээс, шаардлагатай санхүүжилтийг хир оновчтой бөгөөд үр ашигтай байршуулснаас Засгийн газрын хямралын эсрэг төлөвлөгөө, төсвийн тодотголын эцсийн үр дүн хамаарна. Тийм учраас баялгийг үржүүлэх энэ үйлдэлд онцгой анхаарал хандуулахыг Та бүхэнд уриалж байна. Тус танхимаас санал болгосон эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрт та бүхнийг онцгой анхаарахыг дахин хүсье. Учир нь энэ бол баялгийг бүрдүүлэгчдийн нэгдсэн санал бөгөөд хямралын менежментийг зөвхөн мөнгөний талд биш бас бодлогын шинэтгэлийн  талд эн тэнцүү ач холбогдолтойгоор авч үзсэнээрээ онцлог гэдгийг анхаарна уу.

Зардлаас хэмнэгдсэн мөнгө болон гадаад эх үүсвэрээс үйлдвэржилт, жижиг дунд үйлдвэр, тодорхой секторуудад, бичил бизнесийг дэмжихэд хичнээн тэрбум хөрөнгө нэмэх бололцоог хаймаар байна. Түүнчлэн улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг, одоо хүндрээд байгаа улсын болон хувийн хэвшлийн цөөхөн тооны томоохон компаниудаа яаж, ямар хөрөнгөөр дэмжих, бодлогын болон санхүүжилт, хөрөнгө оруулалтын ямар арга хэрэгслээр дэмжихийг ярилцаж гарц олох нь хямралын эсрэг төлөвлөгөө, төсвийн тодотголын хэмнэлтийн гол агуулга болох ёстой болохоос нэг хэсэг нь тоо ярьж нөгөө хэсэг нь тоон санал тавьж, тооны ард буй болон тоонд тусгагдаагүй бодит бизнес, бодит амьдралыг огоормооргүй байна.

УИХ-ын гишүүдийн тойргийн гэж яриад байгаа 40 гаруй тэрбум төгрөг бодит секторт, ажлын байр бий болгох шууд хөрөнгө оруулалт болж очих уу? Ажил эрхлэлтийг дэмжих гэсэн гоё нэртэй 20 гаруй тэрбумын санхүүжилт мөн л бахь байдгаараа нэг яамаар дамжаад, яамд нь зээл олгогч, “хөгжлийн бяцхан банкууд” болоод эсвэл тодорхой банкуудаар дамжсанаар барьцаа хөрөнгөгүй, хөрөнгө нь хүрэлцдэггүй, хатуу зээлийн нөхцөлийг даадаггүй олон мянган жижиг дунд аж ахуйнуудад “чөтгөрийн тойрог” үүсгээд байдаг үр ашиггүй механизм 2009 онд бас давтагдах уу? Энэ мэтээр төсвийн тодотголыг хараад байхад хариу нэхсэн, бодлогын зөв гарц шаардсан хэдэн арван асуултууд байна. Эндээс ганц зүйл тодорхой байна: Төсвийн тодотгол бол бодлогын тодотгол, бодлогын шинэтгэлийн тоон үзүүлэлтүүдийн нэгдмэл илэрхийлэл л болох ёстой.

5. Хуваах үйлдэл.
Их амархан юм шиг мөртлөө хамгийн хариуцлагатай үйлдэл. Бас үржүүлэх үйлдлээ хичнээн сайн хийнэ, төдийчинээ хуваах үйлдэл зөв болно. Энэ үйлдлийн хамгийн гол шалгуурууд нь нийгмийн шударга ёс, эдийн засгийн болон нийгмийн үр ашиг. Энд улс төр огт хамаарахгүй. Айлаас ч эрцгээе гэхдээ эхлээд авдраа уудалцгаая.

МҮХАҮТАНХИМ

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317695/af5/trackback

profile

chups

2009.02.20 18:20:16
*.158.101.173

hey ad`minaa asuuh yum bn? ene mongol medee buland yagaad medeee oruulj bologui bgaaaan ? erh bhgui b geed bhiin
profile

Маралгоо

2009.02.25 17:23:43
*.254.49.142

profile

Цэргийн бодол

2009.03.07 14:11:56
*.195.227.135

Ene chin ontsgoi bulan baihgui yu durtai neg ni medee oruulah erhtei bolchihwol utgaa aldaj zar enee teree tawigdah ni oilgomjtoi shuu dee ene buland todorhoi heden humuus medee oruulj baih ni zuitei gej bodoj bndag kkkk ^^
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
» Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청