4сарын Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн хуваарь
Уншсан 2027 vote 0 2011.04.12 17:57:594сарын Вонгуг эрүүл мэндийн төвийн Гадаад иргэдэд зориулсан эрүүл ахуйн хөтөлбөр
Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа Вонгуг эрүүл мэндийн төв нь тус хороонд оршин сууж буй иргэд болон гадаад иргэдэд зориулан дараах үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг үзүүлж буй тул өргөнөөр үйлчлүүлнэ үү.
1. Анхан шатны эмнэлгийн үзлэг
○ Хэзээ : Даваа~баасан 09:00 ~ 18:00
○ Хэн : Солонгос иргэн, гадаад иргэн(үнэ төлбөргүй)
* Энгийн үзлэг : Даралт ихдэх, чихрийн шижин, үе мөчний өвчин, хоол шингэхгүй байх, ханиад г.м
* Шүд : Амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, шүд хорхойтох, шүд авах, хэт мэдрэгжсэн шүд эмчлэх.
* Ардын уламжлалт эмнэлэг : Зүү тавих, тан олгох, эрүүл ахуйн зөвлөгөө.
2. Жирэмсэн эхчүүдийг эмнэлгийн хяналтанд хамруулах.
※Эмнэлгийн эхо үзлэгээр жирэмсэн болохоо тогтоолгосны дараа жирэмсэн эхийн хяналтын дэвтэр болон гадаад иргэний үнэмлэхээ авч ирнэ үү. ^^
○ Хэзээ : Даваа~баасан 09:00 ~ 18:00
○ Хэн : Солонгос болон гадаадын харъяат жирэмсэн эх
* Төрөхийн өмнөх шинжилгээ ( жирэмсний 12 долоо хоногоос өмнө) : В хэлбэрийн элэгний
вирус, цус багадалт, цусны бүлэг тогтоох, тэмбүү, ДОХ -ын шинжилгээ.
* Цус багадалт (жирэмсний 20долоо хоногоос дээш ~ амаржсаны дараах 1сар хүртэл) төмрийн бэлдмэл олгох, хоолоор эмчлэх талаарх сургалт, зөвлөгөө.
* Жирэмсний үеийн чихрийн шижингийн шинжилгээ(24долоо хоног~28долоо хоногтой жирэмсэн эх ) : Бэлдмэл ууснаас хойш 1цагийн дараа цусны шинжилгээ өгнө.
3. Нярай хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилга
○ Хэзээ : Мягмар гариг бүр 09:00 ~ 12:00
○ Хэн : Сургуулийн өмнөх 6-аас доош насны хүүхэд
○ Тарилга : Япон тархины үрэвсэл, салхин цэцэг, элэгний В вирус , халдварт саа - сахуу – хөхүүл ханиад-татран, улаан бурхан-халдварт гахайн хавдар
○ Бэлдэх зүйл : Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, биеийн байцаалт
4. Гадаад иргэдэд зориулсан оройн цагийн болон амралтын өдрийн үзлэг(үнэ төлбөргүй)
Оройн цагийн үзлэг (лхагва) 19:00 ~ 21:00 |
Амралтын өдрийн үзлэг (ням) 14:00 ~ 18:00 | ||
4.06. Лхагва |
Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг |
4. 03. Ням |
Энгийн үзлэг, шүд, эрүүл мэндийн шин- жилгээ (цус-шээс- зүрхний бичлэг-эхо) |
4.13. Лхагва |
Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг |
4. 10 Ням |
Энгийн үзлэг, ардын эмнэлэг |
4.20. Лхагва |
Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг |
4.17. Ням |
Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг, эмэгтэйчүүд, нүд, ясны бэртэнги(гэмтэл) |
4.27. Лхагва |
Энгийн үзлэг, шүд, ардын эмнэлэг |
4. 24. Ням |
Энгийн үзлэг, шүд, |
|
| ||
※ 2011. 04. 03(ням) 13:00 ➜ Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлэг Ганнам төвтэй хамтран цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, рентген зураг, зүрхний бичлэг, эхо г.м эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. |
5. Гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн шинжилгээ(өглөө хоол идэхгүй ирнэ.)
○ Хэзээ : Сар бүрийн нэг дэх долоо хоногийн ням гариг бүр 13:00 (4сарын 03-ны өдөр)
○ Шинжилгээний төрөл : Цус багадалт, цусны бүлэг тогтоох, цусан дахь хлострелийн хэмжээг
тогтоох шинжилгээ, тэмбүү, ДОХ, сүрье, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны шинжилгээ
Ансан хотын Данвон дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа
Вонгуг хорооны эрүүл мэндийн төв
Утас : 031-481-3605~3608, Факс : 031-481-3609
Ансан хот Данвон дүүрэг Бүбүру гудам 43тоот(Вонгуг хороо 991-1) ГИҮТ 1давхар
Жич : Монгол хэлээр асууж лавлахыг хүсвэл 1644-7111(монгол хэл4) дугаарын утас уруу залгана уу.
Ансан буудал (метроны 4-р шугам 453-р буудал),
1-р гарц, Нүхэн гарцын зүүн талаар гарахад өргөн гудам харагдана.
Өргөн гудмын эцэст замын эсрэг талд Шинхан банк (신한은행) харагдана.
Шинхан банкнаас зүүн гар тийш эргэн явна.
Гудмын төгсгөлд задгай машин зогсоол харагдана.
Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв (외국인주민센터), 1давхарт.
Вонгуг эрүүл мэндийн төв(Вонгуг бугонсу)
Ансан буудлаас 5минут алхана.