Бичлэгийн тоо 91

Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо

Related links in English
- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
- Donation Drive
Холбоотой мэдээллүүд
- Хандивын аян
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны
тэтгэлгийн болзол

- Press Release: Афганистаны Монгол угсаатан
Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит
тэтгэлэг” олгонo (PDF)

- Хандивлагчдын нэрс

2009 оны 5 сарын 31 буюу Mонгол туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн энэхүү билэгт сайн өдөр, Цахим Өртөө Холбоо ТББ, Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн комиссийн зүгээс Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэгт уралдаанд ялагч монгол угсаа гаралтай хазара үндэстний, ахлах сургууль төгсөгч гурван шилдэг сурагчийн нэрийг зарлан тунхаглахдаа баяртай байна.

2009-2013 оны эрдмийн жилд зориулсан тэтгэлгийн хөтөлбөрт зөвхөн хоёр шилдэг хазара сурагчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй байсан боловч шилдэг оролцогч бүрийн материалыг сайтар хянаж үзсэний дүнд Тэтгэлгийн комиссийн гишүүдийн шийдвэрээр энэ жилийн тэтгэлэгт онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж гурав дахь ялагчид тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ.

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчаар: 

Мэгдад Салехи
Захра Хуссейн Бахш
Гулам Аббас
нар тодорлоо.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ялагчдыг тодруулахдаа сүүлийн шатанд шалгарсан 6 шилдэг сурагчдаас хичээл сурлага, нийгмийн тусч хөдөлмөрийн үйлст хэр  өндөр амжилт үзүүлсэн болоод цаашид их дээд сургуульд хэр үр дүнтэй суралцах оюуны чадамжтайг харгалзан үзэж, утсаар ярилцлага хийсний дүнд шүүгчдийн саналаар шигшин сонгосон билээ. Цахим Өртөө сүлжээний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорхи байдлаар тодорхойлсон билээ:

    * Ирээдүйд өөрсдийн улс эх орны удирдагчид болохуйц хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч хазара сурагчдыг Монгол Улсад суралцуулах;
    * Тэтгэлэгт хамрагдсан сурагчдад орчин үеийн Монгол улсын нийгэм соёлтой танилцах боломж олгох;
    * Хазара, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршдаа Хазара ард зоныг Монголчуудтай холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
    * Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн болоод хувийн амжилтыг дэмжих;

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгосон уг тэтгэлэгт 5 жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хоол, номын төлбөр, эрүүл мэндийн даатгал, бүртгэлийн хураамж, визний хураамж, сургалтын бусад зардал болон оюутны амьдарч буй орноос Монгол Улсад ирэх, буцах замын зардал багтсан болно.

Нийт 52 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь Цахим Өртөө сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүд, гадаадад суугаа Монголчууд, мэргэжлийн байгууллага, Монголын хувийн аж ахуй нэгж, корпорациудын хандиваас бүрдэж байна.

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Хазар ард түмэн, засгийн газар, институт хоорондын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Монголын ард түмэн, Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ, Цахим Өртөө Холбооны гишүүдийн нэрийн өмнөөс Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт ялсан Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нарт халуун баяр хүргэе!

Оюутны тэтгэлгийн комисс
Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 5 сарын 31-ний билэгт сайн өдөр

 

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн ялагчид

     
Нэр: Мэгдад Салехи
Нас: 20
Төрсөн газар: Кабул хот, Афганистан
Суралцах чиглэл: Нийгмийн ухаан, монгол хэл судлал
Сургууль: МУИС, Монгол Хэл Соёлын Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: Марефат ахлах сургуулийн 12 ангийн сурагч
Бичсэн эссэний ишлэл: "...Улс төрийн орогнолоор дүрвээд буцаж ирснийхээ дараа Марефат ахлах сургуульд сурч эхэлсэн. Марефат ахлах сургуульд сурч байхдаа бид Монгол угсаа гаралтай болохыг мөн Чингис хааны үеэс бид дэлхийн энэ бүс нутагт нүүн суурьшсан юм байна гэдгийг ойлгосон... Монгол, хазара хэлэнд олон арван ижил төстэй үг, хэллэг байдаг тухай багш нараасаа болоод Перс хэл дээр гарсан хэд хэдэн номоос уншиж мэдсэн... Намайг энэ тэтгэлэгт өрсөлдөхөд багш маань Чи Монгол улсад хазарачуудынхаа элч төлөөлөгч болж очно шүү гэж их сайхан үг хэлсэн... Үнэхээр тэгж чаддагсан бол үнэхээр их бахархууштай хэрэг болох билээ!... "

Нэр: Захра Хуссейн Бахш
Нас: 20
Төрсөн газар: Бамиан, Афганистан
Суралцах чиглэл: Сүлжээний инженер
Сургууль: МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: Англи хэлний цагийн багш
Гишүүнчлэл: Залуу Удирдагчдын Форум
Бичсэн эссэний ишлэл: "...Талибаны засаглал унасны дараахан 2005 онд би эх нутагтаа дээд боловсрол эзэмшихээр буцаж ирсэн... Голцуу хазара үндэстэн төвлөрсөн Афганистаны төв хэсэг болоод Бамианы Их сургуульд мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хомсдлыг арилгаж, тулхтай хөгжлийн төлөө хүчин зүтгэх хүсэлтэй.... Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн зүйлстээ сэтгэл хангалуун биш байна. Хэрэв Монгол оронд 5 жил сурч, өөрийгөө хөгжүүлж, дээд боловсрол эзэмшээд ирвэл би хавьгүй ихийг хийж бүтээж, Афганистанд буй хазара ард түмнийхээ төлөө ажиллахад бэлэн болж чадна гэдэгтээ итгэлтэй байна... "

Нэр: Гулам Аббас
Нас: 20
Төрсөн газар: Күэтта, Пакистан
Суралцах чиглэл: Түүх, сэтгүүлзүй
Сургууль: МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Одоо эрхэлж буй ажил/сургууль: ActionAid - ядуурлын эсрэг олон улсын байгууллагад харилцааны ажилтан, Daily Outlook - сонины редакцид ажилладаг.
Бичсэн эссэний ишлэл: "... Сайн сайхан цаг мөч ирнэ гэдэгт найдсан миний итгэл найдвар л намайг хүнд цаг үест зоригжуулж байлаа... Миний туулсан амьдрал, миний хүсэл мөрөөдөл, Монгол өвөг дээдсийнхээ тухай илүү ихийг олж мэдэхийг хүссэн миний тэмүүлэл, санхүүгийн нөхцөл байдал минь намайг Монгол Улсын Их Сургуульд суралцуулах Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэх боломжыг олгоно гэж би найдаж байна..."

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1756055/296/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63299
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49288
89 Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2] Levi`s 2013-06-27 3899
88 Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1] Levi`s 2013-06-01 8703
87 Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1] Levi`s 2013-04-15 2692
86 Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2] Levi`s 2013-03-04 2777
85 “Тамхи татахыг хориглоно” [2] Levi`s 2013-03-04 2980
84 МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв Levi`s 2013-01-29 2628
83 Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5] Levi`s 2012-06-11 8511
82 한국이주여성인권센터에서 [4] sumowoman 2010-11-03 10705
81 Хакухо хуримлалаа [9] Levi`s 2010-02-23 17741
80 Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ Levi`s 2010-01-22 10017
79 Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ Levi`s 2010-01-07 8116
78 Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file Levi`s 2010-01-01 9596
77 МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/ Levi`s 2009-12-30 12643
76 Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв Levi`s 2009-12-29 8326
75 Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6] Levi`s 2009-12-28 8441
74 Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2] Levi`s 2009-12-21 9029
73 2010 он намуудын их задралын жил болно Levi`s 2009-12-18 8636
72 РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4] Levi`s 2009-12-10 13588
71 Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1] Levi`s 2009-12-09 8751
70 Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2] Levi`s 2009-12-08 13181
69 Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4] Levi`s 2009-12-04 9720
68 Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо Levi`s 2009-12-04 10485
67 МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4] ADVertisement 2009-11-23 12416
66 Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1] Levi`s 2009-10-27 14141
65 Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4] Levi`s 2009-10-06 16513
64 Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2] Levi`s 2009-09-15 16429
63 Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн Levi`s 2009-09-01 15613
62 ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file Levi`s 2009-08-27 15539
61 Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1] Levi`s 2009-08-26 16398
60 ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ Levi`s 2009-07-22 18425
59 Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/ Levi`s 2009-07-18 20598
58 Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв Levi`s 2009-07-06 18396
57 Өнөөдөр-Долоон сарын нэгэн file Levi`s 2009-07-01 17920
56 Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file Levi`s 2009-06-29 22377
55 Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1] Levi`s 2009-06-26 18201
54 Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4] Levi`s 2009-06-18 21697
53 Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1] Munkh-munkh 2009-06-07 20745
» Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо admin 2009-06-01 19709
51 АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2] Levi`s 2009-05-25 30791
50 ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1] Levi`s 2009-05-15 21467
49 Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file Levi`s 2009-04-13 20398
48 Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9] admin 2009-04-06 20895
47 Зээл төлөх график Levi`s 2009-03-20 22571
배너신청
자생병원

배너신청