Бичлэгийн тоо 213
2011.03.02
Өвлийн улиралд шүүмжлэлийн гол бай болдог утаанаас салах арга замыг хотын удирдлагууд эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, барилгажуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий “Төслийн нэгж” байгуулахыг  Тэргүүлэгчид дэмжив. Эхний удаад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын газар чөлөөлөх ажлын эхлэл өнөөдөр тавигдлаа. Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэхь 210 га газарт 46 мянган хүн амтай Засаг захиргаа худалдаа бизнесийн төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн бүхий 10950 айлын орон сууцны цогцолбор хороолол барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан  байна.

Уг нутаг дэвсгэрт одоогийн байдлаар инженерийн шугам сүлжээ, барилгажилтын нийт талбайд гэр хороололд 2508 нэгж, барилгажсан хэсэгт 372 нэгж байрлаж буй бөгөөд 5 үе шаттайгаар талбай чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Энэ онд 50 га талбайд 854 нэгж талбар буюу аж ахуйн нэгж айл өрхийн газрыг чөлөөлөх ажлыг эхлүүлнэ гэж Хотын дарга Г.Мөнхбаяр танилцууллаа.

Анх удаа хийгдэж байгаа ажил болохоор багагүй бэрхшээлтэй тулгарах нь дамжиггүй. Гэхдээ зориглон хөдлөхгүй бол хот гэр хорооллоосоо салж чадахгүй гэдгийг онцлов.  Энэ бүх ажил хот дээр төвлөрч Улаанбаатар хотын Захирагч төслийн нэгжийг зангидаж ажиллах юм. Сангийн яам, ЗТБХБ яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтрана гэдгийг тодотгов. 2011 онд ерөнхийдөө газар чөлөөлөх ажил хийгдэж таарах байх. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллыг орон сууцжуулахын тулд энэ онд 1,2 км урттай, 300 мм голчтой цэвэр усны шугам, 2,5 км урттай, 600 мм голчтой бохир усны шугам, 12 км урттай 10 квт-ийн цахилгааны кабель шугам зэрэг дэд бүтэц шугам сүлжээний ажил хийгдэнэ.  Дээр дурьдсан дэд бүтэц, шугам сүлжээ, авто зам байгуулах газарт одоо байгаа 512 айл, албан байгуулагыг нүүлгэж газрыг нь чөлөөлнө. Энэхүү ажил хийгдснээр 2162 яндан, 5 жилд 5517 яндан үгүй болж нийслэлийн хувьд тулгамдсан гол асуудал болох агаарын бохирдол бууруулахад  тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг Хотын дарга хэлэв. Дээрхи ажлыг гардан гүйцэтгэх 5 хүний орон тоотой “Төслийн нэгж” ажиллуулах саналаа тавьсан.  Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид  төслийн зохицуулагч, газар чөлөөлөх ажлыг гардан зохион байгуулж айл өрх, албан байгуулагуудтай нэг бүрчлэн тулж ажиллах 2 менежер, нягтлан бодогч, нярав гэсэн 5 орон тоог дэмжиж,  цаашдаа энэ тоог нэмэгдүүлэх шаардлага буйг бүгд хүлээн зөвшөөрлөө.  Үүний дараа хэвлэл мэдээллийнхэн Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяраас тодруулга авлаа.

Г. Мөнхбаяр:  Дэлхийн бусад бүх улс орнууд яг энэ жишгээр гэр хорооллоосоо ангижирсан байдаг юм.  Энэ ажлыг бид газраа өмчилж авсан иргэдтэйгээ хамтарч хийнэ. Анх удаа хийх гэж буй ажил болохоор амаргүй байх нь мэдээж.  Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээс баталж өгсөн “Гэр хорооллын барилгажилт” төслийн баг эхний удаад газар чөлөөлөх ажлыг гардаж хийнэ.  Төслийн багийг хотын дарга миний бие зангидна.  НИТХ-ын 6 дугаар хурлаас баталж өгсөн 20 тэрбум төгрөгөөр ажил эхэлнэ.  Газраа чөлөөлөх айлуудаас газраа байраар солих уу, аль эсвэл бэлэн мөнгө авах уу гэдгийг нь асууна. Газар эдийн засгийн эргэлтэнд орж байна гэсэн үг.  Улаанбаатар хотын хөгжлийн түлхүүр болсон гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх энэ ажил хотыг утаанаас салгах хамгийн том арга зам юм гэв.
 
 
Эх сурвалж : www.sonin.mn



emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4280240/736/trackback

strateg

2011.03.16 10:53:44
*.205.12.239

Oron suutsjuulj barilgajuulna l geh! odoo ulaanbaatart barigdaj bgaa oron suutsnuud yamarshuuhan chanartai bilee dee?! Yapond yamar ayul bolj bgaag sn bodoltsoh heregtei shyy!!! Er n manai ulsad undur undur oron suutsnii horoolol barij barilgajuulahiin shardlaga bhgyie. Manaih yamar hyn am n bagtaj yadahaa baigaad sagachihsan yapon hytad solongos ebropiihonshig bishdee. Bid chini uujim delger nutagtaan utaagaan uugiulaad taabaaraan tarbalzaj suuh n deer buguud amind ulziitei bas ugaas tsuuhyylehnee bid chini gent gazar hudulj galab yvleb hemeene oronsuutsjuu yumnii balagaas bolj daragdaj syireh ayulaas hol bnaa l gesen yg shyy! Said darga erhem Meerten yyniig sain tungaagtun!!!!!!!!

profile

эди хугда

2012.12.04 21:35:58
*.199.167.59

 

\

Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болж 
 батлуулаагүй  хүмүүст бичиг баримт,авахад туслалцаа үзүүлнэ 01046379091

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
212 Өчигдөр Шөнийн клубт гал гарч, 245 хүн амь үрэгджээ [2] Levi`s 2013-01-28 2244
211 7сарын 22-нд Ансан хотод Эх орны хишгийн хувьцааны дансыг нээх тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу [2] ӨДРИЙН МЭНД 2012-07-12 2006
210 2012 Данвон урлагийн үзэсгэлэнд өргөнөөр оролцоно уу ӨДРИЙН МЭНД 2012-06-10 1447
209 2012онд мөрдөгдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин [2] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 9538
208 2012 оны 1сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 2305
207 Ухаалаг үнэмлэхийг энэ сараас эхэлж олгоно (Монгол) [1] ӨДРИЙН МЭНД 2011-12-06 2813
206 Засгийн газартай хамтарсан бичиг баримтын шалгалт(баривчилгаа) 9.19~11.30 ӨДРИЙН МЭНД 2011-10-04 3267
205 2011оны 3-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалт ӨДРИЙН МЭНД 2011-07-31 1870
204 Энэ жил 3000 гаруй монголчууд өмнөд солонгос улсад ажиллана. ӨДРИЙН МЭНД 2011-07-17 2354
203 Иргэд газраа байраар солилоо ӨДРИЙН МЭНД 2011-07-10 2685
202 БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2011-07-08 3860
201 Өвөрмонголд байлдааны бэлэн байдал тогтоосон нь байдлыг улам хурцатгажээ ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3186
200 Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ [3] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 4094
199 Малчин залууг хөнөөснөөс үүдэн Өвөрмонголд томоохон тэмцэл эхэллээ [2] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3100
198 6сарын Гадаад иргэдэд зориулсан үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-05-30 1721
197 Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ(5/25 лхагва гариг) ӨДРИЙН МЭНД 2011-05-17 1789
196 Монгол ажилчдад зориулсан хүний эрх ㆍ хуулийн сургалтанд урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-05-13 1752
195 Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2011 оны эхний 4 сарын байдлаар) ӨДРИЙН МЭНД 2011-05-13 2510
194 Гадаад иргэдийн дунд зохиогдох “Хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээнд оролцохыг урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-04-30 1999
193 5сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-29 1897
192 4сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-12 2027
191 Шулуун гэдсэндээ алт нууж хил давахыг завдсан 13 солонгос “Ганц худаг”-аас гарчээ ӨДРИЙН МЭНД 2011-04-06 2701
190 2011оны 2-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалтын тухай танилцуулах нь ӨДРИЙН МЭНД 2011-04-01 1588
189 Иргэний шинэчилсэн бүртгэл 2011.04.01~6.30 ӨДРИЙН МЭНД 2011-03-22 6574
188 Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх тухай [1] ӨДРИЙН МЭНД 2011-03-11 2397
» Иргэд газраа байраар сольж болно [2] ӨДРИЙН МЭНД 2011-03-06 2626
186 Монгол бөхийг гей сексийн хэлбэрээр харуулсан Японы порно компани хариу өгчээ [1] ӨДРИЙН МЭНД 2011-02-21 6933
185 “Дэлхийн монгол”-чуудаа 40 мянган хүний саналаар тодрууллаа ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2610
184 МУ-ын иргэн бүрд олгох Эрдэс Тавантолгойн хувьцаа эзэмшихээр иргэд дансаа нээлгэж эхэлжээ ӨДРИЙН МЭНД 2011-02-13 3677
183 Конгрессын номын санд ажилладаг Монгол эрдэмтэн ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2348
182 Оюутолгойд ажиллах иргэдийг дахин бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-02-09 2188
181 Монгол эмэгтэй АНУ-ын төрийн бус байгууллагаас интернэтээр гурван саяын зээл авчээ ӨДРИЙН МЭНД 2011-02-07 2781
180 Иргэдэд тараах Эрдэс Тавантолгойн хувьцааны бэлтгэл ажлууд хийгдэж байна ӨДРИЙН МЭНД 2011-02-04 2154
179 Та 50 саяын төлөө тоглоорой ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2573
178 500 мянган төгрөгийн өргөдлийн хугацааг сунгажээ ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2138
177 Архи сурталчилбал 10 сая төгрөгийн торгуультай ӨДРИЙН МЭНД 2011-01-31 1918
176 Өмнөд Солонгост ажиллах ажилчдын квотыг нэмж магадгүй ӨДРИЙН МЭНД 2011-01-25 2306
175 Эх орны хишиг 21 мянган төгрөгийг авахад бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй ӨДРИЙН МЭНД 2011-01-21 2469
174 МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОСЛОЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 6 ӨДРИЙН МЭНД 2011-01-18 2130
173 Гадаадад байгаа иргэдээ энэ онд бvртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2350
172 Ж.Батсуурь: Орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2531
171 Намайг “нүүдэлчин цус” минь хатгаж, хэрэгтэй газраа чадах зүйлээ хийхийг шаарддаг ӨДРИЙН МЭНД 2011-01-07 2400
170 Солонгосын виз хүсэхэд өөрчлөлт орууллаа [3] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 6613
169 Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь-1сар [2] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 3781
배너신청
자생병원

배너신청