УИХ-ын сонгуульд МАН “Эх орондоо сайхан амьдарцгаая” гэнэ. Харамсалтай нь МАН-ын эхлүүлсэн болоод цаашид хийх ажлын үр дүнд “эх орондоо сайхан амьдрах ямар ч боломж алга”.
Ганцхан жишээ нь дээр тайлбарлая. Өнөөдрөөс эхлэн Солонгост ажиллах 10 мянган монгол залуусыг амыг нь ангайлгаж шүдийг нь тоолох нь халаг бүртгэж эхэллээ. Маш нарийн шалгуур тавьжээ. Тухайлбал 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх, Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ г.м/ шаардлага тавигдаж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл ид хийж бүтээх насан дээрээ яваа эрүүл саруул, биеээ зөв авч явдаг залуусыг шигшэн “экспортлож” байна. Хүн ам цөөтэй монголчууд бидний хувьд хэдэн удаагийн 10 мянга гэдэг асар их тоо. Хатуухан хэлэхэд монголд хүүхэд эмэгтэйчүүд, хэдэн хөгшид л үлдэх талдаа болж байна. МАН-ын барьж буй бодлого юуг ёрлоод байна вэ. Сү.Батболдын засгийн газар НХХ-ийн сайд, МАН-ын урдаа барьдаг эмэгтэй лидер Т.Гандигийн “хүчин зүтгэл”-ээр 278-р тогтоол гээчийг баталсан. Энэхүү тогтоолд 4430 нарийн мэргэжлийн хятад ажилчдыг монголд урьж ирүүлэх тухай заасан байгаа. Гэтэл дөрвөөр тогтохгүй мянган “хар ажилчин” орж ирсэн бас ирэхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь нэг талдаа Засгийн газрын тэргүүн Сү.Батболд урд хөршөөс зээл авахдаа хийсэн нарийн тохироо байж болох юм. Бөөрөнхийлөөд байх ч юм алга. Зээл авч байгаа хүн тавьсан шаардлагад нааштай хариу өгсөн нь тодорхой.
Дээрээс нь нэмж хэлэхэд монголын ЗГ арай “хамгийн болохгүй бүтэхгүй хүмүүсээ явуул” гэсэн шаардлага тавиагүй байлтай. Тэд нар нь ирээд монголчуудыг бүлэглэн зодов, машинаар дайрав, монгол охидыг хүчиндэв. Монголчууд бид хилээ нээлттэй болгосноос хойш ийм олон хятадууд нэгэн зэрэг орж ирж байхыг өмнө нь харж байсангүй.
Өөрөөр хэлбэл монголын хөдөлмөрийн насны залуусыг Солонгос руу ажил эрхлүүлэх нэрээр гаргаж оронд нь ямар ч боловсролгүй эх орондоо ял зэм сонсож байсан, зарим нь оргон зайлсан хяадуудаар дүүрэх аюул нүүрлэж байна. Засгийн газрын хувьд элдэв албаны үг хэрэглэн сайхан нэр томьёо дурдах авч ачир дээрээ нөхцөл байдал ийм л байна.
МАН-ын засгийн газрын тэргүүн Сү.Батболдын эхлүүлсэн монголчуудыг хятадаар сэлбэх ажиллагаа ид өрнөж байна. Үүнээс гарах эдийн засгийн болоод улсын аюулгүй байдлын хэм хэмжээ алдагдахад хүрч байна. Өнгөрсөн оны тоо баримтыг сөхвөл манай оронд түр болоод бүр оршин сууж байгаа 30 орчим мянган гадны иргэн байгаа. Үүний талаас илүү хувийг хятадууд дангаараа эзэлж байна. Оронд нь 10 мянган монгол залуусыг Солонгос руу цөлөх бүртгэл эхлэв. Хэрвээ МАн засгийн эрхэнд байсаар, Сү.Батболд засгийн газрыг толгойлсоор байвал хятадууд монголоор дүүрэх нь гэхэд гүжирдсэн лав болохгүй.
WORD.MN Б.Инжир
Odoo ene gergeegeer hun gargadag ajlaa zogsooh heregteishdee, Mongoldoo uildwer barij humuusiig ajliin bairaar hangaj amidrah nuhtsuliig burduulj uguuchee, Humuusd Mongoloos iheer gadagsh garj gadaadad amidarch bn Mongol ulsiin umnuus nuur ulaih yumaa. BIdniig yaduu buurai oron gedgeer gadniihan medne hezee hugjij devshig bolj bnaa. Uvulduu utaandaa hordood arai l denduu yum. TSuuhun hun amtai baij humuusee gadagsh gargahaa bolyooooooooooooooooooooooo
uchrax-tai sanaa neg bn
bas 10,000 10,000 gseeer bgaad hichneen too barimt bgaag ch medmeer bn.
Solongos uls chin ug ni 10.000 baitugai ajillah huch bgaa. Ter utgaaraa hun am BAGATAI manai uls oron gadagsh bish uls dotroo ajillah huchee soliltsoj bolno shd.
Jishee ni gazar tarialan.., mal aj ahui gdg ch yumuu
Medeej ih mungu bolohgui bj magadgui.. Ghdee hun huch bval shiidchihdeg asuudluudaa iim maygaar shiideed (DARAAGIIN GARZ HOHIRLOOS SERGIILJ-gurilnii une usuh, zud boloh ch gdgiinmoo) baiz boloh sanaa turjiina
yadiin be holooroo tolgoi hiinuu tolgoigooroo hol hiinuu ted nar, mongold mia bna koread 10 garan jil saihan bsan saihan bsan shuu mongold luivarchin hulgaish hudalch hulhi humuus duuren bna yvah gazar luugaa yvtsgaaj l baig l dee mongolchuud mini duraaraa zaluu nasaa yum uzej nud tailj ireg l dee
xun gargadag ene ajiliig xiij bgaa xun Mongoliin ard tumen bolood Mongol ulsiin omno Mongoliin tuuxiin omno asar tom nugel uildej bn. Mongoliin emegteichuud ard tumendee meregjiliinx n ajiliig bii bolgoj xussen tsaling ogch ex orondoo bx noxtsoliig burduulex xeregtei bn!!!! Xogjil gewel Mongolchuud dutaxgui xogjsson bn shde.Solongosd ajil asar xund biegui amdralgui bolno shuu. tolgoindoo bga xiiye gej bodoj xussej bgaa ajilaa biznesee xiigeed ajiliin bairaa bii bolgood nutagtaa saixan amdar. Mongogui bsan ch xiij bolno. chuxal n xiixiig surax xiix. Bid xunii orniig zorixoo bolii!!