“Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх эхний ээлжийн мянган хүний бүртгэлийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдээр дамжуулан өнгөрсөн оны наймдугаар сард бүртгэл явуулж дараах 11 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Тодруулбал, бетон арматурчин 77, өрөг угсрагч 119, сантехник 159, гагнуур 120, цахилгаан 141, хүнд механизмын засварчин 99, замын барилга 60, хүнд машин механизмын оператор 100, төмөр зам 40, уурхайн цахилгаанчин 40, уурхайн ашиглалт 20 зэрэг хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр 975 иргэн суралцаж байна. Үндэсний мэргэжилтэй ажилтныг “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар бэлтгэж улмаар аж ахуйн нэгжүүдэд зуучлах  бүртгэл энэ оны тавдугаар сард болох гэнэ.
 
Эх сурвалж : www.sonin.mn