Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Аянга цахих нь
Тэнгэрийн мөчир
Асгарсан бороо
ҮҮлний жимс
Асгаран асгарах тэр бороо
Чамайг санасан
Урт амьсгааг минь урна
Чиний Үнсдэг уруулыг минь урна
Хөөрхий миний өвөөгийн нэрийг
Худам монгол бичгээр
Хацар дээр минь бичнэ
Родены *Мөнхийн хаврын* гантигийг урна
Орчлонгийн хар хирийг угаана
Хэрээний харыг Үлдээнэ
Он цагийг надаас угаана
Олон гөлөгтэй жингэрийн хөх шиг шоволзох бороог
Газар залгилна
Бузар булай тунасан газраас
Бурханы сэнтий суудал
Бадмын цэцэг ургана
