Бичлэгийн тоо 3,329
Кюүшюү башёгийн 13 дахь өдөр Эзэн хааны цомыг 21 дэх удаагаа гардах болзлоо хангасан ёкозүна Хакүхо сүүлчийн өдөр Эстонийн Барүтод өвдөг шороодсоноор нэгэн амжилтын тэргүүнд бичигдэх боломжоо алдлаа. Өвдөг шороодолгүй түрүүлсэн башёгийн тоогоор Тайхо, Фүтабаяма аваргуудтай зэрэгцээд байсан тэрээр Барүтог аргалчихсан бол ес дэх удаагаа 15-0 амжилтыг үзүүлж, шинэ рекордыг тогтоох байв.Гэхдээ одоо ид бяр хүч нь жигдэрч яваа аварга маань энэ амжилтыг эвдэх нь тодорхой биз ээ.

Чиёнофүжи: Хакүхотой барилдахсан

Ёкозүна Хакүхо башё өндөрлөхөөс хоёр өдрийн өмнө түрүүлэх болзлоо хангасан нь түүнтэй тэнцүү өрсөлдөх бөх бараг үгүй байгааг илэрхийлэх нэгэн үзүүлэлт билээ. Тэрээр ийм амжилтыг 2010 оны тавдугаар сараас хойш гурав дахиа үзүүлж буй нь энэ юм. Макүүчид 31 удаа түрүүлэхдээ дөрөвт нь тэмцээн дуусахаас хоёр өдрийн өмнө түрүүлэх болзлоо биелүүлсэн Чиёнофүжи аварга буюу Коконоэ ояката “Аварга аргагүй л энэ цаг үедээ тасархай хүчтэн юм. Гэхдээ түүнтэй өрсөлдөх ёстой бөхчүүд аваргатай түрүү булаацалдъя гэсэн хэмжээнд сэтгэж бэлтгэл хийхгүй байгаа сөрөг тал ажиглагдаж байна. Болдогсон бол би идэр залуу үедээ эргэж очоод Хакүхо аваргатай барилдахсан” хэмээн бахархах, шүүмжлэхийг хослуулан өгүүлжээ.Дашрамд дурдахад ёкозүна Хакүхо Кюүшюү башёд тав дахь жилдээ дараалан түрүүлж байна.

Сүмогийн ордон япон бөхийн зураггүй болно

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хамгийн сүүлд 2006 оны нэгдүгээр сард япон бөх түрүүлж байжээ. Бараг л түүх домог өгүүлэх гэж буй мэт хол санагдах тэр цагт хийгүй, нягт барилдаанаараа шагшигдаж байсан озэки Точиазүма Эзэн хааны цомыг гардсан билээ. Тэгвэл түүнээс хойш 34 башё өнгөрчээ. Өөрөөр хэлбэл сүмогийн ордон дотор байрлуулдаг тэмцээний түрүү бөхчүүдийн хөргүүд дунд япон бөхийн зураг байхгүй болно гэсэн үг. Жилд зохиогддог зургаан тэмцээний Токиод болдог башё бүрийн эхэнд өмнөх хоёр тэмцээнийх нь ялагчдын хөргийг залдаг ба ирэх оны анхны тэмцээнээр Хакүхо аваргын хоёр хөрөг япончуудын сүүлийн төлөөлөл Точиазүмагийн зургийг шахах юм.Отгон ёкозүнагийн бүх түрүү сүүлийн 32 тэмцээний дотор байгаа учир ордон дахь хөргүүдийн 2/3 нь түүнийх болох нь.

Хоёр башё дараалан шинэ арслан төрнө

Сэкивакэ цолд хадагдсан мэт өгсдөг ч үгүй, урууддаг ч үгүй нэгэн бол Кисэносато. Харин тэр энэ тэмцээнд 10 ялснаар озэкигийн болзлыг бараг л хангалаа. Озэки цол авах гол шалгуур нь сүүлийн гурван тэмцээний ялалтын нийлбэр 33 болон түүнээс дээш байх гэсэн байдаг. Харин Кисэносато Нагоя башёд 10, есдүгээр сарын тэмцээнд 12 ялж, гурван башёгийн давааны нийлбэр 32 буюу болзлоос нэгээр дутуу болжээ. Гэхдээ амтай бүхэн түүний барилдааныг магтаж, аргагүй л озэкигийн түвшний хүн юм хэмээн үнэлж буйгаас үзвэл түүнийг озэки цолд дэвшүүлэх нь тодорхой бололтой. Михогасэки ояката “Үнэндээ тоо чухал биш шүү дээ. Заавал 33 ялах ёстой гэж гөжүүдлэх хүн гарвал утгагүй хэрэг. Кисэносатогийн барилдааны үнэлэмж, ялалт, ялагдлынх нь чанарыг харах хэрэгтэй. Ёкозүна Хакүхогийн олон дараалсан ялалтыг тэр л зогсоож, сүүлийн нэг жилийн хугацаанд тэр л аваргыг гурван удаа унагалаа шүү дээ. Өнгөрсөн тэмцээнд мөн түрүү байрын төлөө өрсөлдөөнд оролцож, 12 ялсан. Тэмцээний өмнөхөн багш нь таалал төгсч, сэтгэл санааны хүнд цохилтод орсон үедээ 10 ялсныг нь үнэлэх хэрэгтэй” хэмээн магтсан байна. Ирэх лхагва гаригт буюу арваннэгдүгээр сарын 30-нд Банцүкэгийн зөвлөл Кисэносатог озэки цолд дэвшүүлэх эсэхийг эцэслэн шийднэ. Хэрвээ тэр арслан цол авбал Хэйсэй эринд төрсөн 20 дахь озэкигоор тодрох юм. Кисэносато 22 башёд саньякүд эрэмбэлэгдсэн нь түүхэнд дөрөвдүгээрт орох үзүүлэлт бол макүүчид дэвшсэнээсээ хойш 42 тэмцээн зарцуулж байж озэки цолд хүрсэн нь хамгийн удаан ахисан анти-амжилтын тавдугаарт бичигдэх ажээ.

Сүүлийн таван тэмцээнд сэкивакэ цолтой барилдсанаас дөрөвт нь хоёр оронтой тоо бүхий ялалт авсан тэрээр урьд нь таван удаа шукуншё, гурван удаа кантошё шагнал аваад байсан бөгөөд энэ тэмцээнд анх удаа техниктэй бөхийн шагнал буюу гиношёг гардсан билээ.

Макүшитад монгол бөх түрүүлэв

Макүшитагийн баруун жигүүрийн 14-т эрэмбэлэгдсэн “Шикихидэ” дэвжээний сүмоч Сэншё Эрхбаатарын Баярбат өчигдөр нэмэлт барилдаанаар түрүүлэх болзлоо хангаж, жюүрёод дэвших магадлалаа нэмэгдүүлэв. Тэрээр башёгийн эхний зургаан өрсөлдөгчөө ялсан ч өнгөрөгч баасан гаригт зиндааныхаа тэргүүн бөх Токүшинход унаад байв. Гэхдээ тус зиндаанд өвдөг шороодолгүй башёг дуусгасан бөх гараагүй учир 6-1 үзүүлэлттэй найман бөх хасагдах тэмцээн хийжээ. Үүнд Монголын өөр нэг бөх Таканоива мөн багтсан. Таканоива эхний даваанд Сэншётой нэг дэвжээний Чёкозаныг мухар тонгорч давсан бол Сэншё “Китаноүми”-гийн Хигоножёг сугадаж тонгороод өвдөглүүлжээ. Хагас шигшээд Таканоива А.Баасандорж “Коконоэ”-гийн Чиёоторигийн шитатэнагэ мэхэнд тэссэнгүй.

Харин Сэншё “Сакаигава”-гийн Шёсэйг ёрикири мэхээр ялан финалдаад Чиёоториг шилдэж дугтраад түрүүллээ. Жюүрёогоос дөрвөн бөх зиндаа уруудах нь тодорхой байгаа бөгөөд макүшитагийн түрүү байрын төлөөх нэмэлт барилдаанд оролцсон хоёр сүмоч Сэншёгоос дээгүүр эрэмбэтэй байгаа. Мөн зүүний магнай Токүшинхо 4-3 амжилт үзүүлсэн учир сэкитори болох нь тодорхой байгаа. Тиймээс Сэншё дөрөв дэх эрхийн төлөө нэр дэвшигчдийн нэг болох нь. Түүний зиндаа ахих эсэхийг лхагва гаригт болох Банцүкэгийн зөвлөлийн хурлаар шийдэх юм. Мөн башёгийн сүүлийн өдөр санданмэгийн түрүү байрын төлөөх нэмэлт барилдаанд “Магаки” дэвжээний Вакамишё Г.ГанЭрдэнэ оролцож, “Китаноүми”- гийн Сакүмаямад ёрикири мэхээр дийлджээ. Вакамишё жонокүчид 5-2 амжилт үзүүлж байсан бол есдүгээр сард жониданд 6 давж, нэг унасан юм. Өөрөөр хэлбэл түүний чансаа дээшлэх тусам амжилт нь ахисаар байна. Энэ тэмцээнд Монголын 28 сүмоч таван зиндаанд барилдсанаас 17 нь тавиас дээш хувийн амжилт үзүүлж, хоёр бөх зиндаандаа түрүүллээ.

МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ


ЖЮҮРЁО
Зүүний 6 Кёкүшюүхо (Ошима) Т.Эрдэнэбаатар 10-5
Зүүний 8 Широнорюү (Сакаигава) Э.Одгэрэл 4-11
МАКҮШИТА
Зүүний 6 Араваши (Ханакаго) Э.Дөлгөөн 5-2
Зүүний 8 Ониараши (Асахияма) Ө.Өлзийжаргал 2-5
Зүүний 12 Азүмарюү (Таманои) С.Тодбилэг 4-3
Барууны 14 Сэншё (Шикихидэ) Э.Баярбат 6-1 түрүү
Зүүний 17 Кагамио (Кагамияма) Б.Нанжид 4-3
Барууны 19 Рюүонами (Тацүнами) Б.Баттөгс 4-3
Зүүний 23 Рюүо (Миягино) Э.Санчирболд 4-3
Барууны 28 Сэйро (Шикорояма) А.Өнөболд 3-4
Барууны 34 Сакигакэ (Ханарэгома) Я.Баттүшиг 5-2
Зүүний 42 Таканоива (Таканохана) А.Баасандорж 6-1
Барууны 52 Хошизакүра (Хаккакү) М.Алтангэрэл 3-4
САНДАНМЭ
Барууны 1 Дайонами (Тацүнами) Б.Ууганбаяр 3-4
Зүүний 8 Тайка (Шикихидэ) С.Шаравнямбуу 4-3
Барууны 8 Чиёшёома (Коконоэ) Г.Мөнхсайхан 3-4
Зүүний 14 Тоорүгава (Минэзаки) Д.Ууганбаатар 4-3
Зүүний 45 Аратоши (Ирүмагава) В.Цэрэндорж 6-1
Зүүний 93 Вакамишё (Магаки) Г.Ган-Эрдэнэ 7-0
ЖОНОКҮЧИ
Барууны 16 Такакасүга (Касүгаяма) Э.Энхманлай 6-1
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5491725/977/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
» МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청