Өглөө болгон эртлэн босож  

Өндөр тэнгэрийг бүрэн харж бай

Огторгуй хурмаст уужмын хутгаа

Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж

Одот ертөнцийг хүндэтгэн харж бай

Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ  

Үүрд таныг хайрлах болно

Алтан нарыг мандах тоолонд

Алаг зүрхнээсээ догдлон харж бай

Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар

Эрдэнэт бөмбөлөг гийх болно

Ухаант хүн та хаа ч явсан

Уулсын оргилыг хүндэтгэн харж бай

Буурал баян хангайн хишгээр та

Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг

Уяхан даруухан инээмсэглэн харж бай

Өнөр өтгөн урт удаан наслахын өлзий буян бүрдэх болно

 

Энэ шүлгийг уншихдаа Догшин Хутагт Данзанравжаагийн сургаалийг даган баясан шүтэн биширч мөргөн залбирч явууштай.