7сарын 22-нд Ансан хотод Эх орны хишгийн хувьцааны дансыг нээх тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу
Уншсан 2006 vote 0 2012.07.12 17:35:297сарын 22-нд Ансан хотод
Эх орны хишгийн хувьцааны
дансыг нээх тул та бүхэн
өргөнөөр хамрагдана уу
Монгол Улсын Засгийн
Газраас эх орны ашигт малтмал, уул уурхайн баялгаас олох орлогыг иргэддээ тэгш
шударга хувиарлах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн ордуудыг
эзэмшдэг компаниудын хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй
эзэмшүүлэхээр болсон билээ.
Энэхүү хувьцаа(1072ш )-гаа
өөрийн болгох, хувьцааны данс нээх явуулын үйл ажиллагааг Стандарт Инвестмент
компаниас Ансан хотын Гадаад иргэдийг дэмжих орчуулга, зөвлөгөө өгөх төв дээр
ирэх 7сарын 22-ны өдөр 14:00~18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж буй тул
хувьцааны дансаа нээлгэх хүсэлтэй хүн бүхэн хүрэлцэн ирж дансаа нээлгэнэ үү.
Хэзээ : 2012оны 7сарын 22өдөр(ням) 14:00~18:00
Хаана : Ансан хотын Гадаад иргэдийг дэмжих орчуулга,
зөвлөгөө өгөх төв
Арга хэмжээ : Хувьцааны данс нээх, хувьцааны цагаан
толгой ном тарааж
сургалт зохион байгуулах
Лавлах утас : 010-2349-9923
1644-7111 (монгол хэл 4, мягмар, баасан, ням гаригт
монгол
ажилтан ажиллана.)
Ирэх зам : Метроны 4-р шугам Ансан буудал(453), 2-р гарц
Нүхэн гарцын зүүн талын гарцаар гарна.
Чигээрээ хойшоо яван Шинхан банк(신한은행)-наас зүүн гар тийшээ эргэн гудам дуустал явна.
Замын эсрэг талд Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв (외국인주민센터)
Ансан буудлаас 5минут алхана.