Оруулсан bataka

Зүсийг чинь ганцхан удаа харсан ч
Зүйрлэшгүй гоё сайхныг тэр өдөр олсон
Зүрхэнд минь цэцэгс цомирлогоо нээгээд
Зуун жилээр амьдармаар тэнд би сэтгэлээ үлдээсэн

Наран зүгийн салхи зөөлөн сэвэлзсээр
Миний ертөнцийг гуниггүйхэн илбэхэд
Надад ирсэн чимээгүй дурлалын
Мөнхийн аялгуу нь чи байлаа

Харцаараа сэтгэлрүү минь тас цохчихоод
Холын бүсгүй цааш алхсан
Бүжин наадах салхины аясаар
Бодол минь чамтай хамт явсан

Гэгээн зүүдний алсад зүрхийг минь догдлуулж
Гэрээс чинь хөтлөж болзоонд алхаад
Цэцэгсийн тухай үлгэр ярьж өгөөд
Цээжиндээ чамайг эрхлүүлэхийг хүссээр

Чамтай учирсан зуны тухай бодол хийлж
Чимэг үггүй шүлэг бичмээр санагдаад
Үдэш бүрийн болзоонд сар бид хоёрыг ширтээд
Үлгэрийн төгсгөл шиг жаргалыг хайсаар

Миний боддог эгчмэд бүсгүй
Нэг л үдэш уруул дээр минь үнсэнэ
Мөрөөдөл тэгэхэд биелээд чамайг ирхэд
Нүцгэрсэн модод навчисын тухай бодож

Намар гунигаа мартаад бид хоёрыг угтана
Удаан хүлээсэн болохоор хайр дуусахгүй ээ хонгор минь
Насан залуухан дурлалыг минь чимэх гэж
Учралын харгуйгаар чамтай хамт өвөл айсуй.


profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...