Оруулсан bataka


Өнө мөнхөд зулрах амьдралын их урсгалд
Өрлөг түүхээс алсрах хорвоогийн мөчлөгт
Өнгө гэрлийн гайхамшиг ертөнцийн цамхагт
Өнгөрсөнөө бурханчлан тахьсан өвгөдийн замналд
Азай буурал хорвоогийн
Ханхай цээжийг дэвсэлж
Ази тивээс ааг нь даваад
Хөгшин Европыг өшиглөж
Эвээр урласан эвэр шар нумныхаа хөвчнөөс
Тэнгэрийн одыг бутартал дэлсэн



Эцгийн дархалсан илднийхээ хаш ишнээс
Тулааны дууллыг дуурстал атгасан
Тахир сэлмийн ган болд ирийн хат
Дуут нумын эр боргил хөвчийн чагт
Тансаг буйдхан орчлонгийн түмэн газрын эзэд
Дуулгат Монголын тэнгэрийн эрэмгий дайчид.
Төмөр туурт хүлгийнх нь туурайн мөрөөр
Түймэр шатаж, аранзал гал эрчлэн цахилсан
Зэвт сумнаас үсчиж тасарсан эргэл оч
Замбуулингийн хэнхдэгийг хага ярсан ирт мэс
Дэлт хүлэгтэй ертөнцийг туулсан ган туур
Дээлэн дотроо хөлбөрч тийчсэн эр зориг
Өрлөг дээд өвгөдийн минь өлмийд
Өндийсөн бүхний тэргүүн гудайж
Тэнгэрийн нүргээн уухайн түрлэгт дарагдаж
Дэлхийн дайд болд сэлмийн ирнээс дутаж
Дорнын наран талын дайчдаас эмээж
Нөмрөг үүлсийнхээ нулимсан гивлүүрнээ шургаж
Домогт Чингисийн дошгин жарны эхэнд
Наран, саран хослоогүй туурайн хээнд дарагдсан юм.
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...