Бичлэгийн тоо 3,329
“Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ
Уншсан 7266 vote 0 2011.11.23 14:07:26
150 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэх уг станцын эхнийх нь 2016 оны нэгдүгээр сард ашиглалтад орох аж. Харин эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагдах нүүрсийг 141 сая тонн нүүрсний нөөцтэй Чандгана талын ордоос нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Уг станцыг Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос 60 км, нийслэлийн Багануур дүүргээс 150 км-ийн зайд байгуулах аж. Олон улсын валютын сангийн шинжээчдийн тооцоолсноор манай улс 2016 он гэхэд 600 мВт эрчим хүчний хомсдолд орох бөгөөд “Prophecy Resource” компанийн байгуулах уг станц нь хувийн хэвшлийн анхны нүүрсний цахилгаан станц болох аж.
Уг цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг энэ оны эцэс гэхэд бэлэн болгохоор төлөвлөсөн бөгөөд 600-800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн тооцоолж буй гэнэ. Уг төсөлд хөрөнгө оруулахаар БНХАУ, АНУ-ын төрийн өмчийн компаниуд болон хөрөнгө оруулалтын банкууд саналаа ирүүлээд буйг тус компанийн захирал Жон Ли онцолжээ.