Бичлэгийн тоо 3,329

“Worldclimate” цахим хуудас дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудыг нэрлэв. Уг жагсаалтад багтсан 100 гаруй хотоос жилийн дундаж температур нь хасах хувьтай гарсан цорын ганц нийслэл Улаанбаатар болжээ. Манай хотын жилийн дундаж температур -1.3 гэх үзүүлэлтээр уг жагсаалтыг тэргүүлсэн бол удаах байрт Москва (+4.1), Хельсинк (+4.5), Оттава (+5.5) хотууд багтсан байна.
“Улаанбаатар хот зун дунджаар 20 градус дулаан байдаг. Харин өвөлдөө -15-30 болж хүйтэрдэг, дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалтай газруудын нэг” хэмээн уг цахим хууд санд мэдээлжээ. Сонирхуулахад, “National Geographic” сэтгүүлээс энэ жил зарласан адал явдалт аялагчдын заавал очих 20 газрын тоонд манай нийслэл хот багтсан юм.