Оруулсан bataka

Чиний инээмсэглэл хөгжим шиг
Тэр аялгуунд сэтгэлээ согтоомоор
Чамд зориулж шүлэг бичээд
Тэр орон зайг дурлал гэж нэрлэхсэн

Зөрөг замаар алхсаар
Надад харцаараа баяртай гэх шиг
Зүүдний гудамжинд минь урилгагүй ирчихээд
Нарнаар дуугүй буцаад л явсан

Маргаашийн тухай чи төсөөлсөн үү
Магад би чамайг бодсон
Дахиад л чиний замыг тоссон
Даанч чи яваагүй

Тэр өдрөөс хойш
Чиний инээмсэглэл хөгжмийн аялгуутай сонсогдож
Тэнд л надтай учирсан бүсгүйн
Намайг ширтсэн харц дурсамж болсон...
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...