Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын Холбоо, тус холбооны гишүүн 20 гаруй орны Элчин сайд нар өчигдөр бараалхав Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын холбоо, түүний гишүүн орнуудын Элчин сайд нартай уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд өөрийн орны улстөр, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Тэрбээр “Европын орнуудтай Монгол Улс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Монгол Улсын гадаад бодлогод танай орнуудыг гуравдагч түнш хэмээн тодорхойлсон. Энэ оны сүүлийн хагаст Финландын Ерөнхийлөгч Таръяа Халонен, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нарыг хүлээн авлаа. Эдгээр айлчлал хоёр талын болон Европын Холбоо, Монголын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн аравдугаар сард би Итали, Их Британид айлчиллаа.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж санал солилцсон. 2011 он бүхэлдээ Монголын хувьд ихээхэн чухал жил байлаа. Олон түүхт ой тэмдэглэсэн. Манай Засгийн газар Европын Холбооны стандартыг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс энэ асуудлаар нөгөө талаас санаачилга гаргавал манай Засгийн газар тун таатай хүлээн авах болно. Тавантолгойн асуудал та бүхний сонирхлыг татаж байгаа байх. Уул уурхай манай оронд том боломж, шинэ өөрчлөлтийг авчирч байна. Монголын өмнөх үеийнхэнд ийм том боломж хэзээ ч гарч байгаагүй юм. Энэ нь манай руу чиглэсэн эдийн засгийн их сонирхол, том хөрөнгө оруулалт, орчин үеийн техник технологийг Монголд бий болгож байна. Тэдгээр их сонирхол, боломжийг зөв хослуулах асуудалтай бид тулгараад байна. Тавантолгойн гэрээг сонгуулийн өмнө эцэслэнэ гэж бодож байгаа.

Өнгөрсөн хорин жилд алдаа, оноон дээрээ бид багагүй туршлага хуримтлуулсан. Европт бид 11 Элчин сайдын яамтай болсон. Сүүлчийнх нь саяхан Италид нээгдлээ. Энэ оноос Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Та бүхний дэмжлэгийг хүлээсэн нэг асуудал байна. Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхлээд байгаа. Үүнийг баталсны дараа холбогдох хуулиудад оруулах хуулийн төслүүдийг би бэлтгэж парламентад оруулах болно.

Эцэст нь хэлэхэд Европын Холбоо, Монголын түншлэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулах асуудал чухал байна. Энэ нь хамтын ажиллагааны олон үүд хаалгыг нээх болно” гэв. Элчин сайд нар өөрсдийг нь хүлээн авч улс орныхоо улстөр, эдийн засгийн асуудлуудаар мэдээлэл өгсөнд хариу талархаад уул уур хай, сонгуулийн хууль, эрх зүйн шинэчлэл, НАТО, Монголын түншлэл, Европын Холбоо, Монголын харилцаа, цаазаар авах ялаас татгалзах санаачилгатай холбоотой асууд луудын талаар асууж сонирхлоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ОНХМБА-наас мэдээлллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5474927/ad9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
» ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청