Бичлэгийн тоо 213
Архи сурталчилбал 10 сая төгрөгийн торгуультай
Согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгаа баяр наадмын үеэр идэвхждэг гэнэ. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан байгууллагуудад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, анхааруулга өгч байгаа юм байна.Өмнө нь албан шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгжийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байсан болд энэ жилээс Зар сурталчилгааны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ил далд хэлбэрээр архи согтууруулах ундаа сурталчилсан аж ахуй нэгж, албан байгууллагад 10 хүртлэх сая төгрөгийн торгууль тавих гэнэ. Одоогийн байдлаар хууль хэрэгжээд албан байгууллагуудад 50 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа юм байна.
Эх сурвалж : www.news.mn