Тагтаа шувуу хараад, бодогдож байна Улаанбаатар хот
Танилцаагүй монгол хараад, бодогдож байна багын нөхөд
ТВ асаад унтрах хооронд нь утаа угаар гарвал, Улаанбатар уу? гэх
ТВ үзээд гарах хооронд нь хөх тэнгэр гарвал, Монгол уу? гэх

Сөүлийн гудамжинд өчигдөр Нарантуул орох гээд л
Цас нивсийтэл орсон ч цаанаа л нэг нам гүмхэн, дулаахан

Сөүлийн гудамжинд өнөөдөр Монгол Таун орох гээд л
Цул бороо орсон ч цаанаа л нэг чимээ шуугиантай, жихүүн

Хөгжилтэй юм аа энэ улс, хүн нь ихдэж хөрс нь багадаж дээ янз нь
Хүүхнүүд нь сонин юм аа, харц нь арай өөр хөл нь арайл биш ээ
Хөөрхөн юм аа хөөрхөн юм хүүхэд хаана ч адилхан юм аа

Миний гэр энэ гээд УКСАНаа удахгүй хэлж сурлаа
Манай ажлыхан гээд АЖААШИЙ, АЖИЙМААг хэлдэг боллоо
Монголоос хэдий ирсэн ч борцоо идэж чадахаа болилоо
Манай хэдэн монголчууд Сөжү уухдаа согтдог боллоо

Ажил гэр энэ маршрут
Амтлагч бол кимчи
Архи бишээ Мэгжү
Ажил, ажил энэ амьдрал

Сар шиг хол нутгийг сонсоод
Сөжү шимэх шиг гуниг үгүй
Сар шинээр золгохгүй
Солонгос улс Монгол минь биш ээ

Халуун гэдэг нь шатаад, хэд хоног амарав ч
Хамаг бие хөлрөөд хүний нутаг юм аа
Хамгийн хамгийн гэдгийг нь үзэвч
Хайрт хүмүүс минь үзэхгүй шүү дээ

Арга чарга ихтэй дээ бишээ
Амьдрах гээд аргаа олж ядаад
Амьтан хүний шашин бараадаад
Алтан биш Гуулин улсад
Би
Чи
Бид
Бүгд
Байна
Монгол..

M-M

 


 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn