Бичлэгийн тоо 5,522
Самрын өнгөт нүдний чинь талимаа
Согтмоор тунгалаг юмаа
Сэтгэлд дотно хоолой чинь
Сонсоод баймаар уянгалаг байнаа
Хайрыг минь хүндэтгээд
Хариу барьж намайг энхрийлээч
Ханхар чиний цээжинд
Хачиг шиг наалдаад эрхэлмээр байна
Эр хүн чиний нөмөрт хоргодоод
Эрх янзага шиг баймаар байна
Хайраа битгий харамлаач
Харцаа битгий буруулаач
Өөдөөс минь ширтээч
Үнэнч хайраа илэрхийлээч
Тэнгэрлэг эр хүний чанараар
Өглөгийг түгээж хайрла
Элдэв муухайг тойрч гарна уу
Эрхэмсэг байж хайрла
Эр хүний нандин чанараа
Эгнэгт хадгална уу та Амра-г минь!
2009.03.31 ний өдөр УБ хот
kkkk hezeedeee 2009.03.31 bolchihoo ve.gif)
ene tegeed odooo hezee bichsen yum baij taarah ve