![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Хойноосоо урагш 1000 км сунаж тогтсон Солонгосын хойг хойгуураа Хятад , Орос улстай хил залгаа оршино. Хойд ємнєд Солонгос нийлээд Англи ба Ромын газар нутагтай тэнцэх 222.154 км бvхий талбай эзлэх ба ємнєд Солонгос Монголоос 17 дахин бага бєгєєд Унгар болон Португалиас яльгvй том 99.392 км бvхий талбай эзлэнэ. БНСУ нь 99.3 мянган хавтгай ам дєрвєлжин км газар нутагтай. Солонгос орны газар нутгийн ихэнхи хэсэг нь уулархаг газар эзэлдэг бєгєєд далайн эргийн дагуу 3000 гаруй жижиг арлууд байдаг байна. Мєн томоохон гол мєрєн байдгаас БНСУ–ын нийслэл Сєvл хотын тєвєєр урсах Хан гол – 514 км, ємнєд хэсгээр урсах Накдун гол – 525 км юм. | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
БНСУ нийт 9 муж, 7 бие даасан хот, 1 нийслэлтэй. Томоохон хотуудад Инчон, Кванжу, Пусан, Тэгv, Тэжон, Улсан зэрэг хамаарагдана. БНСУ–ын нийслэл Сєvл хотод ойролцоогоор 10.5 сая гаруй хvн оршин суудаг. Сєvлд орчин vеийн єндєр байшин барилга сvндэрлэхийн зэрэгцээ эртний тvvхэн дурсгалт ордон, цэцэрлэгт хvрээлэн байдаг. Сєvл хот нь анх 1394 онд 4 уулын дунд vvсэн байгуулагдсан ба тэр vедээ Ивансан, Намсан, Наксан, Пукагсан дотор оршиж байсан бол єнєє vед 602.52 хавтгай ам дєрвєлжин талбайтай болон єргєжсєн байна. Сєvл хот нийт 25 дvvрэгтэй, хамгийн том дvvрэг нь Сочугv ба хамгийн жижиг нь Чунгv дvvрэг юм. | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
1999 оны тооллогоор БНСУ 40,686,000, Хойд Солонгос 22,208,000 тус тус хvн амтай. БНСУ–ын нийт хvн амын 80% гаруй хувь нь хот суурин газар амьдардаг. Сєvл хотод нийт хvн амын 1/4 буюу (24.4%) амьдардаг байна.Хvн амын єсєлтийн хувьд 1985 оноос 1997 хvртэлх статистикийн мэдээллээр тєрєлт эрс багасаж єндєр настаны тоо нэмэгдсэн байна. Солонгос хvний дундаж нас нь 71 ба vvнээс эмэгтэйчvvдийн дундаж наслалт 67, эрэгтэйчvvдийн дундаж наслалт нь 75 юм. | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
БНСУ хавар, зун, намар, євлийн 4 улирал ээлжилсэн солонгос оронд бєгчим халуун, чийг ханхалсан зуны дараа сэрvvн хуурай євлийн улирал залгана. Єнгє єнгийн цэцэгс ээлжлэн алагласан хавар хамгийн тохиромжтой улирал бєгєєд хамгийн сэтгэл хєдлєм намрын улирал хамгийн богино мэт санагдана. Хvйтний хэм євєлдєє -15° доош бєгєєд зундаа +34° хvрнэ. Хавар нь хааяа бороо шиврэх бєгєєд Хятадын шар элсний нєлєєгєєр хvний нvдэнд vл харагдах тоосонцор бvхий манан татах vе бий. Хамаг юмны магнай тэнийсэн хаврын улиралын 4 сард навч цэцэг нахиагаа дэлгэн мод бут ногоорно. Зуны 6, 7, 8 сарын дундаас хамгийн их бороо шивэрсэн 7 сарыг борооны улирал хэмээнэ. Цэлмэг тэнгэрийг ханатал харж болох хамгийн сайхан улирал бол намар.Цэцэг модны єнгє нь янз бvрийн єнгєєр хувирч , хvлээсэн ургацаа хураан авч , vндэсний баяр хамгийн их vргэлжилсэн улирал. Євлийн улирал 11 сараас эхлэн хур тундас татрах нь 3 сар хvртэл vргэлжилнэ.Хунгарлах хугацаа богино ч хавирга нэвт жиндээсэн хамгийн хvйтэн улирал. | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Автобусны тєрєл олон янз байдаг. Хот хоорондын автобус 7,000 - 9,000 вон, хот орчмын дагуул хот хоорондын хоёр талаараа суудалтай автобус 1,400–1,500 вон, хот доторх автобус 800 вон, дvvрэг хоорондын жижиг автобус 400–550 вон байдаг. Солонгост такси нь єнгєєрєє ялгадан vнэ тус тус єєр байдаг. Саарал болон цагаан єнгийн таксиний эхлэн vнэ нь км бvрд єдєр 1,600 вон ба шєнийн 12 цагаас хойш 1,900 вон байдаг. Харин шар болон хар єнгийн такси нь vнэтэйд тооцогдох ба vнэ нь км бvрд 3,000 вон байдаг. БНСУ–д Солонгосын гол хотууд болох Сєvл, Пусан, Тэгv, Инчонд метро байдаг ба энэ нь нийт хvн амын гол тээврийн хэрэгсэл болж байна. Сєvл хотын метроны сvлжээ нь дэлхийд 8–рт ордог бєгєєд єдєрт 4.4 сая хvн зорчдог байна. Сєvл хотын метро нь хотын тєв болон захын хороолол, дагуул хотуудыг холбосон 8 шугамтай ба хот хоорондын тємєр замын сvлжээтэй холбогддог. Метро єглєє 5 цагаас эхлэх ба орой 12 цагт дуусдаг. Буудал хооронд 2–3 минут явдаг ба вагон нь хоорондоо дунджаар 3–5 минутын зайтай явдаг. Метроны vндсэн vнэ нь 12 км дотор 800 вон, 12–42 км зайнд 6 км тутамд 100 вон нэмэгдэх ба 42км–ээс дээш зайнд 12 км тутамд 100 вон нэмэгдэнэ. | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||
2004 оны 7 сарын 1 нээс Солонгосын нийтийн тээврийн vнэ, автобусны дугаарт єєрчлєлт орсон тул та бvхэн доорхи тайлбарыг vзнэ vv. | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
– Сєvл хот доторхи автобус(цэнхэр, шар, ногоон єнгєтэй), тосгоны автобус болон метро хооронд дамжин суухад 10 км дотор vндсэн vнэ 800 вон(тосгоны автобус хооронд дамжихад 500 вон) байна. – Дамжин сууж явсан нийт замын урт 10 км–ээс хэтэрвэл дараахи 5 км бvрд 100 вон нэмэгдэнэ. – Урьд нь хэрэглэж байсан болон шинээр гарсан цэнэглэдэг картыг аль альныг нь ашиглах боломжтой. | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
– Бэлэн мєнгє, нэг удаагийн билетээр суувал цэнэглэдэг карт ашигласнаас 100 вон(тосгоны автобус 50 вон) vнэтэй тусна. – Нэг удаагийн билетийг автобус болон метроноос авах боломжтой. – 2005 оноос автобусанд бэлэн мєнгє тєлж суух боломжгvй болно. | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
– Буухдаа картаа заавал дарсны дараа 30 минутын дотор єєр тєрлийн нийтийн тээвэрт дамжин суусан тохиолдолд хvчинтэй. – Улаан єнгєтэй хот хоорондын автобусанд дамжин суухад хєнгєлєлт байхгvй. Жич: Хvрэх газраа хvрээд хамгийн сvvлд дамжиж суусан автобуснаас буухдаа заавал дарж бууж байж хєнгєлєлт хvчинтэй болно | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
– Урьд нь авсан олон удаагийн билетээ дуустал нь ашиглах боломжтой ба хvvхдийн олон удаагийн билет тvр хугацаанд зарагдах болно. | ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||
