Японы MEC production-ий гаргасан тайлбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Энэ видео нь 4 жилийн өмнө 2007 онд MEC production ий  бүтээл бөгөөд япон нэр нь 悶ゴリ裸餓男 モンゴリラガーメン буюу нэртэй. Зохиогчийн эрхийг авсан бөгөөд Азийн Хон Конг, Хятад, Тайвань, Малайз, Сингапур, Солонгос зэрэг улсуудад DVD ээр зарагдаад дууссан. Японы болон азийн порно кино хийхийг зөвшөөрсөн хуулийн дагуу ямар нэгэн зөрчил гаргаагүй. Хаалт буюу censorhip ашигласан бөгөөд амьтны болон хүчингийн сексийг харуулаагүй. Amazon.co.jp болон http://www.gaydvd.jp, /http://www.rainbowdirect.jp, www.gay.jp зэрэг сайтуудаар албан ёсны зөвшөөрлийн дагуу худалдаалагдаж байгаа. Дүрүүдэд Takeshi болон Kazuki , Aki Keiichi  нар тоглосон.

Ямар нэгэн байдлаар монгол бөхчүүдийг доромжилсон утга санаа агуулаагүй. Монгол бөхийн зодог шуудаг хэрэглэсэн нь цэвэр эротик агууламжтай бөгөөд азийн гей ижил хүйстэн хүмүүсийн порно зах зээлд худалдаалагдсан.

Японы порно кино нь мөн түүнчлэн самурай хувцас, якуза , сумо өмсгөл fundoshi зэргийг өмссөн олон тооны насан хүрэгчдийн кино байдаг ба үүнийг япончууд ямар нэгэн сумо бөхийг юмуу самурай нарыг доромжилсон гэж авч үздэггүй. 2 орны харилцаанд сэв суулгаж байна гэж үзвэл сайтуудаас устгаж өгөхөд бэлэн байна.

Японы MEC production

Жич: Харин Монголын Үндэсний Бөхийн холбооны удирдлагууд  энэ тухай “Энэ бусармаг арга хэмжээний дагуу заавал арга хэмжээ авна. Монгол бөхийн нэр хүндийг сэргээнэ” хэмээн өгүүлж буй юм.