Засгийн газартай хамтарсан бичиг баримтын шалгалт(баривчилгаа) 9.19~11.30
Уншсан 3267 vote 0 2011.10.04 13:42:10
Иргэд нь аз жаргалтай, эрх зүй хөгжсөн улс |
|||
|
Засгийн Газрын хамтарсан бичиг баримтын шалгалт ·зааврын тухай мэдэгдэх нь |
| |
◈ Гадаад ажилчныг хууль ёсоор ажиллуулан хуулиа сахия - Гадаадын ажилчныг хөлслөн ажиллуулах тогтолцоо(хөдөлмөрийн гэрээ), зочлон ирэнгээ хөдөлмөр эрхлэх тогтолцоогоор дамжуулан хууль ёсоор гадаад ажилчныг ажиллуулна. ◈ Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг шалгах Засгийн Газрын бичиг баримтын шалгалт(баривчилгаа)-ыг эрчимжүүлнэ - Гадаад иргэнийг хууль бусаар ажиллуулвал 20сая вон хүртэлх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах болон гадаад ажилчин ажиллуулахад хориг тавина. ◈Сайн дураараа нутаг буцаж буй гадаад иргэдэд хөнгөлөлт олгоно - Торгуулиас чөлөөлөх болон тус улсад буцаж ирэх хоригийг зөөлрүүлнэ. |
❍ Хэрэгжих хугацаа : 2011. 9. 19. ~ 11. 30.
- Эрчимжүүлсэн шалгалт(баривчилгаа) : 2011. 9. 19. ~ 9. 30. (2долоо хоног)
- Сайн дураараа нутаг буцах : 2011. 10. 1. ~ 10. 31. (1сар)
- Хамтарсан шалгалт(баривчилгаа) : 2011. 11. 1. ~ 11. 30. (1сар)
❍ Шалгалт явуулах гол салбар
- Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусах дөхөж байгаа олон
гадаад ажилчинтай аж ахуйн нэгж
- Томоохон хэмжээний үйлдвэрийн район зэрэг гадаад иргэд олноороо
төвлөрөн суурьшсан бүс нутаг
- Ажилд зуучлах газар, барилга, үйлчилгээний аж ахуй зэрэг ард иргэдийн
ажлын байрыг булаасан салбар
- Зугаа цэнгээний газар, массажны газар зэрэг нийгмийн муу үр дагавар ихтэй
салбар г.м
□ Хууль бус гадаад иргэдийг идэвхитэйгээр мэдэгдэхийг
хүсье.
Хууль бус оршин суугч зэрэг Гадаадын иргэн, харъяатын
асуудал эрхлэх албаны хууль зөрчигчдийг мэдэгдэх : 1588-7191