Бичлэгийн тоо 3,329
Монголын
тамирчин Ч.Шижир-Эрдэнэ ирэх сарын 10-нд Ташкент хотноо Дэлхийн муайтай
боксын холбоо (WMF)-ны дунд жингийн аварга цолын төлөө Узбекистаны
Санжар Хушиназаровтой тулалдах гэж байна.
22 настай Шижир-Эрдэнэ гурван жилийн өмнөөс ОУХМ О.Алтанпүрэвийн удирдлага дор кикбокс, тай үндэсний муай-тай тулаанаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2010 онд Австрийн Инсбрукт болсон Дэлхийн цомоос алт, 2011 оны гуравдугаар сард Тайландын Бангкокт зохиогдсон муай-тай боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.
Мөн тэрбээр сүүлийн хоёр жил дараалан улсын аварга болсон ба Тайланд, Хонконг, БНХАУ-д болсон тэмцээнүүдэд нийт 18 тоглосноос хийсний 14-т нь ялж (үүнээс зургааг нь хүнд цохилтоор хожсон) байжээ. Түүний өрсөлдөгч С.Хушиназаров 23 настай, дэлхийн аварга цолтой, мэргэжлийн рингэнд 25 тоглолт хийж, 23 ялаад байгаа гэнэ.