Бичлэгийн тоо 3,329
“Erdene
Resource Development Corp” компани нэг бүр нь 0.4 ам.доллар бүхий
4.287.500 ширхэг хувьцааг Торонтогийн биржид арилжиж эхэлснээ мэдэгдэв.
Тус компанийн захирал Петр Акерли “Монголын хувьцаа эзэмшигчдийн
дэмжлэгийг авахдаа бид баяртай байна. Тэдний дэмжлэг нь бидний эзэмшиж
буй зэс молибдений “Зуун мод” төслийг хэрэгжихэд сайнаар нөлөөлнө” гэж
ярьжээ.
Хувьцаа борлуулах үйл ажиллагааг “Mongolia International Capital Corporation” (MICC) хариуцаж буй аж. Тус хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ “Оюутолгой гэж ярьж эхэлснээс хойш монголчууд уул уурхайн салбарт хувьцаа эзэмшин хөрөнгө оруулахын давуу болон эрсдэлтэй талыг ихээхэн судлах болсон.
Дотоодын хувьцаа эзэмшигчдэд ашигтай энэхүү төслийг тус компанитай хамтран хэрэгжүүлж буйдаа баяртай байна” хэмээн ярьсан байна. Бүх үнэт цаасыг ирэх оны гуравдугаар сарын 29 гэхэд арилжиж дуусахаар төлөвлөсөн гэж marketwatch.com дамжуулав.