Бичлэгийн тоо 3,329

 Олон улсын олимпийн хорооноос санаачилсан залуучуудын өвлийн анхдугаар олимп “Инсбрук-2012” эхлэхэд 51 хоног үлдлээ. Австрийн Инсбрук хотноо болох өсвөрийнхний цагаан олимпод манайхаас гүйлтийн цанын төрлөөр оролцох хүүд өчигдөр батламжийг нь гардуулсан юм. Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, спортын дэд мастер Д.Өсөхбаяр тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа аж.

2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ. Түүний амжилтад спортын мастер Д.Ичинхорлоо багш нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш тэрбээр аймгийнхаа өсвөр үеийнхний цанын шигшээ багийн дасгалжуулагчаар давхар ажилладаг. “Сүүлийн дөрвөн жил манай аймгийн хүүхдүүд цанын спортоор улсад тогтмол дээгүүр амжилт үзүүлж байгаа. Д.Өсөхбаяр бид хоёрт олимпийн дэвжээнд очиход цөөн хоног үлдээд байна. Борнуурт цас хэдийгээр бага байгаа ч бид бэлтгэлээ сайн хийсэн. Өнөөдрөөс Хандгайтын аманд эрчимжүүлсэн бэлтгэлд гарна. Инсбрук өндөрлөг газар, дээрээс нь цас нь манайхаас өөр учраас олимпийн наадмаас өмнө тэр хавьд дөхөж очин бэлтгэлээ хийх байх” гэж Д.Ичинхорлоо багш ярив.

Д.Өсөхбаяр болон түүний дасгалжуулагч багшид МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГын дарга Ч.Наранбаатар, дэд дарга, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо нар баяр хүргэж, амжилт хүслээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5470087/d47/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
953 “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
» ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청