Бичлэгийн тоо 91

User Anonymous Yellow.pngД.Цогтбаярын ах Т.Төржаргал: “100-хан ам.доллараас болж миний дүүгийн өнчин тархийг бяц цохисон”
Өмнөд Солонгосын Шин Чоны эмнэлэгт нэгэн Монгол залуу ухаангүй хоёр жил хэвтэж байна. Ажилдаа сайн гэж үнэлүүлж бусдаасаа 100 ам.долларын цалин илүү авсаныхаа хариуд ийн амьд ургамал болжээ. Адилхан хүний газар амьдрах гэж яваа нэгнээ ийм болгочихоод хамт байсан нөхөд нь сураггүй алга болж. Д.Цогтбаярын ар гэрийнхэн хүмүүсээс тусламж хүсч байна.

-Танай дүү гэмтэл аваад хэр удаж байгаа юм бэ?
-Манай дүү бусдын адил амьдралаа залгуулах гээд зуучлах товчооны шугамаар Солонгос улс руу явсан. Зургаан cap болсон уу үгүй юу, нэг орой байж байсан чинь авгай руугаа утасдаад “Би өнөөдөр амарч байна. Манай цуг ажилладаг хүмүүс гараад явсан” гэж байсан. Дараа нь ээж рүүгээ бас адилхан ярьсан байгаа юм. Удаагүй байж байтал оройхон бид нар луу тэндээс яриад л “Цогтбаярын бие нь их муу байна” гэсэн. Тэгээд бид нар их сандарсан. Одоо өвдөөд 2 жил гаран болж байна. Ухаан орохгүй байгаа. Хоёр хүүхэдтэй шүү дээ.
-Хоёр жил ухаангүй байна гэдэг их хүнд гэмтсэн гэсэн үг шүү дээ. Юунаас болоод ийм байдалд орсон юм бол?
-Уул нь хүн амьтантай адилхан архи уугаад явдаг юм биш. Аав ээж нь боловсролтой сайхан улсууд байдаг. Цуг ажилладаг улсууд нь л дарамталдаг байсан байгаа юм. Тэнд очоод 4 cap гаран болж байхдаа бид нар луу ярихгүй юу. Манай дарга нар надад их сайн байна. Хэл сайн сурч байна гээд нөгөөдүүлээ удирдах маягаар намайг байлгаад байгаа болохоор 100 долларын илүү цалин бичээд байна гэж байсан. Бид нар ч баярлаад ажлаа сайн хийгээрэй гэж хэлсэн. Дараа нь нэг ярихдаа намайг 100 доллар илүү авлаа гээд эд нар атаархаад байх юм. Шөнө согтуу ирж олуулаа бөөрөлхөөд байна. Аягүй хэцүү юм аа ямар сайндаа даргадаа хэлээд тусдаа ч байдаг юм уу гэж байсан. Сая интернэтээр цацагдсан юмыг би үзсэн. Тэрэн дээр дэлгүүрийн худалдагч нар ярьж байсан. Цуг байдаг улсууд нь их дээрэлхүү архи дарс уудаг, байнга маргалдаж байдаг хэцүү улсууд гэж байсан. Тэд нар л аягүй бол зодож нүдсэн байх. Тэр унаад гэмтсэн юм биш, гарын тохой энэ тэрийг нь хутгаар нь сийчээд хаячихсан байгаа юм. 100-хан долларын төлөө, тийм мөнгө илүү авлаа гэж хорсоод нэгнийгээ ингэж гэмтээнэ гэж байж болох уу даа. Миний дүү чинь өнчин тархи нь байхгүй болсон хүн шүү дээ. Тэр эмнэлэгт нь зургаан жил хэвтээд ухаан орсон хүн байдаг гэсэн. Бид одоо яахав дээ, бусдын адил ганц нэг жил хэвтэж байгаад ухаан орчих болов уу гэж харж байсан. Тэгсэн чинь одоо бас жаахан тийм болчихоод байна. Аав ээж хоёр нь тэнд оччихсон байгаа. Зардал мөнгөний асуудал хэцүү болчихсон байгаа. Тэр өвчтэй хүнийг чинь зургаан хүний зардлаар авч ирдэг гэнэ. Сая аав нь байраа ломбарданд тавиад явлаа. Тэгээд одоо хоёр жил гаран эмнэлэгт хэвтлээ. Танайх хүнээ ав гэж байгаа. Эмчлүүлсэн төлбөрөө хийчихээд гар гэж байгаа байхгүй юу. Тэр их мөнгийг хаанаасаа цуглуулж өгөх вэ дээ.
-Зүгээр шатнаас унаад өнчин тархигүй болно гэдэг байж болшгүй асуудал л даа. Хамт ажиллаж байсан хүмүүс нь эмнэлэгт хэвтсэнийх нь дараа холбоо барих ч юмуу, эргэсэн үү?
-Ү Жин Бу гэдэг хотод даавууны үйлдвэрт ажиллах 3 жилийн гэрээтэй явсан. Хамт ажилладаг байсан хүмүүс нь тэр явдлын дараа ажлаа хаяад алга болсон байгаа юм. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байсан. Тэр дөрөв их ноцтой, нэг л өдөр дөрвүүлээ ажлаа хаяад явчихсан гэж байгаа. Тэгээд тэр эмнэлгийн эмч нар гайхаад байгаа юм. Цуг ажиллаж байсан байж нэгийгээ ингээд ухаангүй байхад нь хаяад явчихдаг, эргэх ч үгүй гэж хэлж байгаа юм чинь. Цогтбаярын эхнэр нь бэртсэнэзс нь сарын дараа Солонгост очсон. Тэгэхэд эхнэр лүү нь залгаад “Цогоогийн бие яаж байна?” гэж асуудаг байсан. Танихгүй, ямар хүн утасдаж байгааг мэдэхгүй “Ухаан ордоггүй ээ” гэнгүүт “за за” гээд утсаа тавьчихдаг байсан гэсэн. Ойр ойрхон тэгж асууж байгаад удалгүй сураггүй болсон. Бид нар тэр хүмүүс санаа зовсондоо утасдаад байна уу гэхээр үгүй л байгаа байгүй юу.
-Анх эмнэлэгт очихдоо ухаантай байсан болов уу?
-Их хүнд байдалд очсон. Эмнэлгийн бараа харахгүй л бол болохгүй байсан. Анх шатнаас унаад байхдаа оройжин тэнд ухаангүй хэвтсэн байгаа юм. Тэгж байхад нь нэг Вьетнам эмэгтэй олоод эмнэлгийн бараа харуулсан байсан. Тухайн үед цус их алдалттай бараг л үхэж байсан.
-Биенийхээ аль аль хэсэгт гэмтэлтэй байна?
-Өнчин тархийг нь бяц цохисон, хоёр гарыг нь хутгаар сийччихсэн байсан. Гар нь оёо тавиулсан учраас байнга дээшээгээ махийсан байдалтай байгаа. Бага тархигүй хүн чинь юм ярьдаггүй юм байна шүү дээ. Нэг ч удаа ухаан ороогүй. Амьд ургамал шиг л болсон.
-Та бүхэн хүмүүсээс тусламж хүссэн байсан. Одоогоор хандив өгч байгаа юм байна уу?
-Эхнэр нь яваад хоёр жил болж байна. 6 настай охин нь цуг байгаа. Эхнэр нь хэл мэдэхгүй, хэнд хандахаа мэдэхгүй. Монголчууд их сайхан юм аа. Бидэнрүү Америкаас ярьж байна, Ирландаас ярьж байна. Ингэж их сэтгэлийн дэм өгч байгаад нь бид их баярлаж байна. Одоохондоо мөнгөн тусламж орж ирсэн юмгүй байна. Гэхдээ хүмүүсийн сэтгэлийн дэм гэдэг үнэхээр сайхан байдаг юм байна. Одоо аав ээж хоёр нь тэнд хүнд байдалд орчихоод ирж чаддаггүй.
-Тухайн үед цагдаад мэдэгдсэн бол сэжүүр олдох байсан байх. Хамт ажилладаг хүмүүс нь яагаад дургүй байсан юм бол?
-Солонгосын цагдаагийн талаас ямар ч арга хэмжээ авсан юм байхгүй. Тухайн үед нь мэдэгдээгүй л дээ. Уг нь мэдэгдсэн бол бас нэг сэжүүр олдох л байсан. Цогтбаяр “Би хөдөөний голдуу улсуудтай цуг байна. Эхэндээ их сайхан ааштай байсан. Цалин буугаад хэдэн төгрөгний бараа хараад ирэхээр ааш зан нь ч эвдрээд, архи уух нь ихдээд хэцүү болдог юм байна. Би хоёр хүүхэдтэй, амьдрах гэж энд ирсэн хүн. Та нартай адилхан ууж идээд байх надад хэцүү байна” гэж хэлдэг гэсэн. Тэгэхлээр нөгөөдүүл нь яг тэр үгэн дээр бас их дургүй байдаг юм шиг байгаа юм. Манай дүү сард нэмэгдэл 100-тайгаа 800 доллар авдаг байсан. Тэд бүгдээрээ нэг онгоцоор хамт явсан хүмүүс. Уул нь иймээ тиймээ юм болсон байдаг бол эмнэлэгт байгааг нь бүгд мэдэж байж ирээд хэлж болно доо. Нэг ч удаа ирэхгүй байгаа нь ноцтой байгаа байхгүй юу. Өөрөө ч ярьж байсан хөдөөний боловсролгүй улсууд мөнгөний бараа харахаараа их хэцүү байдаг юм байна даа гэж. Өөрөө бол 72 оных, хамт явсан хүмүүс нь өөрөөс нь дүү голдуу хүмүүс байсан. Солонгост 30,40-өөд мянган Монголчууд байна. Тэнд ууж идэж байна, хоорондоо зодолдож нүдэлдэж байна гээд зөндөө л юм сонсогдож байна. Манай талаас Солонгосын талтай хамтраад тэр бүгдийг хянаж зохицуулж байдаг байгууллагатай бол тийм юм болохгүй байх.
-Тухайн үед унасан шат нь хүний тархи бяцрахаар өндөр байсан юм болов уу. Монголд ирлээ гэхэд эмчлэгдэх найдварын талаар судалж үзэв үү?
-2 метр гаран л шат байгаа байхгүй юу. Ажлын газрынх нь байшингийн гадна талын шат. Тэр шатаараа дамжиж байр луугаа ордог юм байна л даа. Тэндээс унасан гээд байгаа. Эмнэлгийнхэн нь бол зодуулаад ирсэн гэж бүртгэж авсан байсан. Одоо хүнээ ав, Монгол руугаа очиж эмчлүүл гээд байгаа. Аав нь сая явахаасаа өмнө Хайрула эмчтэй уулзсан. Тэнд хөөтөл нь байж бай, ирсэн хойно нь үзье гэсэн юм хэлсэн байна лээ. Ой ухаан нь сэргэхгүй rap нь гэмтэлтэй байгаа болохоос бусад эд эрхтэн нь зүгээр.

Хэрэв та Д.Цогтбаярт туслахыг хүсвэл

Сөүлийн 99885064, 99296560 утсаар холбоо бариарай.
Хандивын данс: Монгол шуудан банк 10000016450

Б.Ундар

profile

www.mglclub.com Administrator

tag
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/492923/28f/trackback

ynsgeljin

2008.07.08 14:47:16
*.117.250.136

ter baliar novshnuudiig huuchin yildverees ni hayagiig ni avaad haij oloochee baliar yumnuud archaagyi zantai amitadiig barij amiig amiar tuluuluh heregtei shdee haa neg gazar ineed aldaad eryyl saruul hiidegee hiigeed suuj bga daa muusain aluurchid emoticon

profile

saakaaa

2008.07.08 15:06:04
*.109.20.80

tsug baisan uls geed bhiin sonin yum bee....ta nar tegeed harsan yum shig bichihiin maa

joe78

2008.07.09 11:45:46
*.5.230.189

tegeed bish yum bol ochood ger orniihndono unen zoviigno heleed yarihad yadgiin saakaa

1121

2008.07.11 14:09:11
*.117.77.160

shunbal shulam bie bienee hairlaach ijilhen aab eejees garsan bizdee ta nar hun ym bol zorigtoi tuslaach bitgii ai nvgel chin bagsan setgel chin  ubduhgvi bnauu

nnn_n

2008.07.12 23:05:00
*.112.116.109

manai end baigaa Mongol erchuud erni arai heterhii arhi uugaad bainga hoorondoo zodoon zohion hiine erni ih agsan zantai muuhai humuus.hunii gazar erni bie bienee gesen setgeltei neg negniigee joohonch gsn hairlaj hunleg setgeltei baimaar yum.....

misheel2008

2008.07.17 18:22:41
*.143.1.49

mgl zaluuchuud neeree arai hetrhii yumaa.hynii gazar bie bieniigee hyndleh setgel bhgyi.joohon mungunii bara aharaad l tavtirgyi yumaaaa1!!!!nygel nydeeree garna doo.ted hezee ch saihan yvj chdahgyiee arai ch daa zavaan nahaalnii bolovsrolgyi ongiroo novshnuudemoticon
profile

ariuka010

2008.07.17 19:17:48
*.241.117.172

hetvv yumaa iim yum 2 hvvhed ehner ni hetsvv bgaa bhdaa, manaihaan arhi uusan ch zaawal tegej zodoon tsohion hiij negendee ataarhaj negniigee amidralgvi bolgoj yaadag bnaa, bid oorsdiigoo orond ni tawiad vzii  l dee, hoorhii muu aaw eejvvd chaawaas minii hvv hvnii nutagt mongonii hoinoos yawaa geed elgee hattal hvleej suugaa shvv dee. ter enhrii 2 vrs ehneriin setgeliig bodood tsug vildwert ajilj bsan hvmvvvs ni unshij suugaa bol neg ochood ene ter geed uchir bdlaa tailbarlaad vneheer ta naraas boloogvi bol terniigee heleed elgiig ni jaahan ch gesen dewteegeech, minii huwid ta naraas ingej l guiy daa

bayjaad_2008

2008.08.25 08:26:36
*.51.173.48

gereegeer mgl nius byrtgesen baibal tendees tsyg ybsan hymyysiin posportiin dygaar byh byrtgel ni bg sn dee,mon ter yildbert hybiin byrtgel bgaa ycnir olool abcnihna sn dee,mon gereegeer anh byrtgesen gazraas ni geriinh ni haygiig abaacn oldoj l taarna sn dee,byrhan harj l baigaa ycnir ni oldoh tsag irne

bery

2008.08.25 19:42:06
*.142.188.9

um  gedeg  chin  hariutai  baidag  um aa  hund  uhsan nuhend  ooroo unadag  gegcheer  ted  hezee negen  tsagt hiisen nugeliinhee  hariyg  amsah l  bolno...er  ni  tegeed  bolovsrolgyi  soelgyi  mongo  yzeegyi humuus l  haranhyigees  garj  irsen  alyyrchid  gesen  yg ....

b.ganbaatar

2008.10.10 19:47:44
*.4.30.215

manaihan iim l hvn chanar  muutai uls adilhan ajilaj amidrah gej baij negiigee iim bolgood haydag tedniig olj zohih yliig n ogvol taarna hvnii nutagt neg negiigee hamgaalaj hairlah baital ingej baidag hvn chanaraa aldsan muu hvmvvs ted hezee negen tsagt zohih hariugaa avch l taaraa

bilguuntogoldor

2008.12.04 17:15:36
*.84.99.118

UNEHEER SHATNAAS UNAAGUI HUND ZODIILSAN GEBEL ENDEESCH OLJ BNOSHDEE ANH EMNELEG NI ZODUULSAN GEJ BURTGUULSEN BOL EDNII TSAGDAAD ODOOCH MEDEGDSEN BNO END UILDSEN YUMCHIN EDNII HUULIAS HAA HOLDOH YUM HILEER GARCH CHADAHGUIL BARIGDANA SHDEE MUUSAIN YUMNUUD
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
19 БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
» Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청