Оруулсан bataka


Хайрлахын учир л ….
Би энэ хорвоод төрсөн
Хайрлуулахын тулд л амьд яваа
Ганцаардсан сэтгэл минь
Хайрлахын учир л ижлээ эрж яваа
Гансарсан бодол минь
Хайрлуулахын тулд л хүсэж яваа

Хайрлахын учир л …
Би амьд яваа
Хаа нэгтэйгээс хайраа хайж яваа
Цэцгэн толгойг бахдаж яваа
Цэл залуу нас минь шатаж яваа
Миний хайрлах хүн хаа нэгтээ яваа
Мэдээж би түүнийгээ хайж л яваа

Хайрлахын учир л …
Амьдрал үргэлжилж л байгаа
Хагдрах тавилантай ч цэцэг ургаж л байгаа
Хайлах жамтай ч цас урсаж л байгаа

Хайрлахын учир л …
Дурлалын гал асаж л байгаа
Дур булаам бүсгүйд дурлаж л яваа
Тэр бүсгүйг санаж л яваа
Тэвчиж чадалгүй уулзахыг хүсэж л яваа

Хайрлахын учир л …
Зүрхний цохилт түргэсэж л яваа
Зүүдэлж хоноод баярлаж л яваа
Улам их санах тусам
Болзоонд урихыг бодож л яваа
Уулзаад үзэхсэн гэж яарж л яваа

Хайрлахын учир л …
Дэндүү сайхныг мөрөөдөж л яваа
Дэр нэгтэй шөнийг үдэхийг хүсэж л яваа
Бодол бодлоор санаж л яваа
Бороо шиг чамруу асгарч л яваа

Хайрлахын учир л …
Харамлаж л яваа чамайг
Хайрлуулахын тулд л …
Хардуулж явахыг хүсэж л яваа

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...