Хүнд туслах агшин хайрла

 

Өлссөн нохдод хоол өгөхдөө би

Хачин их баярладаг

Өлөгчин гичий цадаад явахдаа

Сайны ерөөл уншдаг

 

Өнчин хүүхдэд хэдэн төгрөг өгөхдөө би

Хачин их баярладаг

Өр өвтгөсөн нялх амьтад нүдний нулимс гаргадаг.

 

Хүнд туслах агшин бүрийг

Алдахгүйг хичээдэг

Хүйтэн шөнө үнээ малыг өрөвддөг

Эргэн тойронд минь юу ч боллоо гэсэн

Нинжин сэтгэлээ алдахгүйг би

Энэ хорвоогийн амьтан бүхэнд

Хайр энэрэл хүсдэг би

 

Талд шошиж яваа гуринхалсан чоныг

Хачин их өрөвддөг би!

Тагтад урамдах бугыг ч

Хачин их өрөвддөг би!

 

Намрын бүрэнхийд даарсан

Цэцгүүдийг өрөвддөг би

Намайг хүн болгосон

Амьдралыг дээдэлдэг би!

 

Манант хорвоогоос буцсан аав, ээжийгээ

Хачин их санадаг би

Мартаж чадахгүй өдөржин шөнөжин зовдог би

 

Хүнд туслаагүй өдрүүд минь

Надад бараан санагддаг

Хүйтний туйл, хоосон цөл шиг санагддаг

Аяа бурхан минь!

Хүнд туслах ганц агшин ч болов хайрла

Алтан өдрүүд хайрла

Амьтны тусыг бүтээнэ би

 

Ганц өдөр, ганц өдөр

Ганц агшин, ганц агшин, ганц агшин...

Газар дээр хүнд туслах он жил хайрла

Улаан сахиус минь!