Бичлэгийн тоо 91

Гахайн ханиад гэдэг үгийг бид айдас, аюул дагуулсан өвчний нэр гэдгийг сайн мэднэ. Харин мөнгөний томуу гэдгийг сайн мэдэхгүй болов уу. Гэхдээ жирийн иргэд мэдэхгүй болохоос бидний сонгосон бидний төлөөлөх эрх бүхий хүмүүс сайн мэднэ. Энэ өвчин саяхан гэнэтхэн гарч ирсэн.

Гэхдээ ганцхан Монголд. Ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үеэр нэг шөнийн дотор л халдварт өвчин манай парламентад анх тархсан билээ. Мөнгөний томуу өвчний хамгийн аюултай шинж чанар нь татвар төлөгч та бидний мөнгийг хэдхэн хүн хэрхэн өөрсдөдөө хуваарилж авснаар илэрч түүнээ баталгаажуулахын тулд юу ч хамаагүй хийнэ. Өөрөөр хэлбэл, саяхан УИХ-д бидний сонгосон төлөөллүүд ганцхан шөнийн дотор өөрсдөдөө нэг тэрбум төгрөг хуваарилж авсан шүү дээ.

Ердөө л хэсэг хүн дахин сонгогдох боломжоо нэмэгдүүлэхийн тулд сонгогчдын өгсөн татварын мөнгийг буцаан өөрсдөд нь өгч байгаа мэтээр ажил хийсэн хүн болж харагдахыг хичээж байгаа хэрэг. Таны өгсөн татварын мөнгийг өөрөөсөө гаргасан мэтээр би л та нарт үүнийг өгч байгаа юм шүү гэж ичихгүй хэлэхээр УИХ-ын гишүүд шийдсэн нь энэ өвчин ямар их хүндэрснийг илтгэнэ. Үүнд нь хориг тавьж вакцин хийлгэхээр Ерөнхийлөгчөөс парламентад хандсан боловч тэд өвчнөө эдгээхийг үл хүссэн. Харин ч уг өвчнийг даамжруулж орон даяар тархах боломжийг манай парламентын гишүүд олгов.

Хэдийгээр өвчнөө эмчлүүлэхийг зарим гишүүн хүссэн ч тэд парламентад даанч цөөнх байв. Ичих нүүргүй болж өвчнөө даамжруулсан хэд нь энэ тэрбум төгрөгийг л авахгүй бол амьд явах утга учир нь алдагдах гэж байгаа мэт авирлаж суух юм. Аргагүй ч биз. Сонгогдохдоо зарцуулсан хэдэн төгрөгөө биднээс буцааж авахын тулд иймэрхүү улаан цайм үйлдэл хийхдээ тэд ичихгүй л дээ. Сургууль цэцэрлэгийн дээвэр засахад хэдэн зуун сая төгрөг төсөвлөчихөөд хөрөнгө оруулалт хийнэ, тойрогтоо л зарцуулна гэж суух гишүүдэд бид итгэнэ гэж үү.

УИХ-ын гишүүд өөрсдөдөө нэг тэрбум төгрөг хуваарилж болоод байхад аймаг, нийслэлийн парламент юугаар дутах вэ гэсэн шиг төлөөлөгч бүртээ 100 сая төгрөг хуваарилж авахаар сэм хуйвалдаж эхэлжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон МАХН, АН-ын төлөөллүүд ийм хор найруулж парламентаас эхэлсэн өвчин нийслэлд ямар хурдан тархаж буйг харуулав. Нэгэнт дээд шатандаа илрээд дарах вакцин нь олдохгүй даамжирч байгаа болохоор яалтай билээ. Уг нь УИХ-д энэ өвчнийг дор нь дарсан бол байдал ийм хэмжээнд хүрэхгүй байсан биз ээ.

УИХ-ын гишүүд нь хөрөнгө оруулалт нэрээр өөртөө авч, түүнийгээ эрх мэдлээ ашиглан хамгаалж болоод байхад доод шатных нь тэдний туршлагаар өөрсдөдөө арай бага мөнгийг авах нь зүйн хэрэг. УИХ-д сонгогдсон нь нэг тэрбумыг, нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон нь 100 саяыг авахаар манай улсын эдийн засаг, хөгжил юу болох билээ. Өнөөдөр нийслэлд газар аваад байгаа энэ өвчний хүрээ удахгүй аймаг, сум бүр цаашлаад баг хороонд ч илрэх шинжтэй. УИХ-ын гишүүд нэг тэрбумыг, нийслэлийн ИХ-ын төлөвлөгчид 100 саяыг авч болоод байгаа юм чинь сум, дүүргийг ИХ-ын төлөөлөгч 10 саяыг авч яагаад болохгүй гэж. Цаашлаад баг, хорооны төлөөлөгч өөрсдөдөө нэг саяыг хуваарилж болно.

Хэрвээ дээд шатнаас илэрч даамжирсан энэ өвчинг даруй дарахгүй бол ийм зүйл болох нь дамжиггүй. Мөнгөний томуу өвчин дарагдахгүй Монголыг маань бүрхвэл яах вэ. Өдгөө биднийг айдас түгшүүрт автуулаад буй гахайн ханиадаа яая гэж байхад шинээр Мөнгөний томуу гээч даамжирч цар хүрээ нь өргөсөөд эхэллээ. Өвчний тархалтыг газар авахуулалгүй дарахыг Ерөнхийлөгч хүсч арга хэмжээ авсан боловч хүнд шатандаа орсон парламентын гишүүдийг эдгээж чадсангүй. Одоо Үндсэн хуулийн Цэцээс энэ өвчинтэй дорвитой тэмцэхгүй бол улам өргөжих нь. Хэрвээ дийлдэхгүй бол сонгогч бид өөрсдөө л тэмцэхээс өөр аргагүй боллоо.

М.Баатар

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2566463/4f8/trackback

mon_tur

2010.07.18 07:22:29
*.182.69.146

"This is a secret article."

:

namona

2010.09.11 21:47:10
*.60.65.9

uneheer manai tomtsuul ichih nuurgui luivarchid oorsdiigoo neg saihan tansag amidarch bn gej boddog bhdaa hamgiin orovdmoor  shiidsen guilagchid

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63299
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8703
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2980
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8511
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10705
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17741
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8116
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9596
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8326
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
» Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9029
73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13588
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8751
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9720
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10485
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12416
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16513
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16429
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15539
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18425
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20598
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18201
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20745
52 Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20895
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22571
배너신청
자생병원

배너신청