Эрдэнэс Тавантолгой”-н 15 тэрбум ширхэг хувьцааны 20  хувийг иргэн, аж ахуй нэгжид олгох ажлыг угтсан бэлтгэл ажлууд явагдаж буй юм.  Тухайлбал,  Төрийн өмчийн хороо “Эрдэнэс Таван Толгой” ХК АНУ-ын ОУХА-ийн Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар төсөл -тэй хамтран “Эрдэнэс-Таван толгой” ХК -ийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид хуваарилах, хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг зохион байгуулахын тулд стратегийн ач холбогдолтой ордын баялгаас ард иргэдэд хүртээх талаар гарсан УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн багцыг бүхэлд нь авч үзэн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

 Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгж бүрт эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар  мөн “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаа ямар түвшинд явж  байгаа нөөцийг судалсан бодит байдлын талаарх мэдээллийг өгч байна.

Уг сургалт  уулзалтад Төрийн Өмчийн Хороо, “Эрдэнэс Таван Толгой” ХК, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс МГЛ” компани, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”  ххк-ийн мэргэжилтнүүд оролцсон юм. Мөн сургалтанд  хэвлэл мэдээллийн 30 гаруй  байгууллагын ажилтнууд оролцлоо.
 
Эх сурвалж : www.sonin.mn