Бичлэгийн тоо 3,329

 
Монголын уул уурхайн салбарт анх удаа “Эрдэнэт” үйлдвэрийн  Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд шинэ шахах насос, мөн Эрчим хүчний цехэд бага оврын усан цахилгаан станцыг ашиглалтад хүлээн авлаа. Баяжуулах фабрикаас гарах үйлдвэрлэлийн технологийн хаягдал булингыг хүлээн авдаг Хаягдлын аж ахуйд 2007 онд Герман улсын “Siemens” фирмийн насос суурилуулжээ.Уг насосс нь цагт 15 мянган м3 хүртэл хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Энэ богино хугацаанд 410 мянган ам.долларын цахилгаан эрчим хүч хэмнэжээ. Харин шинэ тавьсан шахах нассос нь Хятад улсын Найпу фирмийнх бөгөөд цагт 15000 м3 хүртэл хаягдлыг 80 метрийн өндөрт шахах хүчин чадалтай аж. Мөн үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Эргэлтийн усан станц нь үйлдвэрлэлийн хаягдал ус болох далангийн сангаас цэвэршсэн усыг татан авч Баяжуулах фабрикийн эргэлтийн усанд нийлүүлдэг. Сүүлийн жилүүдэд далангийн усны түвшин нэмэгдэж, 80 метрийн өндрөөс даралттай ус тус станцад ирдэг байсан. Энэ даралтыг бууруулах, нөгөө талаар усны даралтыг цахилгаан эрчим хүч болгох инженерийн давхар шийдлээр энэхүү бага оврын усан цахилгаан станцыг суурилуулан ашиглалтад хүлээн авлаа. Хоёр гидротурбин нь нийт 1300 квт буюу 1,3 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд 1,3 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргах юм. “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн өндөр үр ашигтай, дэлхийн уул уурхайн компаниудад ашиглаж буй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ийнхүү үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Энэ үеэр бид зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
 
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг:
 
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, ажилтнууд, өнөөдөр түүхэнд бичигдэх нэгэн том үйл явдлын гэрч болж байна. Техникийн бодлого шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа шинэ насосыг ашиглалтад орууллаа. Үйлдвэрийн түүхэнд анх удаагаа төдийгүй, монголдоо анх удаа баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйн  нуурын усыг шинэ технологиор эргэж ашиглах боллоо. Энэ усны уналтыг ашиглаж, бага оврын цахилгаан станц барьж  ашиглалтад оруулж байна. Иймээс түүхэн үйл явдал гэж хэлж болно.
 
Манай үйлдвэр эрчим хүч хэмнэх асар их боломж бүрдэж байна. 2008, 2009 оны хямралын үед үйлдвэрийн хөгжлийн  цогц хөтөлбөр боловсруулах үед энэ ажил яригдаж байсан. Өнөөдөр бодит биеллээ олж байна. 1,5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх өөрийн эрчим хүчний эх үүсвэртэй боллоо. Жилд 1,3 тэрбум төгрөгийн бодит  хэмнэлт  үйлдвэртээ  гаргаж  байгаа юм. Нийт зардал нэг орчим тэрбум төгрөг.
 
Энэ ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж гүйцэтгэсэн үйлдвэрийнхээ нийт ажиллагсад,  эрчим хүчний хэлтэс, цахилгаан цех, хамтран ажилласан компаниудадаа  талархаж байгаагаа илэрхийлье. 
 
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар :
2015 он хүртэл хөгжүүлэх үйлдвэрийн  хэтийн төлвийн  ажлын дагуу Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн өргөтгөлийн ажил хийгдэж байна. Хоёр  жилийн турш 11 км ган хоолойг үйлдвэрийн ажилчид маань өөрсдийнхөө хүчээр шинээр хийж суурилуулж  тавилаа. 35 сая тонн хүдэр  боловрсуулах нөхцөлд Хаягдлын аж ахуй найдвартай ажиллах боломж бүрдэж байна. Ер нь бид  ирээдүйгээ харсан ажил хийж байгаа. 2012 оны сүүлчээр  Өөрөө нунтаглах хэсэгт тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийнэ.
 
2013 онд зургаан сая тонн хүдэр нэмж үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Үйлдвэрийн хүчин чадал 32 сая тоннд хүрнэ. Үүнийг дагаад Хаягдлын аж ахуй хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдэж байна гэсэн үг.Монголын уул уурхайн түүхэнд анхных болсон бага оврын усан цахилгаан станц бас ашиглалтанд орлоо.  Бид сэргээгдэх эрчим хүч гаргаж эхэллээ. Хиймэл нуурын худгаас гарсан усаа 1200-ын диаметртэй ган хоолойгоор баяжуулах фабрикт татан авч үйлдвэрлэлийн технологит эргүүлж ашигладаг.
 
Цагт 8-10 мянган м3 ус шахагдаж байгаа. 2009 он дэлхий нийтийн эдийн засгийн хямрлын жил байсан. Энэ үеэр бид яаж эрчим хүч хэмнэх талаар судалгаа хийсэн юм. Ингээд эргэлтийн усны даралтыг ашиглаж  жижиг оврын усан цахилгаан станц барих шийдвэр гаргасан. Манай мэргэжилтнүүд Хятадын Счова мужийн усан цахилгаан станцыг очиж үзэж судалсан. Тэгээд тэндэхийн хүмүүстэй хамтарч ажиллах санал тавихад жижиг оврын усан цахилгаан станц барьж болох нааштай хариу өгсөн юм. Тэд нар турбин дээр жижиг оврын станц тавьж үзээгүй.  Зөвхөн задгай усан дээр тавьж байсан талаараа ярьсан.
 
Бид санал бодлоо харилцан солилцож  тооцоо хийсний үндсэн дээр 750 мгаватын хүчин чадалтай хоёр жижиг станц бариад ашиглалтанд хүлээн аваад байна. Ингэснээр 1,5 квт цахилгааныг гаднаас худалдаж авахгүй өөрсдийн хэрэгцээндээ ашиглах сайхан боломж бүрдлээ.
 
“Эрдэнэт” үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат: Бага оврын усан цахилгаан станц нь инженерийн  сонин сэтгэлгээ, шийдлээр хийсэн  ажил. Насосны станцуудын  даралтын хэмжээ далангийн ус өргөсхийн хэрээр илүүдэл даралт бий болсон. Нэгдүгээрт бид илүүдэл даралтаа буулгах шийд гаргаж чадсан. Хоёрдугаарт илүүдэл даралтаа цахилгаан эрчим хүч болгон  хувиргаж байгаа юм.
 
Ийм хоёр давхар ашигтай техникийн шийдэл хийлээ. Цахилгаан эрчим хүч болгон хувиргах хоёр турбин нь 650 квт-ын хүчин чадалтай. Цаашид баяжуулах фабрикийн хэрэглэж байгаа усны хэмжээнээс хамаарч өөрчлөгдөх боломжтой. Далангийн хэмжээ өндөрсөх тутам хүчин чадлаа нэмэх  ирээдүй бий.
 
Ингэснээр оноос онд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчийг үйлдвэр дотроо хэмнэлтийн бодлогын хүрээнд зүй зохистой  шийдэж байна. Эргэлтийн усан станц Эрчим хүчний цехийнх. Үйлдвэрээс гарсан хаягдал ус далангийн санд очиж байгаа. Тунаад цэвэршсэн усаа буцаан татаж баяжуулах фабрикт  нийлүүлдэг. Усны түвшин  80 метрийн өндөрт байгаа. Тэр усны уналтыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж байгаа юм. 1,3 тэрбум төгрөгийн цахилгаан үйлдвэрлэнэ.
 
Энэ хэмжээгээр цахилгааны хэмнэлт гарна гэсэн үг. Эрчим хүчний болон Цахилгаан цехийн хамт олон, Барилгын үйлдвэр, Хятадын олон  байгууллагатай хамтарч энэ ажлыг хийсэн. Эдгээр бүх хүмүүст баярлалаа гэж хэлэх байна. 
 
Эрчим хүчний цехийн дарга М.Шаравдорж: Өнөөдөр бид”Эрдэнэт” үйлдвэрийг усаар хангадаг “зүрх” нь болсон Эргэлтийн усны насосны станц дээр ирээд байна. Энэ нь  “Эрдэнэт” үйлдвэрийн гол судас болсон станц. Тэгэхдээ технологийн хувьд сөрөг үр дагавар гарсан. Усны түвшингээс шалтгаалаад даралтын илүүдэл бий болсон. Энэ даралтыг цахилгаан эрчим хүч  болгон буулгах шийдлийг үйлдвэрийн инженер техникийн ажилчид гаргасан л даа. Ингээд бага оврын хоёр станцыг ажилчид маань өөрсдөө угсарч өнөөдөр ашиглалтанд өгч байна.
 
Энэ хоёр станц нийлээд 1,3-1,5 мгават цахилгаан эрчим хүч гаргах хүчин чадалтай юм гэлээ. Баяжуулах фабрикийн хаягдал булинга шахах шинэ насос,бага оврын усан цахилгаан станцыг ашиглалтанд хүлээн авах, тууз хайчлах нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, цех,хэсгийн дарга нар оролцлоо.
 
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийг 2015 он хүртэл хөгжүүлэх  хөтөлбөрийн хүрээнд техник  техник технологийн шинэчлэлт үе шаттай явагдаж байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5479531/dfa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
» “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청