Бичлэгийн тоо 3,329

Нас өндөр болохоор гэр сахиж, хүүхэд харахаас өөр үүрэггүй, нэг үгээр хүнд хэрэггүй болсон мэт санагдаж, сэтгэлийн гүнд нь гуниг хурдаг талаар эмээ минь ярьдагсан. Ахмадуудад зориулсан олон нийтийн арга хэмжээ, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байдгаас өндөр насны тэтгэвэрт суух нь нийгмээс тусгаарлагдана гэсэнтэй агаар нэг байдаг. Харин энэ орон зайг нөхсөн арга хэмжээ өчигдөр боллоо. 

 “Бие бялдрын эрүүл мэнд, чийрэгжүүлэлт”-ийн үндэсний хөтөлбөр, “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 оныг ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласан билээ.

Энэ ажлын хүрээнд ЭМЯ, Геронтологийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар,  Насжилт судлал,   настны  эмгэг  судлалын   нийгэмлэг  хамтран нийслэлийн төвийн зургаан дүүргийн өндөр настнуудын дунд “Агаарт  хэмнэл” настны аэробик дасгалын тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа. 
Тэмцээнд оролцогч эрчүүдэд 60-аас дээш, эмэгтэйчүүдэд 55-аас дээш настай байх шаардлага тавьсан бөгөөд хамгийн өндөр  настай нь эрэгтэйчүүдээс ХУД-ийн иргэн 84 настай Н.Мижид, эмэгтэйчүүдээс Чингэлтэй дүүргийн  иргэн 81 настай Д.Нармандах  байлаа. юм. Арван багийн 240  гаруй тамирчин өрсөлдсөн “Агаарт хэмнэл” тэмцээний ялагчаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн  баг, шилдэг  тамирчнаар   Сүхбаатар дүүргийн Ц.Бор, Б.Цэрэннадмид, Б.Хандсүрэн, Чингэлтэй дүүргийн Ч.Болдбаатар, Н.Гүндэгмаа, Ц.Мягмарсүрэн, Д.Нармандах, Хан-Уул дүүргийн Г.Халтмаа,  Н.Мижид, Баянзүрх дүүргийн Л.Буяндэлгэр, Сонгинохайрхандүүргийн С.Гэндэн, Баянгол дүүргийн С.Баасанжав  нар  шалгарлаа. Тэмцээний ялагчид энэ сарын 30-нд болох  Монголын гимнастикийн холбооны 50 жилийн ойн  тоглолтонд  оролцох  аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5479535/e17/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
» “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청