Бичлэгийн тоо 3,329

 Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд болж байгаа юм. Европын 27 орон, 500 сая хүн амыг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайд байх үедээ санаачлан зохион байгуулсан бөгөөд Элчин сайд нар энэхүү уулзалтад оролцохоор манай оронд гурав дахь удаагаа ирээд байгаа нь энэ юм. Энэ удаагийн уулзалтад Европын холбооны 22 улсын Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин зөвлөхүүд цуглаад байна. Элчин сайд нар ийм олноороо нэг дор цуглаж байсан тохиолдол байхгүй гэж уулзалтад оролцсон дипломатчид хэлж байв.  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Европын орнуудын элч болсон Элчин сайд нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.  Өвлийн эхэн сар эхэлж хүйтний ам наашилсан энэ үеэр цаг гарган Бээжингээс манай улсыг зорин ирсэн ноёд болоод Улаанбаатарт суугаа Элчин сайд нарт энэхүү уулзалтад ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд энэхүү уламжлалт арга хэмжээ нь Монгол Улсын Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үндэс болж байгаа гэдгийг тэмдэглэлээ. 

Европын холбоотой байгуулж байгаа Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг  өнгөрсөн онд үзэглэсэн. Энэ онд баталгаажуулж гарын үсэг зурна гэж төлөвлөсөн. Энэхүү процедурыг түргэвчлээд Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулбал  баяртай байх болно. Энэ хэлэлцээрийн үндсэн дээр Европын холбоо, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа цааш өргөжин хөгжих учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд үүнд чухалчлан анхаарлаа хандуулахыг Элчин сайд нараас хүслээ.  Европын холбоо нь Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулахдаа 27 гишүүн орон болгон нь дотооддоо эхлээд хэлэлцээд Монгол Улстай байгуулж болох юм байна гэсэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд энэхүү хэлэлцээрийг байгуулдаг журамтай бөгөөд одоогийн байдлаар 27 орны 24 нь Европын холбоо манай улстай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байгаа талаар уулзалтын үеэр Элчин сайдуудын зүгээс мэдээллээ. Энэ асуудал удахгүй нааштайгаар шийдэгдэнэ гэсэн итгэл найдварыг тэд өгсөн юм. 

Европ стандарт, нормыг Монголд нутагшуулах зорилт тавьсан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр энэ асуудлыг хөндлөө. Ингэхдээ тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Европын холбоонд мөрдөгдөж байгаа стандартыг Монголд нэвтрүүлэх бодлого баримталж байгаа. Энэ бодлогоо УИХ-д өргөн барьсан бөгөөд Европын зарчим, стандарт, норм хэм хэмжээг нутагшуулах бодлогыг Улсын Их хурлаар хэлэлцэж батлана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн энэ чиглэлээр буюу Европын холбооны гишүүн улсуудын туршлагыг судлах ихээхэн сонирхолтой байгаа, энэ ч үүднээсээ өнгөрсөн жил  Шведэд Элчин сайдын яамаа нээсэн гэдгийг тэмдэглэлээ.   Энэхүү уулзалтын үеэр хөндөгдсөн бас нэгэн чухал асуудал нь Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах  тухай байлаа.  Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ тухайд хэлэхдээ манай улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах асуудлыг бид олон жил ярьж байна гээд энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ яаралтай авахыг хүслээ. Энэ асуудлыг гуравдахь удаагаа тавьж байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд онцлоод дараагийн уулзалтад энэ асуудал шийдэгдсэн байна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. 

Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Европт гаалийн болон бусад ямар нэгэн татваргүйгээр борлогдох боломжтой бий. Энэ боломжийг бий болгох баримт бичиг, эрх зүйн үндэс нь бэлэн байхад харамсалтай нь дорвитой үр дүнгээ өгч ажиглагдахгүй байна. Тиймээс хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр мөн анхаарахыг Элчин сайд нараас Засгийн газрын тэргүүн С.Батболд хүслээ.  Мөн нийтлэг эрх ашиг, нийтлэг үнэт зүйлсийн талаар бодол санаа нэг байдаг учраас Европын холбоог манай улс анд нөхдөө гэж боддог. Хамтын ажиллагаагаа бүхий л чиглэлд өргөжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.  Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас  Монгол Улсыг хасуулах чиглэлээр Европын холбоо хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэдгийг Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан хэлж байлаа. Мөн Европын холбоо нь Монгол Улсыг бүс нутагтаа нөлөө бүхий хүчирхэг улс гэж үнэлдэг. Энэ ч үүднээс Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгч байдаг гэдгийг Элчин сайд нар тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5474903/f99/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
» Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청