Түй Чорт орсоор хараа энд
Two Three Four гээд ангилаар тоол
Тэмүүжин гэж наадуул чины мэдэхгүй
Тэнэгтээ биш тийм  л улс юм, наадуул чинь.

Чингэс их өвөөг минь мэдэхгүй
Чи бид хэдийг хараад инээлддэг юм, зайлуул
Чадун Ча  бий юу гэж асууна аа, тэд
Чанга дуугаар би байхгүй гэдэг юм, яшиг  цаашаа.

Зуун летрийн савийг босгож тавиад угаахаар нь
За юун сүртэй юм гээд хэвтүүлж байгаад угаачхаад
Загнуулж зандруулж, тэнэгээ дуудууллаа тэнэгүүдэд
За даа эвийг  нь олоод сая Воноо авдаггүй би тэнэг.

Улс хувьсгалын баяраар хөөгдлөө, ажлаасаа
Улс эх орондоо байсан бол би
Урвагч биш ,хэмэгдэгч болох байлаа
Уйтгарлахгүй ээ би, үхсэн биш халагдсан юм чинь.

Арван найм хүрсэн хүнийг ахин хүмүүжүүлдэггүй гэдэг шиг
Азийн бар болсон гэдэг улсын ажилчин ангийг хүмүүжүүлэхгүй
Орчинд нь тааруулж амьдраараа, одоо ирэх монголоо!!!
Орчиноо чи өөрчилж дийлэхгүй ээ, Хувилайн түүхийг санаа!!!

Хойд Корё нараа нэг нүдээрээ харахгүй, айдаг үнэндээ тэднээсээ
Харин чамайг Чингнсийн хөх Монгол гээд айдаг гэж бодвоо!!!
Хамаг хараалаа чиний өөдөөс харин ч нэг хайрлахгүй дээ
Хан Гүгт  Бук Хан байхад гадны хэдэн монгол юу вэ? аан.

Монголоороо
Монголчлоод
Монголчууд
M-M

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn