Хорвоогын зааснаар нь уйлж
Хүмүүсийн зааснаар нь дуулж
Богино амьдралд , урт хугацаагаар юм шиг
Бусдын эрхшээлд боломжоороо алхана, би

Дурлалын гүүрийг нь барьж
Дурлалын гүүрийг нь нурааж,
Янаглан хаяж
Янаглан хаягдаж
Явган явж байна, би

Жаргалаа даахгүй дээ би тэдэнд алдаагүй
Жаргалыг  минь мэдээгүй дээ тэд бас аваагүй
Жам жамаараа гэдэг сэтгэлийн хорвоод
Жам ёсоор ны явнаа, би

Хүний эхнэр сайхан харагдсаны төлөө, бусдад адлагдаж
Хүүхдийн чинь ээж болоё гэсэн бүсгүйчүүдийг гомдоосныхоо төлөө
Хувь тавиландаа ороогдож, орооцолдоод
Хавар болход намараараа би алхана
M-M

    

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn