Оруулсан bataka


Аз жаргалд хүрэхийн тулд
Аливаад хандахын учигт
Энэ бүгдийн төлөө л хүн хүнээрээ байя
Энэрч хайрлах сэтгэлтэй хүн л байя
Араатнаас ялгагдах нь хүнд сэтгэл бий шүү дээ
Амьтнаас ялгагдах шинж нь хүнд ухаан заяасан шүү дээ
Ярдаг нохой шиг хуцахаа больцгооё
Яргачин шиг хэрцгий авирлахаа гээцгээе
Хүний итгэлт хань байхын заяанд
Хүүхдийнхээ сайн эцэг эх байхын тулд
Энэ бүхний төлөө хүн хүнээрээ байя
Эгэлгүй энэ заяагаа гэгээн хадгалъя
Уучил гэж бидэнд сэтгэл заяасан шүү дээ
Ухаар гэж бидэнд ухаан суулгасан шүү дээ
Бодлоггүй нэгэн үйлдлээ хянацгаая
Болдоггүй бүхнээ орхицгооё
Сэтгэл гэж далайгаа ариун байлгахын тулд
Итгэл гэж уулаа нураахгүйн тулд
Сайн сайхны төлөө хүн хүнээрээ байя
Санаж үгүйлэх сэтгэлээ гэгээн байлгая
Зөв амьдар гэж бидэнд ухаан төлөвшүүлсэн шүү дээ
Зөвхөн хайрла гэж сэтгэл заяасан шүү дээ
Өнгө мөнгөний өмнө өчүүхэн байхаа болъё
Өнөд ирээдүйн төлөө хүн хүнээрээ байя
Бусдыг хайрла гэсэн ухааныг нь бүү гээе
Буяныг хий гэсэн сэтгэлээ нүгэлд бүү хутгъя
Хүн хүнээрээ л байя
Хүмүүсээ
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...