Бичлэгийн тоо 213

Шилийн гол аймагт болсон жагсаалын үеэр. 2011.05.24

Өвөр Монголд нүүрс олборлогч компанийн жолооч нэгэн малчны амь хөнөөснөөс үүдэж хэд, хэдэн удаа жагсаал болжээ. Энэ талаар Өвөр Монголын иргэн Ч.Эрхэмбилэгтэй ярилцлаа.

-Та өөрийгөө товч танилцуулаач. Монголд амьдардаг юм уу?

-Би 2006 оноос Монголд амьдарч байна. Хятадад оюутан байхаасаа монголчуудынхаа эрхийг хамгаалахаар дуу хоолойгоо өргөж явснаас болж тэрс үзэлтэн нэр зүүсэн. Нэгэнт коммунист засаглалтай улсад монгол хүний эрх чөлөөний төлөө тэмцсэн хүн амьдрах аргагүй. Тиймээс НҮБ-ын хамгаалалтад Монголд орогнож байгаа.

 -Өвөр Монголд юу болоод байгаа юм бэ?

-Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны Хоолт гол суманд БНХАУ-ын "Чүн Чен" компани нүүрс олборлодог юм. Тус компанийн нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинууд малын бэлчээр, байгаль орчинг маш ихээр сүйтгэж байгаа. Тиймээс малчид эсэргүүцэж  Засгийн газар болон орон нутгийн цагдаагийн байгууллагад олон удаа хандсан ч асуудлыг шийдэж өгөөгүй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүрс тээвэрлэдэг замыг нь хааж байсан юм билээ. Малчид хэсэг, хэсгээрээ ээлжлэн хонуутаар зам хаадаг. Малчид олборлогч компанийн 200 гаруй машин, техникийн хөдөлгөөнийг түр зогсоож, хэрхэхээ ярилцаж байсан юм билээ. Гэтэл нэг жолооч нь "Нэг муу малчны амь ихэдлээ гэхэд 400 мянган юань болно биз. Дайрцгаая" гэж хашгираад машинаараа Мэргэн гэдэг малчныг шууд дайраад, 100 гаруй метр чирч амийг нь хөнөөсөн байна. Энэ явдал 10-ны шөнө болсон. Тэр жолоочийн араас хоёр машин талийгаачийн дээгүүр гарч, чирсэн байдаг.

-Цагдаа нар тэнд байгаагүй юм уу. Ямар нэг арга хэмжээ авч чадаагүй юм болов уу?

-Цагдаа байсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй. Хүн дайрч алсан жолоочийг ард нь явж байсан хоёр машин цагдаа болон малчдыг хааж байгаад зугтаалгасан байна. Үүнээс болж малчид маш их хилэгнэсэн. Тиймээс энэ сарын 23-нд малчид Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд жагссан.

-Хэд орчим малчин бэ. Чухам хэнд, ямар шаардлага тавьж жагссан юм бол?

-Малчид жагсахыг цагдаа нар урьдчилаад мэдчихсэн. Тиймээс энэ сарын 22-ны үдэш хошууны бүх зочид буудал, үйлчилгээний газруудад нэгжлэг хийж бөөнөөрөө яваа малчдыг хайж байсан гэдэг. Маргааш нь жагсаал эхлэхэд цагдаа, цэргүүд зам хааж хүмүүсийг оруулаагүй. Тиймээс жагсаалд олон хүн оролцож чадаагүй.

Талийгаач Мэргэн байгаль орчин, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаад эрэлхэгээр амиа алдсан. Тиймээс талийгаачийг байгаль орчноо хамгаалсан баатраар өргөмжилж, хүндэтгэлтэйгээр оршуулахыг Засгийн газраас шаардсан. Мөн хүний амийг хэдхэн юаниар үнэлж, санаатайгаар алсан жолоочийг цаазаар авахыг шаардсан.

-Талийгаач хэдэн настай хүн байсан бэ.

-35 настай. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг жирийн нэг малчин залуу.

-Хүн амины хэргийн мөрдөн байцаалтад тодорхой хугацаа шаардагдах байх. Хуулиар шийдэх асуудлын төлөө жагсч болох уу. Хятадын хуулиар хүн дайрч амийг нь хөнөөсөн этгээдэд ямар ял оноодог юм бэ. Жолоочийг гадуур байцааж байгаа юу?

-Мөрдөн байцаалтын үйл явцыг мэдэхгүй байна. Тэр жолооч хоригдож байгаа. Хятадын хуулиар хүнийг санаатайгаар дайрч хөнөөсөн бол цаазаар авах ял оноодог. Малчид зөвхөн Мэргэн гэдэг малчныг хөнөөсөн асуудлаар төдийгүй, маш их зөрчигдөж байгаа эрх чөлөөнийхөө төлөө, байгаль орчны төлөө жагссан.

-Монголын байгаль хамгаалагч төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн эсэргүүцлээ илэрхийлэхдээ ихэвчлэн Засгийн газар, УИХ-ыг  тар гэж шаарддаг. Өвөр Монголын малчид талийгаачийг алдаршуулахыг шаардахад ямар хариу өгсөн бэ?

-Засгийн газраас талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлсэн. Өвөр Монголд төр баригчдаа эсэргүүцсэн жагсаал хааяа болдог. Гэхдээ тусгаар тогтносон Монгол Улстай яаж харьцуулах вэ дээ. Бид чинь БНХАУ-ын колони шүү дээ. Бүх зүйл хятадуудын хараанд байдаг.

-Талийгаачийг дайрсан жолоочийн ажилладаг нүүрс олборлогч компаниас ар гэрийнхэнд нь тусалсан уу?

-Үгүй. Сураггүй байгаа.

-Дорноговь аймгийн Айраг суманд жил гаруйн өмнө хятад жолооч монгол хүнийг дайрч хөнөөсөн. Тэр жолооч хоёр жил хоригдох ял сонссон. Хятадууд уул уурхайд ажиллахдаа хүний амийг юман чинээ боддоггүй юм болов уу?

-Хятадын уул уурхайд ажилладаг компани мөнгийг л шүтдэг юм шиг. Түүнээс хүний алтан амь, байгаль орчин зэрэг үнэт зүйлсийг ойшоодоггүй нь харамсалтай. Хүний амийг хөнөөчихөөд хоёр жилийн л ял авна гэдгийг ойлгохгүй байна. Хууль нь нээрэн тийм байдаг юм байх даа. Өвөр Монголд 2000 оноос хойш уул уурхай эрчимтэй хөгжсөн. Үүнээс болж нутгийн монгол иргэд болон хятадуудын хоорондох газар нутгийн зөрчил байнга гардаг болсон. Тэр бүрт монголчууд ноомой, тэвчээртэй байсан. Энэ удаад монгол хүний амийг хэдхэн юаниар үнэлж, түүгээрээ бахархаж орилж байгаад хүн алсныг цагдаа нар нь харсаар байж арга хэмжээ аваагүй.  Үүнээс болж өвөр монголчууд маш их хилэгнэсэн.

-Өвөр Монголд байгаль орчин сүйтгэж байгаа гэх компаниуд бүгд БНХАУ-ынх уу?

-Олонхи нь Хятадын үндэсний хэмжээний компаниуд. Монголд ч ихэвчлэн хятадууд уул уурхайд ажиллаж байгаа. Түүнтэй л адил. Өвөр Монголд уул уурхайн олборлолт эхлээд 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд байгаль орчин маш их сүйдсэн. Малчид ч малаа маллаад амар тайван амьдрах боломжгүй болсон. Гэхдээ малчид Хятадын төр засгаас болгоомжилж тэр бүр дуугарч чаддаггүй байлаа. Одоо харин үгээ хэлж, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө тэмцэж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, өвөр монголчууд галт уул дэлбэрэхийнхээ өмнө шажигнадаг шиг тэмцлээ эхэлж эхэллээ.

-Малчдын жагсаалаас үүдэж ингэж дүгнэж байна уу?

-Үгүй. Малчны амийг санаатай хөнөөсөн үйлдэл өвөр монголчуудыг маш их хилэгнүүлсэн. Тиймээс энэ сарын 24-нд Шилийн гол аймгийн төв Шилийн хотод оюутнууд жагсаал хийлээ. Жагсаалд 2000-3000 оюутан оролцож үзэл бодлоо илэрхийлсэн. Засгийн газар оюутнуудын жагсаалын мөрөөр тодорхой арга хэмжээ авахаа амласан учраас тарсан байна лээ. Тэр жагсаалд 13, 14 настай хүүхдүүд хүртэл оролцсон гэж бодохоор Өвөр Монголд байгаа ахан дүүсээрээ бахархах сэтгэл төрж байна.

-Жагсаал, цуглаан болоход цагдаа нар яаж ажилладаг юм бэ?

-Танай улс коммунист засаглалд 70 гаруй жил байхдаа ямар байсан билээ. Өвөр Монголд байдал түүнээс ч хүнд байдаг. Цагдаа нар коммунист намын эрх ашгийг л хамгаалж, тэдний даалгавраар  ажилладаг. Гэхдээ өнгөрсөн хоёр жагсаалын үеэр цагдаа, хууль сахиулагчид малчид, оюутнуудад хүч хэрэглээгүй байх. Харин хувцас хунараас нь зулгаасан, татаж чангаасан асуудал гарсан нь гэрэл зурагт үлдсэн байна лээ. Мөн цөөн тооны хүнийг саатуулаад сулласан гэх мэдээлэл байгаа.

-Та яриандаа Хятад дахь монголчууд гэж олон хэллээ. Өвөр Монголд монгол хүн олон уу?

-Өвөр Монголын иргэдийн 20 хүрэхгүй хувь нь монгол хүн. Гэхдээ хүн амын 80 хувийг эзэлсэн хятадууд нь цагаан хэрэм дагасан нутагт төвлөрдөг. Малжих орон буюу монголоор хөдөөд монгол хүмүүс ихэвчлэн амьдардаг. Малчин монголчууд Монгол Улстай залгаа хилийн бүс нутагт аж төрдөг юм. Хөх хот мэт том хотод монгол хүн цөөхөн дөө. Танай улс хот руу шавдаг бол малчид хөдөөдөө малаа дагаад амьдрах сонирхолтой. Гэтэл Хятадын Засгийн газар бэлчээр эвдэж байна, цөлжиж байна гэх зэрэг худал шалтгаар монгол малчдыг хот руу нүүлгэх бодлого барьдаг. Өөрөөр хэлбэл, хамгаалах нэрийдлээр нутаг усыг нь авчихаад уурхай нээж, баялгийг нь ухдаг.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсаал цуглааны үед яаж ажилладаг юм бэ?

-Өвөр Монголын "Одон" телевиз огт мэдээлдэггүй. Ер нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь коммунист намын эсрэг жагсаал, цуглааныг нууж, далдалдаг. Хонконгийн "Гарьд" телевиз л хүн амины хэргийн талаар мэдээлэл гаргасан. Жагсаалын талаар Хятадын ямар ч телевиз мэдээлээгүй. Хэвлэл мэдээллийнхэн төрөөс хараат ажилладаг юм. Малчид интернэт, холбоогүй хоорондоо тэр бүр мэдээлэл солилцох боломжгүй. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж байгаа үйл явдлыг мэдээлэхгүй учраас жагсаал, цуглаанд тэр бүр олон хүн оролцож чаддаггүй.

-Тэгвэл та Монголд байж жагсаал, цуглааны талаар нарийн мэдээлэл яаж авсан юм бэ?

-Утсаар ярина. Facebook-ээр найзуудтайгаа мэдээлэл солилцож, гэрэл зураг авсан. Өөр улсуудад байгаа монголчууд ийм аргаар л мэдээлэл солилцохгүй бол Өвөр Монголын мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авна гэж байхгүй.

-Та жагсаал цуглаанд оюутан, малчид оролцсон гэж ярилаа. Ажил хийдэг иргэд яагаад оролцдоггүй юм бэ?

-Ажил хийдэг иргэд хэрхэн оролцсоныг мэдэхгүй байна. Хөх хотод болох жагсаалд иргэд оролцох байх. Ер нь ажилтай хүн үзэл бодлоо илэрхийлэхэд хүнд. Яагаад гэвэл эрх баригчид ажил олгогчдыг шахаж үгээ хэлсэн хүмүүсийг ажлаас нь халуулдаг. Ийм айдас Өвөр Монголын олонхи байгууллагад бий.

-Жагсаал, цуглаан болоход ямар хүмүүс санхүүжүүлдэг юм бол?

-Санхүүжүүлэгч байхгүй. Сумандаа болсон жагсаалд малчид оролцоход нэг их зардал гарахгүй шүү дээ. Оюутнууд ч сайн дураараа тэмцсэн. Ер нь Өвөр Монголд жагсаал цуглаан болоход хэн нэгэн зохион байгуулаад, мөнгө төгрөг өгөөд байдаггүй. Энэ сарын 30-нд Хөх хотод илүү том, өргөн хүрээтэй жагсаал хийхээр иргэд төлөвлөж байгаа. Мөн энэ сарын 29-нд Эрээн хотод, ирэх сарын 2-нд Улаанхад хотод жагсаал болох мэдээ байна. Ер нь Өвөр Монголд хүний эрх гэж бараг байхгүй. Тиймээс иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээс аргагүй байдал бий болсон.

-Түвдүүд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байхад гадаад улсад амьдарч байгаа түвд хүн бүр Элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцэл илэрхийлж байсан. Та тэгэх үү?

-Монголд амьдардаг өвөр монгол иргэд энэ тухай ярилцаж байгаа. Жагсаал хийх зөвшөөрөл авах талаар ч хөөцөлдөх төлөвлөгөө байна. Хэрвээ з

өвшөөрөл авч чадвал жагсалгүй яахав.

-Та манай сонинд БНХАУ-ын коммунист намын эсрэг, Өвөр Монголын хэвлэл мэдээллээр ч мэдээлэхгүй байгаа жагсаал, цуглааны талаар дэлгэрэнгүй ярилаа. Айхгүй байна уу?

-Айлаа гээд яах юм бэ. Монголын хамгийн том сонинд Өвөр Монголд болж байгаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярих боломж олдсонд баяртай байна. Болж байгаа үйл явдлыг ярьсны минь төлөө Монгол Улсын  хууль хяналтынхан элэг нэгт монгол залуугаа дарамтлуулахгүй байх гэж найдаж байна.

Малчин залуугийн амийг хөнөөсний дараа. 2011.05.

 

 

Эх сурвалж : www.sonin.mn


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4652983/2bb/trackback

profile

garigaa05

2011.06.23 14:32:49
*.104.195.40

Huurhii duu.tusgaar togtnoliinhoo tuluu uragsha

badboy89

2011.10.01 17:13:51
*.165.151.219

chinad dain boloosoi ingej hvnii amiig ym ni chine vzehgvi bna gej de

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
212 Өчигдөр Шөнийн клубт гал гарч, 245 хүн амь үрэгджээ [2] Levi`s 2013-01-28 2244
211 7сарын 22-нд Ансан хотод Эх орны хишгийн хувьцааны дансыг нээх тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу [2] ӨДРИЙН МЭНД 2012-07-12 2006
210 2012 Данвон урлагийн үзэсгэлэнд өргөнөөр оролцоно уу ӨДРИЙН МЭНД 2012-06-10 1447
209 2012онд мөрдөгдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин [2] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 9538
208 2012 оны 1сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2012-01-03 2305
207 Ухаалаг үнэмлэхийг энэ сараас эхэлж олгоно (Монгол) [1] ӨДРИЙН МЭНД 2011-12-06 2813
206 Засгийн газартай хамтарсан бичиг баримтын шалгалт(баривчилгаа) 9.19~11.30 ӨДРИЙН МЭНД 2011-10-04 3267
205 2011оны 3-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалт ӨДРИЙН МЭНД 2011-07-31 1870
204 Энэ жил 3000 гаруй монголчууд өмнөд солонгос улсад ажиллана. ӨДРИЙН МЭНД 2011-07-17 2354
203 Иргэд газраа байраар солилоо ӨДРИЙН МЭНД 2011-07-10 2685
202 БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2011-07-08 3860
201 Өвөрмонголд байлдааны бэлэн байдал тогтоосон нь байдлыг улам хурцатгажээ ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3186
200 Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ [3] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 4094
» Малчин залууг хөнөөснөөс үүдэн Өвөрмонголд томоохон тэмцэл эхэллээ [2] ӨДРИЙН МЭНД 2011-06-02 3100
198 6сарын Гадаад иргэдэд зориулсан үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-05-30 1721
197 Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ(5/25 лхагва гариг) ӨДРИЙН МЭНД 2011-05-17 1789
196 Монгол ажилчдад зориулсан хүний эрх ㆍ хуулийн сургалтанд урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-05-13 1752
195 Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2011 оны эхний 4 сарын байдлаар) ӨДРИЙН МЭНД 2011-05-13 2510
194 Гадаад иргэдийн дунд зохиогдох “Хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээнд оролцохыг урьж байна ӨДРИЙН МЭНД 2011-04-30 1999
193 5сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-29 1897
192 4сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [1] ӨДРИЙН МЭНД 2011-04-12 2027
191 Шулуун гэдсэндээ алт нууж хил давахыг завдсан 13 солонгос “Ганц худаг”-аас гарчээ ӨДРИЙН МЭНД 2011-04-06 2701
190 2011оны 2-р ээлжийн Ансан хотын ГИҮТ-өөс хичээллүүлэх сургалтын тухай танилцуулах нь ӨДРИЙН МЭНД 2011-04-01 1588
189 Иргэний шинэчилсэн бүртгэл 2011.04.01~6.30 ӨДРИЙН МЭНД 2011-03-22 6574
188 Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх тухай [1] ӨДРИЙН МЭНД 2011-03-11 2397
187 Иргэд газраа байраар сольж болно [2] ӨДРИЙН МЭНД 2011-03-06 2626
186 Монгол бөхийг гей сексийн хэлбэрээр харуулсан Японы порно компани хариу өгчээ [1] ӨДРИЙН МЭНД 2011-02-21 6933
185 “Дэлхийн монгол”-чуудаа 40 мянган хүний саналаар тодрууллаа ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2610
184 МУ-ын иргэн бүрд олгох Эрдэс Тавантолгойн хувьцаа эзэмшихээр иргэд дансаа нээлгэж эхэлжээ ӨДРИЙН МЭНД 2011-02-13 3677
183 Конгрессын номын санд ажилладаг Монгол эрдэмтэн ӨДРИЙН МЭНД 2011-02-13 2348
182 Оюутолгойд ажиллах иргэдийг дахин бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-02-09 2188
181 Монгол эмэгтэй АНУ-ын төрийн бус байгууллагаас интернэтээр гурван саяын зээл авчээ ӨДРИЙН МЭНД 2011-02-07 2781
180 Иргэдэд тараах Эрдэс Тавантолгойн хувьцааны бэлтгэл ажлууд хийгдэж байна ӨДРИЙН МЭНД 2011-02-04 2154
179 Та 50 саяын төлөө тоглоорой ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2573
178 500 мянган төгрөгийн өргөдлийн хугацааг сунгажээ ӨДРИЙН МЭНД 2011-01-31 2138
177 Архи сурталчилбал 10 сая төгрөгийн торгуультай ӨДРИЙН МЭНД 2011-01-31 1918
176 Өмнөд Солонгост ажиллах ажилчдын квотыг нэмж магадгүй ӨДРИЙН МЭНД 2011-01-25 2306
175 Эх орны хишиг 21 мянган төгрөгийг авахад бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй ӨДРИЙН МЭНД 2011-01-21 2469
174 МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОСЛОЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 6 ӨДРИЙН МЭНД 2011-01-18 2130
173 Гадаадад байгаа иргэдээ энэ онд бvртгэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2350
172 Ж.Батсуурь: Орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ ӨДРИЙН МЭНД 2011-01-10 2531
171 Намайг “нүүдэлчин цус” минь хатгаж, хэрэгтэй газраа чадах зүйлээ хийхийг шаарддаг ӨДРИЙН МЭНД 2011-01-07 2400
170 Солонгосын виз хүсэхэд өөрчлөлт орууллаа [3] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 6613
169 Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь-1сар [2] ӨДРИЙН МЭНД 2011-01-06 3781
배너신청
자생병원

배너신청