Бичлэгийн тоо 3,329

 Тамхичдын орон зай өдрөөс өдөрт хумигдаж байна. Албан газрууд, томоохон үйлчилгээний заал танхимд тамхигүй орчин бүрдүүлж, зоогийн газрууд хүртэл хорт утаанаас татгалзаж эхэллээ. Нийслэлийн ЗДТГ-аас олон нийтийн газар, баар, зоогийн газруудад тамхи татахгүй байх журам өнгөрсөн онд гаргасан бөгөөд энэ журмыг хэрэгжүүлдэг газрууд ч олон болсон тухай мэргэжилтнүүд ярьж байна. Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран жил бүр тамхигүй ресторан шалгаруулдаг уламжлалтай. Өнөө жил тус уралдаанд “Чингис хаан” зочид буудал дахь “Тэмүүжин” ресторан тэргүүн байр эзэлсэн бол “Central tower”-ын 17 дугаар давхарт байрлах “Green catering” ХХК-ийн “Monet” ресторан удаалж, гуравт IV хорооллын эцэст байрлалтай “BBQ chicken MGL” сүлжээ рестораны II салбар шалгарчээ. Тамхигүй баар, рестораныг нэлээд олон шалгуур үзүүлэлтээр тодруулдаг аж.

Тухайлбал, гадна, дотор талдаа тамхигүй ресторан гэдгийг илтгэх хаяг наасан, үнсний сав байрлуулаагүй, үйлчилгээний ажилтнууд нь тамхигүй орчинд ажилладаг байх, утааны үнэргүй байх, цэсэнд нь тамхи ороогүй байх, ажилтнууддаа сургалт явуулсан байх, тамхигүй орчин бүрдүүлэхийн тулд үйлчлүүлэгчдээс санал асуулга авсан байх зэрэг шалгуур тавьсан байна. Тамхигүй ресторан шалгаруулах уралдаанд дүүрэг тус бүрээс 2-3 байгууллага оролцохоор материалаа ирүүлснээс ийнхүү гурвыг нь шилдгээр тодруулжээ. Тамхигүй орчин бүр дүүлж, үйлчлүүлэгчдийнхээ таларх лыг хүлээсэн шилдэг ресторануудыг танилцуулъя.

ШИРЭЭ БҮХЭНД “NO SMOKING”

“ Ч и н г и с хаан” зочид буудлын “Тэм ү ү ж и н ” р е с т о р а н ы ү ү д э э р ороход л тамхигүй орчин гэсэн бичиг тодоос тод хараг дана. Тэнд буудалласан гадна, дотнын хүндтэй зочдын өглөө, өдөр, оройн зоогоо барьдаг тус ресторан 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж буй юм. Ме не жер бүс гүйн ярьс наар бараг бай гуулагдсан ца гаа саа тамхигүй орчин бүрдүүлэх зорилго тавьж иржээ. Тус зочид буудалд “Non smoking” өрөө захиалдаг гаднын зочид цөөнгүй байдаг гэнэ. “Тэмүүжин” ресторан тамхигүй орчин хэрхэн бүрдүүлсэн талаар танд сонирхуулъя. Ширээ бүхэн дээр “No smoking” гэсэн бичиг тавьсан харагдана. Рестораны өнгө үзэмж, дизайн эвдэнэ гэдэг үүднээс ханандаа “No smoking” гэсэн зурагт хуудас, сурталчилгаа байрлуулдаггүй гэнэ. Хэрэв санамсаргүй хэн нэгэн хүн тамхи татаж байвал үйлчлүүлэгчид эелдгээр хэлж тайлбарладаг байна. Ариун цэврийн өрөө, ажилтнуудын амрах өрөөнд ч мөн тамхи татахыг зөвшөөрдөггүй аж. Харин хүний эрхийг боож хаагдуулахгүй гэдэг үүднээс тамхи татдаг ажилтнууддаа зориулан тамхилах өрөө тусдаа гаргаж өгчээ. “Дэлхийн олон улс орноос нэр хүндтэй зочид ирдэг. Тиймээс бусдыг хүндэлж, эрүүл орчинд ажиллаж, амьдрахын тулд бид тамхинаас татгалзсан” хэмээн “Чингис хаан” зочид буудлын маркетингийн менежер Г.Жавхлан ярилаа.

ХОТ УТААГААР ДҮҮРЭН БАЙХАД НЭГ Ч ГЭСЭН РЕСТОРАН УТААГҮЙ БАЙЯ

Хотын хамгийн өндөр барилга “Central tower”-ын 17 дугаар давхарт байрлах “Monet” ресторан үүдээ нээсэн цагаасаа тамхины утаагүй орчинд үйлчилгээ явуулж иржээ. Тус рестораны менежер Demi-тэй уулзаж ярилцлаа.

-Тамхигүй орчин яаж бүрд үүлэв, үүний тулд юу хийсэн бэ?

- Ер нь манай гол зорилго бол Монголдоо номер нэг ресторан болох. Мэдээж хэрэг хамгийн дээд зэрэглэлийн, ая тухтай ресторан байхын тулд хоол, орчин, үйлчилгээний чанарт маш сайн анхаарах хэрэгтэй байдаг.Үүний нэг хэсэг болох тамхигүй орчин бүрдүүлье гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Тэгээд ч хот утаагаар дүүрэн байна. Нэг ресторан ч гэсэн утаагүй, тамхигүй байя. Энэ зорилгоо бид байгуулагдсан цагаасаа хэрэгжүүлэн ажилласан.

-Танайх хэзээ байг у у л а г д с а н билээ?

-2009 оны арванхо ёрдугаар сард. Одоо хоёр дахь жилдээ ажиллаж байна. Манайд хүмүүс ирж үйлчлүүлэх дуртай байдгийн нэг шалтгаан нь тамхигүй орчин болов уу. Үйлчлүүлэгч нараас авдаг санал асуулгаар тамхигүй орчин таалагддаг гэж олон хүн хариулдаг.

-Танай заал танхимд тамхины эсрэг ухуулах хуудас, зурагт наалт бараг харагдахгүй байх чинь?

-Рестораны дотоод өнгө үзэмжид нөлөөлнө гэж үзээд бид олон газар зурагт хуудас наадаггүй л дээ. Текний хажууд л хоёр байгаа байх. Үйлчилгээний ажилчид маань “Манай ресторан тамхи татдаггүй орчин” гэдгийг үйлчлүүлэгчдэд хэлж анхааруулдаг. Харин гал тогоо, арын оффис, ажилтнуудын амрах өрөөнд тамхи татахыг хориглосон тэмд гүүд нэлээд бий. Манай компани ажилчдынхаа эрүүл мэнд, хөгжилд анхаардаг. Тийм учраас Мэргэжлийн хяналтын газар, АДРА байгууллагатай хамтраад тамхи, архины хор хөнөөлийн талаар цуврал сургалт явуулж байсан.

-Манайхан хэнэггүй шүү дээ. За, юун сүртэй юм гээд тамхи татах гээд байдаг. Тийм тохиолдолд та бүхэн ямар арга хэмжээ авдаг вэ?

-Манай рестораны үйлчлүүлэгч нар голдуу боловсон хүмүүс байдаг учраас ерөнхийдөө шаардлагыг найрсгаар хүлээж авдаг.

-Танай рестораны нэр “Monet” гэж ямар учиртай үг вэ?

-19 дүгээр зуунд амьдарч байсан Оскар Клауд Монэ гэж имперсионизм урсгалын гол төлөөлөгчдийн нэг Францын алдартай зураачийн нэр л дээ.

МАНАЙД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ГЭР БҮЛЭЭРЭЭ ИРДЭГ УЧРААС БИД ТАМХИГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН

“BBQ chicken MGL” сүлжээ рестораныг нийслэлч үүд сайн мэдэх байх. Улаанбаатар хотод таван салбартай бөгөөд IV хороололд байрлах II салбар нь тамхигүй рес торан шалгаруулах урал даанд гуравдугаар байрт шалгар сан юм. Эднийхээр үйлчлүүлэхээр хү мүүс ихэвчлэн гэр бүл, найз нөхдөөрөө ирдэг гэсэн. Өмнө нь зөвхөн амралтын өдрүүдэд л там хигүй орчинд үйлчилгээ явуулдаг байсан бол энэ жилээс үйлчлүүлэгчдийнхээ са нал хүсэлтээр тамхинаас бүрм өсөн татгалзжээ. Энэ шийдвэр нь иргэдийн талархлыг ихэд хүлээгээд байгаа аж. Ер нь хоол идэх орчин тамхины утаатай байх нь зөвхөн ресторан гэлтгүй аль ч үйлчилгээний байгууллагын хувьд зохистой зүйл яавч биш билээ.

“BBQ chicken” II салбарын менежер У.Отгонжаргал “Манайх цэвэрлэгээ үйлчилгээндээ их анхаардаг. Хоолны газар тамхины утаагүй байх ёстой гэж үзсэн. Үйлчлүүлэгчиддээ ч энэ ту хай зөвөөр ойлгуулж хэлдэг. Хү мүүс дургүйцдэггүй. Ариун цэв рийн өрөөндөө мөн тамхи та туулдаггүй. Манайд хүмүүс ихэвч лэн хүүхдүүдээ дагуулж ирдэг. Үйлчлүүлэгчдээ бодсон ч тэр, өөрсдийнхөө эрүүл мэндийг бодсон ч тэр тамхины утаанаас бид бүрэн татгалзах шийдвэр гаргаж хэрэгжүүлж чадсан” гэж ярилаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5500060/e7f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
» ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청