Сvмтэй бударын чулуу Р.Чойном
 
ШОРОНГИЙН МӨЧЛӨГӨӨС
Төрсөн бие эндэж
Төрийн хэрэгт чихэгдэж
Төмөр сараалжны дотор
Төөрч будилж суухад
Бусад бусдын дотроос
Буурал ээж минь санагдана
Охид охидын дундаас
Отгонхуар минь бодогдоно.
 
YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ
Хадуур барьсан vхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан vсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа
Авсан vс ахиад ургана
Ахиад авбал дахиад ургана
Ургасан vсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгvй ээ !
Эрх ч
өлөөтэй явахдаан
Эрэлхэж
Эмэгтэй хvний нvднээс б
өмбөрvvлсэн нулимс
Энд амтагдана

Эрэмгий залуу насандаан
Эндvvрч
Эр н
өхрийн хамраас дуслуулсан цус
Энд чамлагдана

Ээжийгээн зовоохон
Элгийг нь
Эмтэлж явсан зовлон гуниг
Энд амтагдана

Талын шар тарвагыг
Тарчлааж
Тамлаж алсан нvгэл хилэнц
Энд амтагдана

Энэхvv шорон гэгч гашууны эх оронд
Эрх ч
өлөөтэйдөөн нулимж явсан бvхний
Эрдэнэ мэт сайхан амт амтагдана

Эр н
өхөр гэж
Эндvvрч явсан дайсны
Эхvvн муухай амт амтагдана
Дэргэдээс нь хараад ойлгоогvй явсан ерт
өнцийн
Гашуун vнэн амтагдана
Дээрээс отсон сэлэмний ирнээс дуссан
Н
өхрийн цус амтагдана 
 

profile