Бичлэгийн тоо 213

Намайг “нүүдэлчин цус” минь хатгаж, хэрэгтэй газраа чадах зүйлээ хийхийг шаарддаг

 
 АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрладаг Дэлхийн банкны төвд цөөнгүй монгол хүн ажилладаг. Тэд бүгдээрээ л уйгагүй зүтгэл, нөр их хичээл зүтгэлийнхээ ачаар энд ажиллахаар шалгарч ирцгээсэн. Нэр хүндтэйд тооцогддог энэ газар ажилладаг А.Болормаатай уулзаж ажил, амьдралынх нь талаар ярилцсан юм. Тэрбээр 2000-2004 онд Индонезийн “TMI” компанийн ахлах мэргэжилтэн, 2004-2006 онд Дэлхийн банкны Индонезийн салбарт мэргэжилтэн, 2007-2009 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Индонезийг хариуцсан мэргэжилтэн, 2010 оноос Дэлхийн банкны Африкийн бүс нутгийн салбарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

-1990 оны ардчилсан хувьсгал монголчуудад их боломж авчирсан гэж боддог?
-Тийм ээ. Тэр тухай бодохоор бид азтай залуус шиг санагддаг. Социализмын хаалт задран унаж, дэлхий ертөнц бидний өмнө нээгдсэн. Энэ хэрээрээ бидэнд том боломж авчирсан шүү.

-Яг энэ үед та ОХУ-д сургууль төгсөөд ирж байсан байх аа?
-Би 1987 онд 23 дугаар сургуулийг алтан медальтай төгсөж, Украины Львов хотод худалдааны эдийн засагч мэргэжлээр суралцаж улаан дипломтой төгссөн. Тэр үед “оюутны зөвлөлийн дарга, Сүхбаатарын нэрэмжит 90 рублийн цалинтай оюутан байлаа. Сайн суралцахад аав ээж, ном гурав их нөлөөлсөн. Аав ээж хоёр минь цалингийнхаа 10 хувийг номонд зарцуулна. Манайх маш сайхан номын сантай. Тийм нөхцөлд ном их уншдаг байсан. Хичээлдээ явтлаа ном л уншина. Тэндээс их зүйлийг ойлгож, өөртөө тусгаж авдаг.

-Таныг сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд бүх зүйл өөрчлөгдөж байлаа. Үүнийг та яаж хүлээн авсан бэ?
-1991 онд Львовт сургуулиа төгсөж ирж байхад энэ бүхэн дөнгөж эхэлж байлаа. Би ирэнгүүтээ Улсын их дэлгүүрт мэргэжлээрээ ажиллах боломж байсан л даа. Тэр үед их дэлгүүр биеэ дааж, бас ч боломжийн ажиллаж байсан. Найзууд маань жагсаал цуглаанд оролцож, зарим нь “ганзага”-ын наймаанд явцгаана. Би багшийн ажил хийх сонирхолтой. Тэгээд Санхүү эдийн засгийн коллежийн захирал Амаржаргал дээр очиж, багшлах хүсэлтэй гэдгээ хэлтэл шууд л зөвшөөрсөн. Сургууль төгссөн дипломоо авахаар Худалдааны яам дээр очтол, миний дипломыг Зах зээлийн коллежийн захирал Сүхбаатар аваад явчихсан байв. Баахан гайхаж очтол “Чи улсын зардлаар сурчихаад юугаа яриад байгаа юм бэ. Нэгэнт манай яамны нэр дээр зардлаар нь сурсан болохоор манай сургуульд багшлах ёстой” гэж зэмлэдэг юм. Бага зэрэг маргалдсан боловч, аргагүйн эрхэнд тэнд эдийн засгийн багшаар очлоо. Анхны хичээлээ заахдаа сандарч, өвдөг чичирч байсан шүү. Гэхдээ энэ ажил надад олон сайхан боломжийг өгсөн.

-Багшийн мэргэжил их сайхан шүү?
-Багшлах сайхан ч цалин бага, амьдралд хүрэлцэхгүй. Сарын 30 ам.доллар орчим байсан. Би дүүтэйгээ байр хөлслөөд тусдаа амьдарч байсан л даа. Коллежийн багш мөртлөө, амьдралдаа хүргэхийн тулд, анх удаа ээжээсээ мөнгө зээлсэн. Яг тэр үед “ингэж амьдарч болохгүй ээ” гэдэг бодол сэтгэлд эргэлдэж байв. Багшлах ажлынхаа хажуугаар ажиллаж мөнгө олох амаргүй. Гэхдээ боломжийг хайж л байсан. Тэр үед Европын холбооны хөтөлбөрөөр манай оронд маркетингийн семинар зохион байгуулагдлаа. Би тэр семинарт оролцсон. Итали багш нар англи хэлээр удирдаж байсан юм. Нэг удаа орчуулагч нь намайг орчуулга хийх санал тавьсан. Тэр үед англи хэлийг дөнгөж л сурч эхэлж байсан юм. Зарим нь намайг шүүмжилж, зарим нь урамшуулж байсан хэдий ч энэ үйлдэл намайг англи хэлийг судлахад түлхэц болсон доо.

-Хэрэв дургүйцэхгүй бол гэр бүлийнхээ талаар ярьж болох уу?
-Би Холландад суралцаж байхдаа нөхөртэйгээ танилцсан. Тэр индонез хүн л дээ. Бид хамт суралцаж байсан юм. Их хөгжилтэй, гитар сайхан тоглодог, тусч сайхан сэтгэлтэй. Индонезийн Maluku арлын хүн. Анх миний төсөөлж байсан индонез хүмүүсээс огт өөр байсан л даа. Мэдээж танилцаж, найзалж нөхөрлөн, бие биедээ хайртай болцгоосон. Сургуулиа төгсөөд, нутаг руугаа явцгааж, ар гэрийнхэнтэйгээ ярилцъя, бие биедээ хэр хайртайгаа, цаашид хамт амьдарч чадах эсэхээ мэдэрье гэж тохиролцсон л доо. Бид хэдийгээр бие биедээ хайртай ч, бидний өсөж хүмүүжсэн орчин өөр өөр, зан заншил, хэл соёлоос эхлээд ялгаатай зүйл олон байгаа болохоор амархан шийдэх аргагүй. Бид байнга харилцаатай байсан ч нөхөр минь удаан хүлээж тэвчээгүй, араас ирсэн. Тэр хүн ч өөрийн амьдралаа босгохыг хүсч байсан. Мөн бид бие биедээ хайртай байсан болохоор би татгалзаагүй. Бид Улаанбаатарт гэрлэлтээ батлуулаад, хамтдаа Индонезид ирж амьдарцгаасан.

-Нөхрөө дагаад харь оронд “бэр” болж ирэхэд амаргүй байсан байх?
-Индонезид амьдарсан эхний хоёр жил амаргүй байсан. Тэд бүх ах дүүсээрээ хамтдаа амьдарцгаана. Зан заншил нь өөр. Тэдний бодлоор, би хүүхэд гаргаад гэртээ сууж байх учиртай. Нөхөр минь намайг тэжээнэ. Гэтэл би шал өөр бодолтой байдаг. Гэртээ зүгээр суух, бусдаар тэжээлгэх гэдэг ойлголт сэтгэлд багтахгүй байлаа. Би тэдэнд нэг л зүйлийг хатуу хэлсэн. “Би өөрөө ажил хийж, биеэ дааж амьдрах хүртлээ хүүхэд гаргахгүй” гэдгээ ойлгуулсан. Тэд намайг хүүхэд гаргахыг гурван жил хүлээсэн. Яг үнэндээ би муу санаатай байсан л даа. Юмыг яаж мэдэх вэ. Бүр болохгүй бол монгол руугаа буцна даа гэсэн бодлоор паспортоо өөр дээрээ байлгана. Хэзээ ч буцахад бэлэн.

-Монгол бүсгүйчүүдийн энэ чанараар бахархдаг?
-Тийм ээ. Бүсгүй хүн бусдаар тэжээлгээд, юу ч хийхгүй гэртээ суугаад байвал хэн болох вэ. Хэдийгээр бие биедээ хайртай ч нэг л мэдэхэд үнэ хүндгүй, арчаагүй нэгэн болж хувирна. Тэгээд эцэстээ энэ амьдрал юу болж хувирах, бид хэн болж хувирах вэ. Би тэр хүртэл, юуны тулд тэр олон сургуульд суралцаж, бас ажиллаж өөрийгөө хөгжүүлсэн хэрэг вэ гэж бодож байсан. Намайг ойлгосон хадам аав минь 3000 ам.доллар өгч, хамгийн сайн сургалттайд тооцогддог Индонезийн их сургуулийн индонез хэлний сургалтад суралцуулсан. Энэ бол надад олдож байгаа том боломж учраас би хичээлээ. Энэ сургалтад “онц” төгсөж, сурлагаараа нэгдүгээр байрт ороход, надтай өрсөлдсөн хоёр япон залуу дургүйцэж байсан. Сайн суралцсан урамшууллаа аваад, хамтдаа зургаа авахуулахдаа хүртэл тэр хоёр над руу эгц харахгүй байсан шүү. Нэр төрөө ихэд хичээдэг япон залуусын хувьд, монгол эмэгтэй хүний дараа орно гэдэг их л хүнд цохилт байсан байх.

-Нэгэнт индонез хэлийг сайн сурсан болохоор цаашдаа ажилд орох боломжтой болсон хэрэг?

-Сургалтаа төгсөөд америк эзэнтэй, төсөл хэрэгжүүлдэг, хувийн консалтинг компанид ажилд орсон. Сонирхолтой нь, миний амьдралд надад олдож байсан бүх ажил ямагт төсөлтэй холбогдож байсан явдал. Ажилд ороод хадмууддаа амласан ёсоор хүүгээ төрүүлсэн. Тохиолдлоор ч юм уу компанийн захирлын эхнэр бид хоёр хамт төрсөн юм даг. Би ажилдаа дуртай, бид хамтдаа сайн ажиллацгааж байсан. Тодорхой шалтгааны улмаас америк эзэн минь буцах болохдоо компаниа надад үлдээхээр санал болгосон. Энэ бас л том сонголт байлаа. Бизнесийн итгэлцэл, нэр хүндээ бодсон ч энэ төслүүдийг дутуу орхиж болохгүй. Нөхөртэйгээ ярилцаж, түүнд ойлгуулж байж, энэ компанийг нь авч үлдсэн.

-Тэгээд дараа нь Дэлхийн банкны Индонезийн салбарт ажиллах болсон уу?
-Тийм ээ. Шалгаруулалтад ороод тэнцсэн. Манай нөхөр их гайхсан. Тэрбээр “230 сая хүнээс Дэлхийн банкинд ажиллах индонез хүн олдохгүй байна гэж үү. Чи энд бол гадны хүн шүү дээ” гэж дуу алдсан. Яг энэ үед түүний үндсэрхэг үзэл нь мэдрэгдэж байсан шүү. Хариуд нь би тоглоом шоглоомоор “Чи яасан өөдгүй хүн бэ. Эхнэр чинь Дэлхийн банкинд ажиллах гэж байхад” гэж хэлээд л өнгөрөөсөн.

-Гэрийн эзэгтэй ийм ажил хэрэгч, зав чөлөөгүй байхад нөхөр тань хэрхэн ханддаг вэ?
-Нөхөр минь хувийн бизнестэй. Намайг дэлхийн банкинд ажилд орж зав чөлөө муутай болоход нөхөр минь ойлгож, зөвшөөрсөн. Хүүдээ илүү анхаарал тавина. Нэг ёсондоо би карьер хөөж, нөхөр минь карьерээ орхихоос аргагүй болсон гэсэн үг. Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа карьер хөөх боломжгүй, амьдралынхаа төлөө нэг нь татгалзахаас аргагүй болдог олон тохиолдол амьдрал дээр мэдрэгддэг.

-Америкт яагаад ирсэн юм бэ?
-Намайг Дэлхийн банкны Индонезийн салбарт ажиллаж байхад аав минь өвчний улмаас өөд болсон. Ээж минь ганцаардаж, би Монголдоо буцахаар шийдлээ. Тэгээд Дэлхийн банкны Монгол дахь салбарт ажиллахаар хүссэн боловч, Монгол хүн Монголдоо очихоороо “local staff” буюу дотоодын ажилтан болох ёстой. Гэхдээ би хүсээгүй. Mиний дүү тэр үед Нью-Йорк дахь Columbia их сургуульд мастерийн зэрэг хамгаалаад Монголдоо буцан ирж, ээжид ханьтай байх болсон. Tэгээд би АНУ-д байдаг Дэлхийн банкны төвд Африкийн талыг хариуцан ажиллах хүсэлтээ гаргаж, тэнцсэн.

-Та хэл сурах авьяастай юм аа. Одоогоор орос. хятад, англи, индонез, францаар ярьдаг гэж бодохоор?
-Ажил хэргийн шаардлагаар сурах хэрэгтэй болдог. Би хэлийг сонсоод сайн сурч чаддаггүй юм. Харин танхимд суугаад академик сургалтаар бол гайгүй сураад байдаг. Тэгэхээр хэлний авьяас сайн биш хэрнээ, хичээлээр их сайн сурч дадсаных байх. Одоо энд Community College-д оройгоор франц хэл сурч, нөхөр минь өдөр нь өндөр түвшний англи хэлний хичээлд сууж байна.

-Таныг их азтай бүсгүй гэж дүгнэлээ. Мөнгөөр бус оюун ухаан, мэдлэг чадвар, уйгагүй зүтгэлээр энэ бүхнийг бий болгож байгаа нь сайхан санагдаж байна?
-Аав ээж хоёр минь багаасаа л бие даан шийдвэр гаргах, амьдралаа авч явахад сургасан. Тэд биднийг учиргүй эрхлүүлж, юм болгон дээр өмөөрөөд байдаггүй ч сэтгэлдээ хайрлаж дэмждэг. Мөн дунд сургуульд байхдаа сурах арга барил, нийгмийн идэвхийг өөртөө шингээсэн. Би бүх л ажлаа төлөвлөж, зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд бүх л боломжийг дайчилж чаддаг чадварыг эднээс л олж авсан. Хичнээн зав чөлөөгүй, амралтгүйгээр зорилго руугаа тэмүүлж байхдаа, зорилгодоо хүрч чадаж байхдаа л өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг.

-Сургуульд “онц” сурна гэдгээсээ илүүтэй нийгмийн идэвхтэй байлгах нь хүүхдийг хөгжүүлэх нэг боломж болдог юм шиг?
-Би дунд сургуульд сурч байхаасаа л нийгмийн идэвхтэй байсан. Янз бүрийн дарга хийж, олон янзын ажил зохион байгуулна. Львовт суралцаж байхдаа хүртэл оюутны зөвлөлийн дарга байсан. Энэ болгон намайг ямар нэгэн хэмжээгээр хөгжүүлж л байсан. Индонезид амьдарч байхдаа монгол хүн ирэх сургаар уулзах гээд хүлээгээд зогсчихно. “Сайн байна уу? Би монгол хүн байна аа” гэхээр зарим нь ойлгоно, гайхна. Зүүн Тиморт явж байхдаа энхийг сахиулах ажлын хэрэгжилттэй танилцах гэж ирсэн Монголын УИХ-ын гишүүдтэй уулзахад “Энэ ч ёстой монгол хүн хөл тавиагүй газар байна гэж байсан чинь Монгол хүн бас байна аа” гэж гайхан, хошигноцгоож байсан. Монголоо их санана. Харьд Монгол хүнтэй тааралдахаараа учиргүй баярлана. Вашингтонд манай гэрийн ойролцоо Монгол сургууль байгааг мэдээд баярлаж, очиж уулзсан. Хүүхдээ ч энэ сургуульд бүртгүүлж, өөрөө эцэг эхийн зөвлөлд нь ороод янз бүрийн ажилд дэм болох санаатай явдаг. Нөхөр минь хүртэл Монгол сургууль дээр ирэх дуртай. Ирээд өөрийн чадах бүхнээрээ туслахыг хичээнэ.

-Зорилго тань олон сайхан боломжийг танд өгчээ. Дараагийн зорилго тань?
-Африкт явж ажиллана. Хэзээ гэдгийг мэдэхгүй. Одоо энд би дарга маягаар ажилладаг. Шийдвэр гаргаж, хэн нэгэнд үүрэг өгөх. Харин яг “халуун тогоонд” буцалмаар байна. Нөхөр минь намайг “нүүдэлчин цустай” гэдэг. Нөхөр минь суурин тухлаг амьдралд дуртай. Гэтэл намайг “нүүдэлчин цус” минь хатгаж, хэрэгтэй газраа очиж, чадах зүйлээ хийхийг “шаарддаг”. Яагаад гэвэл би монгол бүсгүй. Би хаа ч явсан Монголоороо овоглож, Монгол гэдгээрээ бахархаж явдаг.

-Би танаар үнэхээр бахархаж байна. Монголчууд бид гадаад хүнтэй суусан монгол бүсгүйчүүдийн талаар янз бүрээр ярьж, янз бүрээр төсөөлдөг?
-Хүн болгон адилгүй. Монголчуудын дунд ч сайн муу хүмүүс байдагтай адил, гадаад хүмүүсийн дунд ч бас сайн муу хүмүүс бий. Хамгийн гол нь сэтгэл зүрхний хайр, бие биеэ ойлгох, хүндлэл л чухал. Ер нь би эмэгтэй хүнийг хэнээс ч хараат бус биеэ даасан байгаасай гэж хүсдэг. Яагаад заавал бусдаар тэжээлгэж, бусдын халаасыг харж суух ёстой гэж. Чи бусадтай л адилхан хүн. Хэрэв чи өөртөө зорилго тавиад, хичээж зүтгэх юм бол чамд олон олон боломж олдох л болно.

-Чамтай ярилцахад их сайхан байлаа. Зорилго руугаа тэмүүлж байгаа олон залууст сайн үлгэр дуурайлал байгаасай гэж хүсч байна. Зорилго тань биелэх болтугай.
-Танд ч бас баярлалаа. Би мундаг нь биш ээ. Жирийн л монгол бүсгүй. Олон мундаг монгол залуус энэ дэлхийн олон оронд ажиллаж амьдарч яваа. Бид чинь өөдрөг заяатай монголчууд шүү дээ. Бид бие биенээ ойлгож, сайн сайхан бүхнээ дэмжиж чадвал хамтдаа л хөгжиж чадна. Та нарт ч бас амжилт хүсье.

Болормаа бид хоёр зөндөө удаан ярилцаж суулаа. Хайр сэтгэлээрээ гадаад хүнтэй суугаад, харь оронд амьдарч байхдаа өөрийн зорилго, хүсэл мөрөөдлөө орхилгүй, түүнийхээ төлөө зүтгэж, бусдад ойлгуулж, түүндээ хүрч чадаж байгаа нь надад хамгаас бахархалтай санагдаж байсан. Өдгөө Монголчууд бид энэ асуудалд хэт туйлшрамтгай, бас хэт өнгөц ханддаг тал бий. Гэхдээ олон Монгол бүсгүйчүүдэд “цусанд нь шингэсэн” омгорхол, бардамнал өөдрөг сайханд хөтөлж явааг бид мэдэрч байна. Бид хоёрыг ярилцаад дуусахад нөхөр Pierre Jacobs, хүү Сэргэлэн хоёр нь ирж, бид танилцсан юм. Тэд хамтдаа үнэхээр сайхан харагдаж байлаа.
 
 
Эх сурвалж : http://cafe.daum.net/mglwa


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4061091/31e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
212 Өчигдөр Шөнийн клубт гал гарч, 245 хүн амь үрэгджээ [2] Levi`s 2013-01-28 2244
211 7сарын 22-нд Ансан хотод Эх орны хишгийн хувьцааны дансыг нээх тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу [2] ӨДРИЙН МЭНД 2012-07-12 2006
210 2012 Данвон урлагийн үзэсгэлэнд өргөнөөр оролцоно уу ӨДРИЙН МЭНД 2012-06-10 1447
209 2012онд мөрдөгдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин [2] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 9538
208 2012 оны 1сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 2305
207 Ухаалаг үнэмлэхийг энэ сараас эхэлж олгоно (Монгол) [1] ӨДРИЙН МЭНД 2011-12-06 2813
206 Засгийн газартай хамтарсан бичиг баримтын шалгалт(баривчилгаа) 9.19~11.30 ӨДРИЙН МЭНД 2011-10-04 3267
205 2011оны 3-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалт ӨДРИЙН МЭНД 2011-07-31 1870
204 Энэ жил 3000 гаруй монголчууд өмнөд солонгос улсад ажиллана. ӨДРИЙН МЭНД 2011-07-17 2354
203 Иргэд газраа байраар солилоо ӨДРИЙН МЭНД 2011-07-10 2685
202 БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2011-07-08 3860
201 Өвөрмонголд байлдааны бэлэн байдал тогтоосон нь байдлыг улам хурцатгажээ ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3186
200 Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ [3] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 4094
199 Малчин залууг хөнөөснөөс үүдэн Өвөрмонголд томоохон тэмцэл эхэллээ [2] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3100
198 6сарын Гадаад иргэдэд зориулсан үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-05-30 1721
197 Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ(5/25 лхагва гариг) ӨДРИЙН МЭНД 2011-05-17 1789
196 Монгол ажилчдад зориулсан хүний эрх ㆍ хуулийн сургалтанд урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-05-13 1752
195 Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2011 оны эхний 4 сарын байдлаар) ӨДРИЙН МЭНД 2011-05-13 2510
194 Гадаад иргэдийн дунд зохиогдох “Хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээнд оролцохыг урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-04-30 1999
193 5сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-29 1897
192 4сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-12 2027
191 Шулуун гэдсэндээ алт нууж хил давахыг завдсан 13 солонгос “Ганц худаг”-аас гарчээ ӨДРИЙН МЭНД 2011-04-06 2701
190 2011оны 2-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалтын тухай танилцуулах нь ӨДРИЙН МЭНД 2011-04-01 1588
189 Иргэний шинэчилсэн бүртгэл 2011.04.01~6.30 ӨДРИЙН МЭНД 2011-03-22 6574
188 Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх тухай [1] ӨДРИЙН МЭНД 2011-03-11 2397
187 Иргэд газраа байраар сольж болно [2] ӨДРИЙН МЭНД 2011-03-06 2626
186 Монгол бөхийг гей сексийн хэлбэрээр харуулсан Японы порно компани хариу өгчээ [1] ӨДРИЙН МЭНД 2011-02-21 6933
185 “Дэлхийн монгол”-чуудаа 40 мянган хүний саналаар тодрууллаа ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2610
184 МУ-ын иргэн бүрд олгох Эрдэс Тавантолгойн хувьцаа эзэмшихээр иргэд дансаа нээлгэж эхэлжээ ӨДРИЙН МЭНД 2011-02-13 3677
183 Конгрессын номын санд ажилладаг Монгол эрдэмтэн ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2348
182 Оюутолгойд ажиллах иргэдийг дахин бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-02-09 2188
181 Монгол эмэгтэй АНУ-ын төрийн бус байгууллагаас интернэтээр гурван саяын зээл авчээ ӨДРИЙН МЭНД 2011-02-07 2781
180 Иргэдэд тараах Эрдэс Тавантолгойн хувьцааны бэлтгэл ажлууд хийгдэж байна ӨДРИЙН МЭНД 2011-02-04 2154
179 Та 50 саяын төлөө тоглоорой ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2573
178 500 мянган төгрөгийн өргөдлийн хугацааг сунгажээ ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2138
177 Архи сурталчилбал 10 сая төгрөгийн торгуультай ӨДРИЙН МЭНД 2011-01-31 1918
176 Өмнөд Солонгост ажиллах ажилчдын квотыг нэмж магадгүй ӨДРИЙН МЭНД 2011-01-25 2306
175 Эх орны хишиг 21 мянган төгрөгийг авахад бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй ӨДРИЙН МЭНД 2011-01-21 2469
174 МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОСЛОЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 6 ӨДРИЙН МЭНД 2011-01-18 2130
173 Гадаадад байгаа иргэдээ энэ онд бvртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2350
172 Ж.Батсуурь: Орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2531
» Намайг “нүүдэлчин цус” минь хатгаж, хэрэгтэй газраа чадах зүйлээ хийхийг шаарддаг ӨДРИЙН МЭНД 2011-01-07 2400
170 Солонгосын виз хүсэхэд өөрчлөлт орууллаа [3] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 6613
169 Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь-1сар [2] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 3781
배너신청
자생병원

배너신청