Өвөрмонголд байлдааны бэлэн байдал тогтоосон нь байдлыг улам хурцатгажээ
Уншсан 3186 vote 0 2011.06.02 14:43:53
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхээр бэлчээр нутгаа хамгаалан боссон ӨвөрМонголчууд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал хийнэ. Уг жагсаалд оюутнууд нэгдсэн учир хүрээгээ тэлж 1000 хүний бүрдэлдэхүүнтэйгээр хийхээр болсон байна.
Хятадын төр жагсаал цуглааныг газар авахуулахгүй тулд яриа хэлэлцээрийн замаар биш хүчээр зохицуулахаар хичээж байгаа төдийгүй байлдааны бэлэн байдал зарлажээ. Энэ нь байдлыг улам хурцатгаж байна хэмээн орон нутгийн оршин суугчид мэдээлжээ.
Хятадын аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдад хүч нэмэгдүүлэхгүйн тулд сургуулийн сурагчдын баривчилсан аж. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад нь оюутнуудад туслаж байсан ихэнх олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдийг хаасан төдийгүй интернэтийг бүрэн хаажээ.
Жагсагчид өнгөрөгч тавдугаар сарын 31-нд эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байсан ч олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг хийлгэхгүйн тулд БНХАУ-ын аюулгүй байдлын хүчнийхэн 5-р сарын 29-ны ням гаригт тус бүсийн хэд хэдэн нутаг болон Хөх хотыг бүсэлсэн байна.
Эх сурвалж : www.sonin.mn