Оруулсан bataka

Сандаггүй ээ бүсгүй минь чи надад хайртай байсан гэв үү
Санаандаа иргэж буцдаггүй болохоор чиний тухай дурсамж л үлдэж
Салхитай байсан тэр үдэш миний хацрыг нулимс зүсээд
Сартай зөргөөр танихгүй залуутай сугдаад л одсон
Мартаж чаддаггүй юм даа тэр агшинийг
Маргаашийн тухай бодохоор гунигтай ч юм шиг
Чиний явсан зүгийн салхи зэсрүүн салхилаад
Чамд тоогдох гэж иргэж гүйгээгүй болохоор
Хожуу цагийн босгон дээр
Хайрын тухай хайрлуулах гэж ирээ юу
Үгүй дээ үгүй би буцмааргүй байна
Үлгэрийг жаргаж төгсдөг гэж бүү бодоорой
Үнэн сэтгэлээ чи хаана ч юм гээчихсэн
Үүрийн гэгээ шиг хүйтэн байхыг би хүсэхгүй
Чамд өгсөн сэтгэлээ хайр гэж тунхаглаад
Чиний намайг орхиод явсан тэр үдэш
Хагдарсан навчис шиг бүгдийн хийсгэсэн
Хамаагүй чи хэнд ч дурлаж болно
Ганцхан надад л биш...
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...